УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Фото: УИХ-ын 2023 оны намрын чуулган хаагдлаа

УИХ-ын 2023 оны намрын чуулганы хаалтын хуралдааныг нэг дороос хүргэж байна. Намрын чуулган өнөөдөр /2024.01.17/ хуралдаад хаалтаа хийнэ.


УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдааны фото сурвалжилгыг хүргэж байна.


2024 оны хаврын ээлжит чуулганаар 150 гаруй хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр батлав

Хүүхэд хамгааллын болон Органик бүтээгдэхүүний тухай зэрэг найман хуулийг эцэслэн батлав.

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Үүнд:

  • Байнгын хороодоос 39, 
  • Монгол Улсын Засгийн газраас 50,
  • Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 24,
  • Улсын их хурал дахь АН-ын бүлгээс 37,

давхардсан тоогоор нийт 150 хууль, тогтоолын төслийг УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх аж.


-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Хансүр гавж Н.Нанзаддоржийг дэмжлээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Хамба лам Д.Жавзандоржийг чөлөөлж, оронд нь Хансүр гавж Н.Нанзаддоржийг бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшүүлсэн билээ. Улмаар Үндэсний зөвлөлд Хансүр гавж Новойн Нанзаддоржийг ТББХ-ны хурлаар дэмжигдсэн.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг дэмжих эсэх саналыг хэлэлцэн нууц санал хураалт явуулахад 53 хувийн саналаар дэмжив.

Үндэсний зөвлөлийн гишүүнээр, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилохыг УИХ-аар батлав. 


““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

С.Наранцогт: ЭТТ ХК-ийн ГУРВАН ИХ НАЯДЫН цэвэр ашгийн 870 гаруй тэрбум нь иргэдийнх

"Эрдэнэс Монгол" ХК-ийн захирал С.Наранцогт: Би иргэдийн ногдол ашгийн төлөө нэг ч зүйл яриагүй. ЭТТ ХК-ийн 2023 оны цэвэр ашиг ГУРВАН ИХ НАЯД төгрөг. Үүний 2.2 их наяд төгрөг нь төрийн эзэмшлийнх, 870 гаруй тэрбум нь иргэдийнх. Харин иргэдэд ногдох хувийг олгоход асуудал үүсэхгүй. Төрд ногдох мөнгийг олговол компани хэцүү байдалд орно. Ногдол ашиг олгох, эсэх шийдвэрийг ТУЗ хуралдан шийднэ. УИХ шийдэхгүй" хэмээлээ.

Ц.Анандбазар: Нүүрсний хулгайгаас нэрээ цэвэрлэж авсандаа баярлаж байна

Энэ үеэр, УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Ард түмэн өгөх хувьцааны ногдол ашгийг үнэн бодитоор нь гаргаж ирээд хулгай хийх боломжуудыг хаах зэргийг Засгийн газар шийдвэрлэх шаардлагатай байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Бүтэн жилийн өмнө нэр бүхий долоон гишүүн энэ хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр тогтоолын төсөл болж байгаад баярлаж байна. Үнэнд гүйцэгдэнэ гэдэг энэ болжээ. Яг нэг жилийн өмнө би "Хувьцаа тараахгүй юм бол эдийн засаг хүндэрнэ. Цааш явах боломжгүй" гээд хэлж байсан. 40 хүртэлх хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэхээр барьсан. Нүүрсний хулгайгаас нэрээ цэвэрлэж авсандаа баярлаж байна" гэв.


"Ард түмэн эсэргүүцсэн тул Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлууллаа"

УИХ-ын дарга Г.Занданшатар: "УИХ-ын гишүүд ээ, бид Үндсэн хуулиа эрхэмлэн, төр ард түмний язгуур ашгийг эрхэмлэн ажиллахаар төрийн сүлдийнхээ өмнө тангараг өргөсөн. УИХ бол ард түмний төлөөлөгчийн байгууллага. Тиймээс УИХ-д 156 албан бичгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн. Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна" гэлээ.

Гэхдээ анхааруулж хэлэхэд парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд Баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуультай уялдуулж хэлэлцэх ёстой гэсэн зарчмын санал ирсэн.

Гуравдугаарт, А.Адъяасүрэн нарын гишүүд энэ хуулийг хэлэлцүүлсэн гэж намайг ҮХЦ-д өгсөн байна лээ. Улс төр хийгээд байгаа болохоос биш энэ хуулийн төсөл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй байна гэж УИХ гишүүн үзсэн бол үндэслэл тайлбар гаргаж өөрийн харьяалах намын бүлэг, байнгын хороогоор дамжуулан асуудлыг хөндөх эрхтэй.  Гэвч энэ асуудлаар намын бүлэг, эвсэл, УИХ-ын гишүүнээс санал дүгнэлт ирүүлээгүй байна. Хуулиа уншиж, хуулиа сахиж ажиллацгаа" хэмээлээ.


