Г.Батцэнгэл толгой компани руу томилогдож, "Энержи ресурс"-ийг Д.Энхбат удирдана

Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр "Энержи ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл тэрбээр "Энержи ресурс"-ийн толгой компани руу шилжин томилогдож байгаа аж. Харин оронд нь "Юнител"-ийн Д.Энхбат "Энержи ресурс"-ийг удирдах нь.
Тодруулбал, "Энержи ресурс" нь "Mongolian Mining Coproration" компанийн охин компани юм. "Mongolian Mining Corporation"-ийг Люксембургт бүртгэлтэй "Mongolian Coal Corporation" 100 хувь эзэмшиж байна. Харин тус компани "Баруун наран" нүүрсний ордыг эзэмшдэг "Хангад эксплорейшн", Тавантолгой, Баянхөндийн төслийг удирддаг "Энержи ресурс" болон импорт, экспортын БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Тяньжин Жэнчэнь" гэсэн компаниудтай гэсэн "ургийн мод" бий.

Г.Батцэнгэлийн хувьд олон жил "Энержи ресурс"-ийг удирдсан. Харин одоо засаглалын хувьд өгсөж, "Mongolian Mining Corporation"-д удирдах алба хаших юм байна. Үүний яриа хэлэлцээр 5-6 сар үргэлжлэх хуулийн хугацаатай байсан бөгөөд ажлаа өгөх огноо нь оны өмнө таарчээ.
"Mongolian Mining Corporation"-д MCS-ийн Ж.Оджаргал, Ж.Од нар хувьцаа эзэмшдэг.
Харин "Энержи ресурс"-ийн Гүйцэтгэх захирлаар "Юнител групп"-ийн СЕО асан Д.Энхбат томилогдоно гэсэн мэдээлэл бий юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмний баялгийг хятадуудад ашиг хувиарлах замаар цөлмөж бгаа МCS буюу Mongolian corruption system
30 гэр бүлийн Хара�##� идсэн хулгайёюч нар ..