Ярилцлага

Ц.Дааръяа: "Юу бодож багшлуулдаг байна аа" гэх хүмүүст ур чадвартай минь ярь гэдэг

Төгөлдөр хуурч, багш Ц.Дааръяа хувиараа хөгжмийн сургалт хичээллүүлдэг. Хамгийн сүүлд түүний хичээлээ зааж буй бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн нь олны анхаарлыг татсан. Ингэхдээ дийлэнх нь Ц.Дааръяаг хатуу харгис хэмээн дүгнэж буй. Бид түүнтэй ажил мэргэжлийнх нь талаар ярилцлаа.

-Анх төгөлдөр хууртай хэрхэн холбогдож байсан бэ?

-Анх зургаан настай байхдаа төгөлдөр хуур сонирхож эхэлсэн. Тоглож явсаар байгаад Хөгжим бүжгийн коллежид элсэн орсон. Монгол Улсын Консерваторыг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөж одоог хүртэл мэргэжилтэйгээ уялдан ажилласаар байна.  

-Төгөлдөр хуур таны амьдралд эргэлтийг цэг болж, өөрчилж байв уу?

-Хөгжимтэй ойр байсан хүн уян хатан зөөлөн сэтгэлтэй, хүнийг уучилж чаддаг. Яг л энэ жишгээр би бий болсон гэж боддог. Хөгжимтэй холбогдсон хүн их том буруу зүйл хийсэн эсвэл гэмт хэрэгт холбогдсон удаа бараг л байдаггүй. Тиймээс хөгжим хүнийг зөөллөдөг.

-Энэ том салбараас үлгэр авдаг олон хөгжимчид байдаг уу?

-Хөгжмийн зохиолчдоос маш олон бий. Б.Браккогоос эхлээд сонгодог үеийг таашаадаг. Тэрнээс нааш зөндөө олон хөгжмийн зохиолчид бий. Гэхдээ яг сонгодог үеийн төлөөллүүдээс сонсох дуртай нь Жиованни да Палестин, Людвиг ван Битховен  байна. Орчин үеэс бол Lady Gaga байна. Хүүхэд байхын л Lady Gaga-г ямар хувцас өмссөн, яаж хувцасласан, “Гримми Авард” дээр хэрхэн инээж байна гээд өдөр шөнөгүй инстаграм сториг нь үзэж, ямар кофе ууж, яаж хувцасласныг нь хардаг байсан. Одоо ч хэвээрээ байгаа.

-Хүүхдийг ялгахгүй, голохгүй, хаяхгүй байх том ухаанд суралцсан-

-Төгөлдөр хуурын сургалтаа явуулж байгаа бичлэгүүд нь цахим орчинд их яригдаж байна. Багш байх нь танд ямар санагдаж байна вэ?

-Би багш болно гэж боддог төрлийн хүн байгаагүй. Зүгээр л хөгжимчин болоод тоглоод явна гэж бодсон. Багшилж эхэлсэн цаг хугацаа гэвэл одоогоос гурван жил гарны өмнө. Маш ихийг ойлгож сурч байна. Олон шавь сурагчтай ч болж байгаа. Намайг хүүхэд байхад багш нар жаахан ааштай байсан. Хөгжмийн багш нар аашгүй байна гэж байхгүй. Багш нараа яагаад уурлаад байгаа юм бол гэж боддог байлаа. Үүний учрыг багш болсон хойноо л ойлголоо. Би мэргэжлийн хүүхдүүдэд хичээл ордог, сонирхогчдод ч хичээл ордог. Нэг л өдөр "Аан, ингээд уурлаад байдаг юм байна” гэдгийг ойлгосон. Яг тэр ойлгосон өдрөө багш руугаа залгаж хэлсэн. "Багшаа таны зовлонг аймар сайн ойлгож байна. Аймар мэдэрч байна. Та яаж тэсдэг байсан юм бэ, энэ чинь ёстой л үстэй толгойгоо зулгаамаар ажил байна шүү дээ" гэсэн. Хариуд нь “Багш байна гэдэг маш том ухаан байдаг юм шүү. Хүүхдийг хэзээ ч ялгахгүй, голохгүй, хаяхгүй байх нь маш том ухаан. Зарим тохиолдолд оньсого шиг байх ёстой. Нэг харахад ямар сайн хүүхэд вэ гэмээр байдаг бол дараа нь харахад түй чорт гэмээр л байх ёстой. Энэ бол яг л чиний мэдэх ухаан” гэж хэлсэн. Багшаасаа ийм ухаанд суралцсан.

