Top StoriesУлс төрийн мэдээ

Ч.Хүрэлбаатар, Х.Баттулгын зодоон: Газрыг ч, $100 мянгын босгыг ч сууриар нь эргэж харвал хэн хэндээ тустай

Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга нэгэнт улс төрийн сэдэв боллоо. Аль 2023 оны дундуур УИХ-д өргөн баригдсан энэ хуулийн төсөл жил орчмын дараа, хэлэлцэгдэж буй үедээ олны анхаарлыг татаж байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Төрийн ордонд богинохон мэдэгдэл хийж, тус хуулийн төслийг шинэ парламент бүрдсэний дараа олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэв. Араас нь ЭЗХ-ийн сайд, хуулийн төслийн автор Ч.Хүрэлбаатар яаран сандран тайлбар хийлээ.

Хуулийн төсөлд Х.Баттулга болон Ч.Хүрэлбаатар хоёр гол өнцгөөр эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлж байна.

Нэг нь, газар. Газрыг 100 жилээр гадаадын хөрөнгө оруулагчдад ашиглуулах агуулга.

Нөгөө нь, гадаадын хөрөнгө оруулагчдад тавигддаг 100 мянган ам.долларын босгыг болиулсан явдал.

Тэд өөр өөрсдийнхөөрөө тайлбарласан.

Х.Баттулгын хувьд, газар бол монголчуудын өмч, тусгаар тогтнолын баталгаа. Үүнийг гадаадуудад хөрөнгө оруулагч нэрээр найр тавин, 100 жилээр ашиглуулах нь зөв эсэх. Мөн 100 мянган ам.долларын босгыг болиулахаар хэн дуртай гадаадын иргэн нь хөрөнгө оруулагч нэрээр оршин суух эрхтэй болох эрсдэл.

Ч.Хүрэлбаатар бол хуулийн төсөлд орсон өөрчлөлтүүдийг үндэслэлтэй нь хамт тайлбарлаж, хэлж байгаа.

Тухайлах юм бол, бидний өмнө бичиж байсанчлан, газрыг 60+40 жилээр ашиглуулна гэдэг заалт бүхий хууль 1993 онд батлагдсан. Дараа нь 2013 онд, З.Энхболдыг УИХ-ын дарга, Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үеийн нэмэлт өөрчлөлтөөр 60+40 жилээр ашиглуулна, бас эзэмшүүлнэ гэж нэмсэн. Харин Ч.Хүрэлбаатар өдгөө “Эзэмшүүлэх” гэсэн үгийг хассанаар хуулийг Үндсэн хуульд нийцүүлж буй, өөрөөр хэлбэл харин ч засаж байгаа гэж тайлбарладаг.

Нөгөө талаар, 100 мянган ам.долларын босгыг “Саарал жагсаалт”-аас гарсны хувьд ФАТФ-ын өмнө хүлээсэн үүргийн дагуу, гадаадаас хийгдсэн гүйлгээ бүрийн эх үүсвэрийг шалгаж буйтай холбон тайлбарлав. Нэгэнт бүх эх үүсвэрийг шалгахаар, Монголд компаниа байгуулж амжаагүй байгаа гадаадын хөрөнгө оруулагч 100 мянган ам.доллараа байршуулах бололцоогүй болсон. Иймд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан, энэ босгыг болиулсан, ингэснээр хөрөнгө оруулагчид чөлөөтэй компаниа байгуулна гэх.

Гэхдээ бодууштай зүйлс бий.

Нэгэнт засах бол сууриар нь эргэж харах өнцгүүд

Газрын тухайд,

1993 онд л анх 60+40 жилээр газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад ашиглуулдаг болсон байж болно оо. 2013 онд бүр “Эзэмшүүлэх” болгож өөрчилсөн ч байг. Одоо “Эзэмшүүлэх” гэсэн үгийг нь хасжээ. Гэлээ гэхдээ энэ заалт өөрөө сууриараа эргэж харах ёстой агуулга биш үү.

Түүнчлэн, газрыг ашиглах ба эзэмшихийн хооронд зааг ялгаа бодит амьдрал дээр нимгэн. Газрын гэрчилгээ хэчнээн ашиглах байлаа ч ашиглаж буй газар дээрээ хөрөнгө оруулж, барилга байшин, үйлдвэр босговол эзэмшиж байгаагаас ялгарах юмгүй.

Саяхан нүүрсний сонсголын эхний шатанд, Өмнөговь аймагт олон тооны газрыг БНХАУ-ын компаниудад эзэмшүүлсэн асуудал сөхөгдсөн. Зарим хүчирхэг гүрнүүд өөрийн өмчийг хамгаалахын тулд шууд цэрэг оруулах эрх зүйн зохицуулалттай. Тэдний нэг бол манай урд хөрш, БНХАУ. Хөрөнгө оруулагчийн хувьд эзэмшээгүй ч ашиглаж буй газар дээрх өмч, объектдоо эзэн суувал хэрхэх вэ. Геополитикийн хувьд эмзэг, амаргүй хайчин дунд оршдог манай улс газар нутгаа л хамгаалах ёстой.