Ч.Хүрэлбаатар: Энэ хуулийг баталчихвал "танк дүүрэн хятад орж ирнэ" гэсэн суртал ухуулга явуулж байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр нэрээ бүртгүүлсэн ч, нэрээ татаж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын хуулийн одоо явж байгаа үйл явц бол хоёр хүний хоорон дахь маргаан, мэтгэлцээн, толхилцоон биш юм. Энэ бол Монгол Улсын хөгжлийн асуудал. Арваад жилийн өмнө манайх экспортын зах зээлээ дэмжихээр дэлхийн ихэнх оронд ашигладаг царигаар төмөр зам тавих гэхэд "Танк дүүрэн хятадууд орж ирнэ" үлгэр явж, тухайн үеийн олон улстөрчийг айлгасан. Ард иргэдийн ихэнх нь тэр үлгэрт итгэсэн.

Эцэст нь Монгол Улсын хөгжил 10 жилээр ухарсан. Монголын эдийн засагт олон тэрбум ам.долларын хохирол учирсан. Одоо яг Хөрөнгө оруулалтын хуулийн асуудлыг танкны үлгэрийн хэлбэр рүү оруулах гэж байна. Энэ хуулийг баталчихвал "танк дүүрэн хятад орж ирнэ" гэсэн суртал ухуулга явуулж байна. Суртал ухуулгууд явуулж байгаа нь хариуцлагагүй зүйл. Монгол Улс хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмждэг ардчилсан улс. Бид хоёр танкны үлгэрийг давтах ёсгүй. Тухайн үед би "дорвитойхон чанга дуугарахгүй яав аа" гэж харамсдаг. Монголын эдийн засагт нэлээн эерэг үзүүлэлт авч ирэх байсан болов уу гэж харамсаж явдаг" хэмээлээ.


Ш.Адьшаа: Энэ Б.Энхбаяр гишүүн чинь юу болчхоод байгаа юм бэ. ҮХЦ-д хандана. Шүүхэд өгнө-

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Нүүрсний хулгайн асуудлаарх Түр хорооны тогтоолыг анх би санаачлан 26 гишүүнээр гарын үсэг зуруулсан. Жил гаруй хугацаанд тодорхой хөдөлмөр эрхэлсэн. Гэтэл зрилгоосоо хазайсан. Энэ Б.Энхбаяр гишүүн чинь юу болчхоод байгаа юм бэ. Зүгээр орхихгүй. ҮХЦ-д хандана. Шүүхэд өгнө. ЭТТ ХК-ийн асуудлаар шалгагдаж байсан Дэнзэн, Батсуурь нарыг Ц.Элбэгдоржид үүрэг өгч байгаад явуулсан хүн нь намайг гэж ярьж байна. Ийм зүйл ярьж болдог юм уу" хэмээлээ.


-УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана-

УИХ-ын 2023 оны намрын чуулган өнөөдөр /2024.01.17/ хаалтаа хийнэ. Өчигдрийн хуралдаанаараа өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн хоёр шатны нүүрсний сонсголын тайлан, дүгнэлтийг сонсож, Түр хороог татан буулгасан.

Өнөөдрийн хуралдаанаар:

““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг

·“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/

·“Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал  

·“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Хууль, тогтоолын төсөл эцэслэн батлах

·Монгол Улсын Их Хурлын 2023 намрын ээлжит чуулганы хаалт

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 17, 2024 15:11

Жунгаа Хүрэлбаатар үнэнд гүйцэгджээ

Зочид
Зочид
1 сар 17, 2024 16:03

ийм үл бүтэх, монголын эрх ашгийг, үндсэний аюулгүй байдлыг бусниулах хортой хуулийн төсөл санаачилсан наад хошного Хүрэлбаатараа төрөөс хөөж явуулаа. Занданшатар чи тэгээд эх орны эрх ашгийн төлөө дуугарсан Баттулга мэтийг тролл гэж хуцдагаа боль бас нэг дүнхүү тархиндаа хийтэй устай хог шаар

Үхэж далдармар
Үхэж далдармар
1 сар 17, 2024 16:04

Хөрөнгө оруул�##�тын хуулийг ард түмэн эсэргүүцээгүй шүү, Женко л Оросын да�##�гавар биелүүлж, хэдэн хөлс ний троллоороо үймүүлж бна !

Del
Del
1 сар 17, 2024 16:17

Адьшаа хулгайчыг ямар тэнэгүүд сонгосон юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button