-Хүүхдэд хичээлийг ойлгуулах гэдэг зөвхөн танаас биш сурагчаас ч мөн давхар хамаарах зүйл гэдгийг дурдсаар байна. Шавийнхаа ямар үйлдэлд баярладаг вэ?

-Мэргэжлийн зохиолыг тоглож, хөгжимдөөд хүнд хүргэх хэцүү байдаг. Хүүхдүүдтэйгээ зохиол дээрээ хамт ажиллаж байгаад тухайн хүүхдээ дараа нь тайзан дээр гараад тоглохыг хараад маш их бахархаж, баяр төрдөг. Тэр хүртэл нь өдөр  шөнөгүй л уурлана. "Чи яагаад давтаагүй юм, маргааш энэ чигээрээ давтаагүй ирэх юм бол тэр чигтээ яваарай" гээд л сургахын төлөө аашилж эхэлнэ. Зарим хүүхдэд заагаад ч сурахгүй байх нь хамаагүй. Харин ч "Энэ нэг хүүхдээ яаж ийгээд сургачихъя, нүдэж давтуулж байгаад ч хамаагүй болгоно" гээд зүтгэчихдэг. Хажууд нь уурлаж нэг, инээж нэг, аргадаж гээд янз бүрээр харьцана. Найз шиг нь ч байдаг. Хүүхдүүдтэй нас насны ангилалд нь тааруулж харьцана гэдэг маш чухал асуудал. Тав зургаахан настай хүүхдэд мэдрэмж, тоглох арга ухаан, техник яриад байвал утгагүй. 6-9, 10-15, 15 дээш насныхантай хэрхэн харьцах вэ гэдгийг боддог. Заах арга тал дээрээ би эргэлзэж байгаагүй. Яаж ийгээд нэг зохиол ч болтугай гаргаад ирдэг.

-Шантарч байв уу?

-Шантарч байсан зүйл гэвэл хүмүүсийн хэл амнаас болж хүнд байдалд очиж үзсэн. Хамт ажиллаж байгаа хүмүүс, нэг салбарынхнаас сөрөг сэтгэгдэл ирж байсан. Зарим хүмүүс энэ нэг юмаар багш хийлгээд байгаа юм, юу бодож энэ хүнээр багш хийлгэж байгаа юм, энэнд хүүхдээ аваачиж өгвөл сөргөөр нөлөөлнө гэх мэтээр өөр асуудал сөхдөг.

Нэгэнт л Монгол Улсын хууль, боловсрол, төрийн байгууллагад ийм хүн байж болохгүй гэдэг бодолтой. Нэг хэсэг надад олон мянган дагагч, мэргэжил, диплом гээд бүх юм нь байсан хэрнээ миний бүх гарц хаагдсан. Яагаад гэвэл тэр хүний үзэн ядаж байгаа ганцхан зүйл нь миний нөгөө л асуудал байдаг. Мэргэжил талд маань надтай юу ч ярихгүй. Би ер нь яах гэж энэ олон жил хөгжимчин болох гэж сурсан юм бол, ингэж олон жил хичээсний гавьяа гарахгүй байна гэж бодоод шантарч байсан. Монголын нөхцөлд ажиллаж амьдрах хэцүү ч юм уу гэж бодоод шантарч байсан тохиолдлууд байгаа. Гэхдээ одоо тэр бодол байхгүй болсон. Алалцаад л миний хувь хүнтэй биш ур чадварт минь үг хэлбэл хэл гэдэг болсон. Мэргэжилтэй минь юм ярь гэдэг болсон.

-Та ямар шавь байсан бэ?