Тэгэхээр Х.Баттулгын “Газрын асуудал эмзэг, шинэ парламентаар хэлэлцүүлье” гэдэг нь ч нэг талаар зөв. Нөгөө талаар, Ч.Хүрэлбаатар хэчнээн өнөөдөр анх 60+40 жилийн агуулгыг санаачлан оруулж ирээгүй байлаа ч улстөрчийн хувьд заалтыг бүхлээр нь эргэж харахад болохгүй гэх газаргүй. Засвал сууриар нь засах, улам сайжруулах л хэрэгтэй. Нэг шинэчилсэн найруулгаар засаж амжихгүй бол дараа 60+40 жилийн агуулгыг эргэж хартлаа удна.

“60+40 гэсэн тоог бууруулж болдоггүй юм уу” гэсэн сэтгүүлчийн асуултад Ч.Хүрэлбаатар “Болно. Эхлээд Газрын багц хуулиа хэлэлцэн батлах хэрэгтэй. Түүнтэй уялдуулан, эргээд энэ заалтаа засахад асуудалгүй” гэж тайлбарласан. Яг энэ үзэл баримтлалаараа “Би л зассан” хэмээхээс илүү, ард түмний болгоомжлол, шүүмжлэлийг ч мөн шинэ нүдээр эргэж харах нь зүйтэй болж таарна.

100 мянган ам.долларын босгын тухайд,

Маапаан байна. ФАТФ-ын өмнө хүлээсэн үүргээр хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж байгаа байж болно. Гэхдээ анхны хөрөнгө оруулалт, 100 мянган ам.долларын эх үүсвэрээ тайлбарлаж, нотолж чадахгүй хөрөнгө оруулагч гэж байх уу.

Ном ёсоор бол, тайлбарладгаараа тайлбарлаж, тайлагнадгаараа тайлагнаад 100 мянган ам.доллараа шилжүүлэх, улмаар компаниа байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлэх бүрэн боломж баймаар. Авчиг Ч.Хүрэлбаатар, чухам эх үүсвэр тайлбарладаг болсон л болохоор хөрөнгө оруулагчдад гацаа үүслээ, иймд 100 мянган ам.долларын босгыг болиуллаа гэв.

Угтаа тэр мөнгө бол хөрөнгө оруулагчийн хөрөнгө болохоос улсын төсөвт өгдөг ч юм уу, хэн нэгний халаас руу элдэв зорилгоор шургуулдаг мөнгө биш. Тэр тусмаа л эх үүсвэрээ, зорилгоо тайлбарлаад ороод ирэхэд асуудал үүсэхгүй мэт.

Харин эсрэгээрээ, 100 мянган ам.долларын босго байхгүй болсноор, компанид огт хөрөнгө оруулаагүй, эсвэл оруулах гэж байгаа, бүр эсвэл нэг машин, хоёр гурван техник хэрэгсэл чирээд ирсэн гадаадын иргэн хэнбэгуай ч хөрөнгө оруулагчид тооцогдох юм биш биз. Түүгээрээ хөрөнгө оруулагчийн виз авч, оршин сууж, хөнгөлөлт эдэлж, цавын цаанаа газар ашиглах эрхтэй болох биш үү гэдэг өнцөг бол бодит юм.

Ч.Хүрэлбаатар, Х.Баттулгын "зодоон" ба улс төрийн арга хэрэгсэл

Том зургаараа бол сонгуулийн өмнөх шоу бас өрнөж байна.

Монголчууд газар нутагтаа харам. Яг сонгуулийн өмнө Х.Баттулга ил гарч, газар хамгаалах агуулгаар дуугарах нь ихээхэн оноо авчирна.

Нөгөө талаар, Ч.Хүрэлбаатар бас сонгуулийн өмнө “Гадаадуудад 100 жилээр газраа өгөх хууль баталлаа” гэж дуулдвал рейтингийн хувьд уналтад орох бүрэн эрсдэлтэй. Тийм ч учраас өөрт нь наалдсан бүхэнд хариу тайлбар хийж, үтэр түргэн улалзаж явна гэлтэй.

Бас, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл гэхэд танхимын гишүүдийн байр суурь сонсогдохгүй, сонсогдвол эсрэг байгаад байгааг нэг анзаарууштай. Засгийн газраар хэлэлцээд, УИХ-д өргөн барих нь зүйтэй гээд шийдчихсэн шүү дээ. Ч.Хүрэлбаатар нэг үгэндээ “Кабинетийн зарчмаар ажиллаж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой” гээд дуугараадахав.

