
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нэгдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар /UNFICYP/ томилсноо зарлажээ.
Хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат Норвегийн хошууч генерал Ингрид Гжердегийн халааг авахаар болсон байна.
Түүний хувьд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул.
- 2010-2011 онд Либери дэх НҮБ-ын төлөөлөгчийн газарт (UNMIL),
- 2013-2014 онд Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт (UNMISS) батальоны командлагчаар,
- 2014-2017 оны хооронд ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын даргаар,
- 2017-2018 онд ЗХЖШ-ын ахлах офицер,
- 2018-2019 онд UNMISS-ийн Өмнөд секторын штабын даргаар,
- 2021-2022 онд Жуба секторын командлагчаар,
- 2020-2023 оны хооронд ЗХЖШ-ын штабын даргаар ажиллаж байсан.
Тэрбээр Ирак, Сьерра-Леон, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ, Хойд Атлантын эвсэл (НАТО)-ын энхийг сахиулах болон бусад найман ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ерөнхийлөгч НҮБ ын даргыг урьсны хэрэг гарч байна даа шүүгчээр командлгачаар томилогдоод
Монголын �##�уурчид энхийг сахиулна ч гэж юу байхав
Монголын 4луурчид, яргачид энхийг сахиулна ч гэж юу байхав