-Яг л хаврын тэнгэр шиг. Гэхдээ маш хичээл зүтгэлтэй. Нэг суугаад нухахаар зохиолууд гараас хурдан гарчихдаг байсан. Зарим тохиолдолд яагаад ч тэр зохиол нь гарахгүй, цээжлэгдэхгүй үе байдаг. Гэхдээ багш нар маань намайг эмоци ихтэй, шалгалтан дээр тоглох форм гэж байдаг. Тэр “Формыг давсан том зохиолуудыг тоглох гэж яардаг, болоогүй байж зүтгэдэг. Чи яаж ийж байгаад тэрнийхээ ард гардаг ч гэсэн өөрийгөө хэт хүчлээд зовоогоод байна” гэж хэлдэг байсан. Багш болсноос хойш хүний зан чанарт баярлаж гунидаггүй болчихсон.

-Яагаад?

-Надтай харилцаа хандлага нь гоё байвал гоё. Гэхдээ тэр хүний харилцааг сэтгэл зүй талаасаа бодохоос илүү осолтгүй зааж байгааг маань сураад өөрөө биеэ дайчлаад сурч байвал л олзуурхдаг. Тэрнээс биш юугаа ч давтаагүй байж мянга хөөрхөн харьцаад хичээлтэй уялдуулж сайхан аашлах суурь болдоггүй. Тэгээд төгөлдөр хуурныхаа ард суулгаад “за яаж байна” гээд харьцаж эхэлдэг. Тэгээд л нөгөө хөөрхөн ааштай хүүхдийн ааш зан мартагдаад өөрийгөө дайчлаагүйд нь зэмлэж, давтахгүй яасан юм гээд л эхэлдэг. Юмаа олигтойхон давтсан байвал тэрэнд нь л баярладаг.

-Бүтэх ёсгүй дурлалуудтай учирсан. Одоо ганц бие-

-Багшийн болон төгөлдөр хуурын карераа хэрхэн төсөөлж байна вэ?

-Бодсон санасан зүйлс их л байна. Сая бичлэг цацагдахад нилээн л юм болсон. Эргэн тойрныхоо 50, 60 хүнээс асуухад Дуурийн театрт орсон, очиж үзсэн хүн бараг байддаггүй. Ингээд бодохоор монголд сонгодог урлаг үнэлэгдэхгүй байна уу гэж хардаг. Жүжигчин, дуучидтай харьцуулахад сонгодог дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн карерийн өсөлт маш удаан. Гэхдээ бага багаар үнэлэгдээд явах л байх.

-Хүн төгөлдөр хуур тоглосноор хувь хүнээ хэрхэн өөрчлөх боломжтой вэ?

-Хөгжим тоглож сурахад мэдрэмж шаардлагатай. Заавал төгөлдөр хуур гэхгүй бусад хөгжмүүд ч мөн чадвар шаардана. Хөгжим хүнийг маш их суулгадаг. Боллоо гэтлээ сууж байж юмны ард гардаг учраас төгөлдөр хуурын мэдлэгтэй, чадвартай байх нь асар их боломжийг нээж өгдөг. Төгөлдөр хуур гоё, тоглодог болчихмоор байна гэсэн зарим хүмүүс маш хачин юм надаас асуудаг. Нот сурахгүйгээр ганцхан ая заагаад өгчих гэдэг. Хүн үсэг сурахгүйгээр хэзээ ч уншиж сурахгүй биз дээ. Ядаж тийм асуултаа асуухаа болих хэрэгтэй. За энийг нь больёо гээд ямар ая сурмаар байгаа юм гэхээр мэргэжлийн түвшинд суурь тавигддаг зохиол биш мэргэжлийн концертний программ ч биш орчин үеийн хагасын хагас тоннын зайтай хөгжим дээр аялгуу гаргаж болохгүй, үглэдэг дууны аяыг сурмаар байна гэдэг. Би гайхдаг. Эхлээд судалгаа хийчих гэж хэлдэг.

-Монголчуудын хөгжмийн боловсролыг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Монголчууд осолтгүй морин хуураа мэддэг. Гадуураа зөөж явахдаа чхолнд хийгээ явдаг. Морин хуурыг хэлбэр галбираар нь хараад таньдаг. Бусад шанз, ёочин, ятгыг аваад явж байхад ямар хөгжим бэ гээд асуудаг. Ийм хөгжим гээд хэлэхээд тийм ямар хөгжим байдаг юм гэж хүртэл асуудаг. Үндэсний хөгжмөө ч зарим нь мэддэггүй.

-Найз залуутай юу?