2024 оны УИХ-ын сонгуульд Л.Оюун-Эрдэнэ үеийн шинэчлэлийн бодлогын хүрээнд зарим мөнгөтэй, гүн бат холбоо сүлбээтэй хүмүүсээс яаж ийгээд ангижрах алсын бодолтой яваа. Түүндээ Х.Баттулгыг ашиглах, хөшигний ард хэлэлцээрийн ширээний ард тодорхой агуулгуудаа суух нюансууд ч яригдаж байсан.

Ч.Хүрэлбаатар бол Сү.Батболдын ойрын хүн, Л.Оюун-Эрдэнийн танхимд сүүлд ЭЗХ-ийн сайдаар л очсоноос багтаж, шингэж байсангүй. Энэ бүхнийг зүгээр хараад суух нь Л.Оюун-Эрдэнэ болон намын зарим эрх мэдэлтнүүдэд тэр талаар ашигтай тусах ч боломжтой юм.

Ийнхүү Ч.Хүрэлбаатар жил орчмын өмнө кабинетээр хэлэлцээд өргөн барьсан хуульдаа бүдрэх гээд байна. Х.Баттулга бол сонгуулийн оноо авах бэлтгэлээ сайтар базаажээ, хэнийг, юугаар онилохоо ч сайн базаажээ.

Харин яг Монгол Улсын хууль тогтоомжийн асуудлаараа бол газрын ч, 100 мянган ам.долларын ч агуулгыг эргэж нэг харах нь хаана, хаанаа хэрэгтэй болж байх шиг. Нэгэнт улс төрийн хувьд өндөр авсан эл асуудалд одоо чичирч хандах утгагүй.

Шинэ системээр, шинэ сонгууль яваг, 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаг. Түүгээр хэлэлцэг. Хэлэлцэхийн өмнө бас жаахан засаж, янзлаг. Үнэхээр 1993 оноос хойш 60+40 жилээр газар ашиглуулж явсан асуудал бий бол түүнийг өнөөдөр засъя. Косметикийн шинжтэй бус засвар оруулъя. 1993 онд монголчууд аль хэрийн түвшинд явлаа. Гадаадуудад бадар барин, хэтийдтэл гүйж явсан түүх бий л.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Н.Батболд
Н.Батболд
1 сар 11, 2024 10:15

БНХАУ -д газар байтугай гадныханд байрыг 40 жилээр "түрээслэнэ", дараа нь хурааж авдаг!!!
Манайд 40-60 жил газар эзэмшээд гадныхан 2-3 үе амьдарч дараа нь манайхантай заав�##� таарахгүй явд�##� гарна. Тэгэхээр гадныхан цэргээ ,одоо Украинд болж байгаа дайнтай адил явдаг гарахад Хүрэлбаатарчууд хэний төлөө хөрөнгө татаад оруулах гээд улайраад байгааг нь ойлгомжтой болж байнаа даа. Одооноос эрхтэн болиулах нь зөв биш үү!?

Зочин
Зочин
1 сар 11, 2024 18:03

Х.Баттулгын хэлдэгээр шинэ парламентээр , ард түмнээрээ олуулаа нухацтай хэлэлцэхгүй бол болохгүй хууль .. Хятадын хүн амын 21% нь буюу(294 сая хүн ажилгүйдэлд нэрвэгдсэн байна) .Засгаас нь дэмжээд монголд ороод ирвэл АЮУЛ болно . Ч Хүрэлбаатар наадмаар ,шинэ жилээр яаран сандран оруулж ирээд байгааг ш�##�гах үндэслэлтэй юм шиг санагддаг . Тэгээд ч хятадуудтай шөнөөр уулзаад хөрөнгө оруул�##�т гээд согтуудуухан яриад байсныг санах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
1 сар 11, 2024 10:29

Ашиглаж болно, өмчлүүлэхгүй бв�##� тэрийг хамга�##�ах гэж цэрэг нь ордоггүй юм. Хуулийнхаа ойлголтоо мэдэж бүлтэр. Ашигласан газартаа байшингаа босгоно уу, луувангаа тарина уу гэдгээ эхэлж тодорхой болгож бж ажил хийдэг юм бгаа биз дээ. өглөө босоод юу хийхээ мэдэхгүй хуйхаа мааждаг өөр шигээ юм бодохын. 60 жил ашиглуулахгүй гэвэл богино хугацаанд их ашиг олох юм хүн хайхаас тухайн газраа хөгжүүлэхийг хэн бодож хөрөнгө оруулах юм, өөрөө өөр гут�##� өмсөөд бодож үзээч. Бодохгүй өтсөн юм сараачихын

Хариулт
Хариулт
1 сар 11, 2024 18:06
Reply to  Зочин

Энд Хүрэлбаатрын хамсаатан гараад ирэв . Зүгээр л ИРГЭДЭЭ ХАМГААЛАХААР гээд ороод ирвэл �##�ь �##�ь нь адилхан гэдгийг ойлгодоггүй тэнэг юм.

