НИЙГЭМ

408 хүн зэрэг гулгуулж Гиннесийн амжилт тогтоосон БОАЖЯ

“Мазаалай” олон улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээ Скай резорт цогцолборт өнөөдөр эхлэв. Энэ үеэр мөсөн хотхон байгуулж, нэг цагт хамгийн олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг эвдэхээр зорьж байгаа тухайгаа БОАЖЯ-наас мэдэгдээд байсан. Тэгвэл тэд энэ зорилгодоо хүрчээ. Тодруулбал, 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар нэг цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна.

Агуулгын хувьд Гиннесийн амжилт тогтооно гэдэг маш их хүчин чармайлт, хүч хөдөлмөр. Гэвч ямар үзүүлэлтээр, хэрхэн рекорд эвдэв. Үүний ач холбогдол нөлөө юу байх вэ гэдэг чухал. Жишээ нь, манай улс хамгийн олон хүн нэг цагт зэрэг гулгасан гэх амжилтыг эвдсэнээр бидэнд ирэх сайн нөлөө юу байх вэ гэдэг анхаарал татна. Энэ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг татахад төдийлөн маркетинг болж ч чадахгүй. Гэтэл энэ үйл явдлыг салбарын яам улсын чухал ажил болгон дэвэргэж, бахархалтайгаар нийтэд түгээж байгаа нь учир дутагдалтай.

Тодруулбал, энэ ажлыг нэг компани эсвэл хэсэг хүмүүсийн нэгдэл санаачлаад хийчих бүрэн боломжтой. Үүнд бусдаас илүү хөдөлмөр, санхүү зарах шаардлага ч бага. Өөрөөр хэлбэл, хувь хүний сонирхлын түвшинд санаачлаад хийж болох жижиг зүйлсийг яам нүсэр харагдуулж сүр дуулиан болох шаардлагагүй. Харин үүний оронд бодлого тодорхойлох түвшинд сууриараа бат байж, гол нуруутай ажлуудыг зохион байгуулбал үр дүн өөр байх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
1 сар 15, 2024 12:48

Гиннесийн амжилт тогтоосон тухай батламж нь бэлэн байдаг юм уу? Ямар нэг ш�##�гуур үзүүлэлт байдаггүй юм байх даа.

Зочин
Зочин
1 сар 15, 2024 13:42

Жорлонгоо янз�##�

Юююююююю
Юююююююю
1 сар 15, 2024 13:52

Монголд Данх та 2 л аял�##� жуулчл�##� хөгжүүлэх юм биздэ. Монголчууд Вьетнамд сард 300 сая $ хөрөнгө оруул�##�т хийж байна

Зочин
Зочин
1 сар 15, 2024 19:22

Бат эрдэнэ сайд гэж үнэн хөгийн тулга тойрсон оноо цуглуулсан том ноёны суганы үс нэг байнаа

Зочин
Зочин
1 сар 15, 2024 23:20

Пээх ямар мундаг хүн бэ, бусдын ажлыг дандаа өөртөө наана аа, энэ гар, уг нь өөрөө цагт 400 гулгасан бол �##�ахгүй юу

Зочин
Зочин
1 сар 17, 2024 04:29

Эргүү п�####�нуу

Зочин
Зочин
1 сар 17, 2024 04:30

Эргүү псдкууд

Холбоотой мэдээ

Back to top button