-Одоогийн байдлаар найз залуу байхгүй. Өмнө нь хоёр гурав байсан. Нэгэнтэй нь удсан. Нөгөөхтэй нь удаагүй. Бүтэх ёсгүй л байсан байх. Одоо ганц бие болчихсон байхыг бодоход бүтэх ёсгүй л байсан байх. Манай эрэгтэй эмэгтэй найзууд их романтик төрлийн хүмүүс байдаг. Хайр дурлалын тухай ном, кино, контент үздэг. Ядаж байхад яасан ч нялуун юм. Төвөгтэй ч санагдаад байх шиг. Галзуураад л уран зөгнөлт кино үзэх дуртай. Нялуурч байгаа юм харахаар салаасай гээд л тоглоод хэлдэг. Заримдаа салж сарнисан түүхийг нь сонсохоор үстэй толгойноосоо их хийж ажилтай байхад найз залуу гэдэг агуулга төвөгтэй санагддаг. Яг одоогийн байдлаар тийм бодолтой байгаа. Цаг хугацаа өнгөрөөд ирэхээр ямар бодолтой болохыг хэлж мэдэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
unshigch
unshigch
1 сар 12, 2024 08:51

Haha ene odoo uuriiguu surtalchilaad baigaa yum uu mergejliinh ni chigleleer yariltslaga aavdag ym bol naiz zaluutai ugui esehee ingej olon tumend delgedeg ni yaaj baigaa ymum boloo lol hahhahahhhaa

Зочин
Зочин
3 сар 1, 2024 14:25
Reply to  unshigch

хувийн амьдр�##�ын бас асууж л бдаг ш дээ. асуув�##� хариулна шүү дээ

Зочин
Зочин
1 сар 12, 2024 09:29

Amjilt xusie busgui mini!!! Amidral tsaanaasaa zursan zuragtai uragshaa xaraad l xiix yostoi umaa xiigeed yavj bxad amjilt az jargal uuruu irdeg umdaa.

Зочин
Зочин
1 сар 12, 2024 11:22

ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛТОЙ СҮРХИЙ БҮСГҮЙ БАЙНА БАГШЛАХ АРГА БАРИЛ ХҮН ХҮНИЙХ ӨӨР ЗАГНАЖ ЗАНДРАХ ЭНҮҮХЭНД БАРЬЖ АВААД ХЭМХ БАЛБАЧИХМААР Ч ҮЕ БАЙДАГ Л ЮМ.ЧИ МИНЬ СИНГЛ ЮМ БАЙНА ӨНӨӨ ОРОЙ ХОЁУЛАА БОЛЗОЁ СҮХБААТАРЫН ХӨШӨӨНИЙ БАРУУН ТАЛД ЦАХИРМАА ЦЭЦЭГ БАРИАД ЗОГСОЖ БАЙЯ ЧИ ЯГ Л НАДАД ТААРАХ ЗАН ААШТАЙ ХҮҮХЭН БАЙНА.БИ ОДОО СИНГЛ БАС ТӨГӨЛДӨР ХУУРЧ ХУУЧНААР ЛЕНИНГРАДЫН ХӨГЖМИЙН ДЭЭД СУРГУУЛИЙГ ТӨГССӨН ЭХНЭР ХӨГЖИМЧИНТЭЙ АМЬДРАХГҮЙ ЗАХИРАЛТАЙ АМЬДРАНА ГЭЭД ХАЯАД ЯВЦӨН БИ ДИПЛОМОО БЕТХОВЕНЫ БҮТЭЭЛЭЭР ХАМГААЛСАН МОСКВАД ПУТИНЫ ӨМНӨ ХӨГЖИМДСӨН ОРОЙ УУЛЗАЯ ХАЙРАА

Зочин
Зочин
1 сар 12, 2024 13:35

shijgin g###g yuma ustgald oruulmarin

Зочин
Зочин
1 сар 12, 2024 14:16

Хэцүү л юм байна даа. Ур чадвар дангаар бүх юмыг шийдэхгүй. Харилцааны соёл хүнтэй харилцах чадвар их чух�##�.

Зочин
Зочин
1 сар 12, 2024 17:14

Eregtei hun shig sonin huuhen uu

niki niki
niki niki
2 сар 20, 2024 13:23
Reply to  Зочин

uulaasaa eregtei bj bgaad emegtei bolson. Transgender Solongoo shig bolsn. Eregtei bhdaa huurhun bsaaab

Зочин
Зочин
1 сар 12, 2024 17:22

Жокер эсвэл Өмнед Со-н нэг жүжигчин хүүхэнтэй төстэй.

