Нийгмийн

Тодруулга: ХААН банк ₮50 мянга хүртэлх гүйлгээнд пин код шаарддаггүй нь үнэн

Хаанбанкны картаа алдсан иргэний данснаас 600 мянга хүртэлх төгрөгийн гүйлгээ гарлагаджээ. Ингэхдээ 50 мянган төгрөгөөс доош дүнгээр арав гаруй удаагийн үйлдэл гаргасан учраас пин код нэхээгүй аж.

Энэ талаар карт эзэмшигч цахим орчинд "ХААНбанк ёстой дүүрчихсэн газар байна. Картаа би хаяснаа мэдээгүй явж байтал өнөөдөр миний данснаас 600 мянган төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Пин код гэж юунд хэрэгтэй юм. 50 мянган төгрөгөөс доош гүйлгээнд пин нэхдэггүй гэнэ. Үг нь сижигтэй гүйлгээ хийгдлээ гээд автоматаар түр хаадаг баймаар юм. Америкт бол тэгдэг. Нэг газраас олон гүйлгээ хийхээр шууд хаачихдаг. Дүнжингарав худалдааны төвийн "Сувд кашмиер"-аас 10 гаран удаа гүйлгээ хийж байхад яагаад худалдагч хулгайн карт уншуулаад байна гэж бодохгүй гүйлгээ хийгээд байсан юм. Дээр дооргүй хулгайчид байна. Банк бараг л "Таны хохь" гэлээ. Цагдаад ханд" гэж зөвлөсөн хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс уг мэдээлэлтэй холбогдуулан Хаанбанкнаас тодруулга мэдээлийг авлаа.

Хаанбанкны Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Г.Оюунгэрэл хэлэхдээ "2020 оны долдугаар сард картнаас пин код шаардахгүй байх хязгаарыг Монголбанкнаас 10 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэн баталсан. Зарим банкууд уг журамд тулган 100 мянга хүртэлх гүйлгээнд пин код шаарддаггүй. Харин манай банк 50 мянга хүртэлх дүнд пин шаардахгүй байхаар тогтсон. Тиймээс Монголбанкны журмыг үндэслэн ХААН Банкны картууд ХААН Банкны ПОС дээр зайнаас уншуулахад 50 мянган төгрөг хүртэлх дүнд ПИН код баталгаажуулалт шаарддахгүй" гэлээ.

Уг журмыг шар өнгөөр тодруулан хавсаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-04 21:14

Зайнаас уншуулж байгаа ч өөр хамга�##��##�тын систөмтэй гэж бодсон. Зүгээр Монгол банк тэгсэн гээд пингүй шууд гүйлгээ хийж болохгүй. Хулгайгаас яаж сэргийлэх вэ. танай хэрэглэгчийн карт �##�дагдчихв�##� гээд хэрэглэгчийн т�##�аас бодооч.

Зочин
Зочин
2024-01-05 09:06

pin kod zaaval hiideg bolgoochee!!!! kar awsan chin daraal pin kodgui unshigdaad bnshdee!!!! 50k mungu bosh yumu 50baitugai5k gaa ch aldmaargui bnshd. yasan duraaraa iim teneg kart zohiodgiin. delguur zah deer heden k unshigdsaniig ch haruuldaggui haray geheer uurlaad bdag. ene ih deer doorgui hulgaich setgehuitenguud dund iim kart ogt zohimjguishuu. Haan bank hunii mungiig yasan duraaraa shiiddeg yum pin kodtoi bh esehee bid uursduu medmeer bn!!!!!!

