НИЙГЭМНийгэм мэдээ

АТГ: 802 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, хоёрыг нь шүүхэд шилжүүлсэн

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 802 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвөн хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 794 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хоёр мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт нийт долоон объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны удирдах албан тушаалтан “О” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button