Zocnin
Zocnin
1 сар 12, 2024 20:16

Sain bagshaas sain suragcn torno. Hulhidaad zaah bish cnin setgeleesee tuushtai bagsh bna

Зочин
Зочин
1 сар 13, 2024 00:54

Davtagdashgui gaihaltai hun shig sanagdsan. Amjilt busgui mine bvv shantar.

Багш
Багш
1 сар 13, 2024 09:01

Амжилт

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
1 сар 13, 2024 21:24

Чиний ур чадвар чинь , нэмээд шавь нартаа хандах " зөв " хандлага Тань хэзээ нэг цагт амжилтад хүргэнэ . Хүмүүсийн чамайг " харьцааны соёлгүй " гэж эгдүүцээд байгаа хандлагыг тань зөв хандлага " гэдэг юм , бүү эргэлз ...

Алтанцэцэг (БТА)
Алтанцэцэг (БТА)
1 сар 13, 2024 23:12

Уурладаггүй багш гэж хаана байдаг юм бэ?
Цохиод авмаар ч үе байдаг шүү.
Амжилт гаргах чадвар чинь чамайг
урагшлуулна.Сайн багш байна.

Зочин
Зочин
1 сар 14, 2024 00:47

Бичлэг дээр хүүхдийн дагз руу �##�гадаж байгаа харагдсан. Үглэж яншсан хэцүү энергитэй хүн санагдсан. Энэ нь тэгээд ур чадварт орох уу?

Ган
Ган
1 сар 14, 2024 13:36

Байгаа байд�##�, бүх юм нь цаанаа нэг гоё юмаа...

Зочин
Зочин
1 сар 14, 2024 13:36

Ха ха муу эрлийз Монголд чамаас хамаагүй илүү багш нар зөндөө л дөө

Зочин
Зочин
1 сар 14, 2024 17:34

ШАВИЙНХАА ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ , ХИЙЖ БУЙ АЖИЛДАА ҮНЭНЧ БАГШИЙН ТӨРХ ЯГ Л ИЙМ БАЙДАГ ДАА ... Зүгээр дээ охин минь , Багш хүн чам шиг байж л шавь шиг шавийг төрүүлдэг юм . Тийм биш байсан бол хүн бүгд агуу болох нь я�##�аа даа , АЖИЛД НЬ АМЖИЛТ БҮТЭЭЛ , АМЬДРАЛД НЬ АЯ ЗӨНГӨӨР ҮЙЛС БҮТЭХИЙН ЕРӨӨЛ ӨРГӨЕ .

Зочин
Зочин
1 сар 14, 2024 18:53

Lаlаriin gоmо pizdааg alааd avsаnd hiichih hun bhguin bhdaa

Баагий
Баагий
1 сар 15, 2024 07:59

Мундаг бүсгүй амжилт

Zochon
Zochon
1 сар 15, 2024 21:39

Саяхан СУИС-ийг төгсөөгүй бил үү. Яагаад ийм худ�##�ч юм бэ. Хүний хүүхдүүдээр л бүү тоглочихоосой билээ. Ур чадвар сайтай, багшлах арга зүйтэй байв�##� л сайн багш болно доо. Хөгжим тоглодог бүхэн багш болчихгүй шүү дээ. Цаашдаа хичээнэ биз дээ.

Зочин
Зочин
2 сар 23, 2024 20:48
Reply to  Zochon

Атаархуу новш

Зочин
Зочин
2 сар 21, 2024 08:53

Зүгээр л...та�##�агдаж бн энэ бүсгүй...

Aza
Aza
2 сар 21, 2024 21:48

Баяр хүргэе

Зочин өндөр настан
Зочин өндөр настан
3 сар 6, 2024 06:47

МАШ ИХ ХҮЧИРХЭГ БӨГӨӨД ӨӨРИЙН ӨВӨРМӨЦ ОНЦЛОГТОЙ САЙХАН Ч ЭМЭГТЭЙ , САЙН Ч БАГШ гэж боддог. АМЖИЛТ ХҮСЬЕ ...

Холбоотой мэдээ

Back to top button