Зочин
Зочин
2024-01-05 09:12

50k mungu bish yumu hench bsan hunii kartaar duraaraa 50k unshuulah erh hen haan bankand ugsun yum yasan duraaraa pingui kart uguud bga yum. haan bank yasan duraaraa hunii 50k haldahiig zuvshuurtsiin. anh awsan kart zaawal pin nehdeg bsan ter zuv bsan. gaduur kartaa aldsan hun zunduu l bnshd delguur dotor kartaa unagaasan hun zunduu bnshd teriig ni tegeed hen ch bsan duraaraa 50k hereglechihej bolno gesen zuvshuurul haan bank irgediin umnuus ugsun bh ni

Зочин
Зочин
2024-01-05 09:18

50 50 aar olon unshuulaad heden ch say awchihaj boliishd zaawal pin kod nehdeg bolgooch mongolshig yos zui uhamsar hun chanargui hulgaichuud buugnursun orond ogt tohirohgui. hun yagaad kart awch yawdag yum. pin kodtoi hulgaid aldahgui bolohoor ter. pin kodgui bolchihoor belen munguu awaad yawj bsanaas deer yum ogt bhgui bolson gesen ug.

Зочин
Зочин
2024-01-05 10:34

хоёр дахь уншилтаас ядаж код нэхээч

Зочин
Зочин
2024-01-05 14:14

Haan bank ugaasaa novshiin hvnii kart haychlaa hvn ni hodoo svlcheegvi gazar bdg kartiig ni haalgii geheer oodoos zaawal bvrtgeltei dugaaraar tgd ter hvn ni ooroo holbogdono gj huzaad bgan kartnii ezen holbogdoh ymarch bolomj bhgvi gd tailbarlaad bhd oodoos uurlaj ene ter tgd svvliin kartnuud ni ihenh ni jiptei bvgd kodgvi haana ch unshina

Уншигч
Уншигч
2024-01-05 15:43

Хаан банк яасан найдваргүй банк вэ дээр бас нэг иргэн хохирлоо гээд л байсан

Зочин
Зочин
2024-01-05 18:26

Үүрээр гадаадаас гүйлгээ хийгээд картнаас мөнгө авсан басан.ХААН банк бараг өөрийн чинь буруу гэж хэлдэг юм бна лээ.Энэ банкнаас татг�##�зах л зөв

Зочин
Зочин
2024-01-06 00:07

Картандаа эзэн бол өөрийн бурууг бусадруу их чихих юм. Уншсан газар нь тодорхой л байна. Хэрвээ бэлэн мөнгө байсан бол яахуу м�##�нуудаа.

Зочин
Зочин
2024-01-06 05:29

Хаан банк дампуурмаар юм лавлах утас нь өндөр төлбөртэй чирэгдэл ихтэй хүн мөнгөө картнаас �##�дчихаад байхад анхаарахгүй хугацаа их �##�ддаг мөн цагдаагийн байгууллагаас хохирогчийн гомдолоор тоот бичихэд уддаг том толгой гаргадаг үүнээс болж хохирогч хохироод жинхэнэ хохь болдог цаглаагийн байгууллагын тоот шаардлагыг үг дуугүй биёлүүдэг баймаар юм

Зочин
Зочин
2024-01-06 05:32

ХААН банк найдваргүй хогийн банк дан хулгайч нар заримдаа эзний зөвшөөрөлгүй шууд гүйлгээ хийгдэнэ дан хулгайчил

Зочин
Зочин
2024-01-06 09:59

Сэтгүүлч хүн байж зөв бичигийн дүрмээ ч мэдэхгүй бөөн �##�даа. Утга зүйн найруулга байхгүй. Мэдээ бэлтгэж байгаа юм бол сайн хянаж байж нийтлээчээ

Зочин
Зочин
2024-01-06 11:25

Хохь нь юмандаа эзэн болж чаддаггүй картаа �##�га болсоноо мэдэхгүй хохь

Нэргүй
Нэргүй
2024-01-06 12:58

Хас банк 50000 төг.д код нэхдэггүй

Зочин
Зочин
2024-01-07 01:37

Тэр заав�##� пинтэй болгох болон картын эрхийг хязгаарлах үйлдлийг хэрэглэг өөрөө хийдэг шүү дээ.

Иргэн
Иргэн
2024-01-07 18:44

100 000 хүртэл юм бол 1000 байсан ч болно ш дээ. Энийгээ болиорой таануус

Холбоотой мэдээ

Back to top button