Zochin
Zochin
1 сар 11, 2024 15:31

Гадаадын хөрөнгө оруул�##�тын тухай хууль 2013 онд хүчингүй болсон байгаа шүү дээ

Зочин
Зочин
1 сар 11, 2024 16:04

Yaj ch xarsan xurelbaatar notoi bna!!

Зочин
Зочин
1 сар 11, 2024 16:35

Гадны ХО чид Монголын улс төрчид гэх өлөн хулгайчдаас болж байгаа болохоос бусад нь ш�##�таг биш

Зочин
Зочин
1 сар 11, 2024 18:08

Газар ашиглах эрх гэдгийг буруу ойлгож яриад байх юм? Үндсэн хуульд гадаадын этгээдэд газрыг ашиглуулж болно гэж заасныг зөвхөн ашиглах эрхтэй, эзэмших эрхгүй мэтээр ярьж байгаа нь буруу! Газрыг эзэмшихгүйгээр ашиглах боломжгүй!! Эзэмшихгүйгээр ашиглана гэвэл тухайн газарт нэвтрэн орох эрхгүй, хамга�##�ах, арчлах үүрэггүй байх юм уу?? Өмчлөх эрх = эзэмших +ашиглах+ захиран зарцуулах эрхээс бүрддэг. Энэ 3 эрхийн эхнийх нь дараагийнх дотроо багтаж байдаг! Ашиглах эрх нь дотроо эзэмших эрхийг агуулдаг! Эзэмших, ашиглах эрхгүй этгээд захиран зарцуулна гэж байхгүй!! Хүэрлбаатар сайд хуулийн төслөөс "эзэмших" гэдгийг хассан нь сайжруулсан биш гажуудуулсан байна шүү дээ!! Газрын эрх зүйн багш, мэргэжилтнээс асуух хэрэгтэй шдээ?!!

Бөөтөр
Бөөтөр
1 сар 11, 2024 23:21

Энэ хүрэлбаатар чинь жинхнээсээ урвагч нөхөр юмаа з�##�уус хууль батлуулб�##� янзлана гээд байсан одоо юу хүлээгээд бн

Зочин
Зочин
1 сар 12, 2024 00:36

Хужааа нар баярлаад сүйд . Хүрэлээ ши жин пинь

Зочин
Зочин
1 сар 12, 2024 08:15

Хятадууд шиг түрээслүүлнэ гээд оруулчих л даа. Ямар сонин юм бэ? Заав�##� ашиглуулах, эзэмшүүлэх гээд байхын. Өмчлөх, захиран зарцуулах эрхгүй байхад болно. 30+20 болгочих л доо. Бас дээр нь барьсан байр үйлдвэрийг хугацаа нь дуусахаар түрээсийн орлого болгоод аваачдээ.

Zochin
Zochin
1 сар 12, 2024 08:18

Хүрэлбаатар хужаа нарыг монголд оруулж ирэх гээд янз бүрийн аргаар улайрч бна. Монгол эх орноо гэсэн сэтгэл энэ Хүрэлбаатарт өчүүхэн ч байхгүй хүн

Зочин
Зочин
1 сар 12, 2024 13:21

10-20 жил 60+ 40 байжээ. Гэсэн ч ХО �##�га. Харин одоо газар эзэмшихээр авчихсан гадаадын хо дынхаа учрыг түргэн олж үз!!!

Шинэ их хурал
Шинэ их хурал
1 сар 12, 2024 15:30

Хуулиа намраас өөрчлөх т�##�аар шинэ их хур�##� дээрээ ярья

Зочин
Зочин
1 сар 12, 2024 15:56

Энэ Хүрэлбаатар ч шун�##�аа барьж дийлэхгүй хулгайч юм аа, Түүнийг нь УИХ, ЗГ сонсоод байхыг нь яана аа, тус болохоосоо дандаа эс болж байх юм даа

Зочин
Зочин
1 сар 12, 2024 20:49

Хөрөнгө оруулах хууль гэчихээд ямар хөрөнгө оруулах тухай юу ч байхгүй. Бүр 100 мянгыг нь хасаад хөрөнгөгүй ч байсан болохоор болгочихсон ч байх шиг. Хөрөннө биш хүн оруулах л хууль юм бишүү. Хүрэлбаатарыг Монгол төрөөс �######�уулаач

Холбоотой мэдээ

Back to top button