Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын “NBC” агентлагт О.Энх-Эрдэнийг онцолжээ

Авьяаслаг Монголчууд шоуны ялагч О.Энх-Эрдэнэ “AGT: Fantasy League” нэвтрүүлэгт оролцон, шүүгчдийг гайхшируулсан билээ. Энэ талаар АНУ-ын “NBC” агентлагт нийтлэл бичсэнийг орчуулж хүргэе.

Монголоос ирсэн сенсац О.Энх-Эрдэнэ тайзнаа гарахын өмнө Хэйди Кламд орчуулагчаар дамжуулан сандарч буйгаа хэлжээ. Гэхдээ тэр тайз дээр гаран, дуулж эхлэхэд хүн болгон амаа ангайн гайхширсан юм. Кламын Мөрөөдлийн багтаа сонгогдсон тэрбээр дууны хэцүүхэн нооттой хэсгүүдийг хүртэл чадварлаг дуулж дуусгасан.

О.Энх-Эрдэнэ Гарт Бруксийн “No Fences” цомгийн “Friends in Low Places” дууг дуулсан юм. Тэр гүн, намуухан хоолойгоороо “Friends in Low Places” уран бүтээлийг ямар нэгэн бэрхшээлгүй дуулж, үзэгч олныг гайхшируулжээ.

Дуулж дууссаны дараа шүүгчид түүнийг магтан сайшаав. Хэдийгээр Клам түүнийг эхэлж авч чадсан ч Саймон Коуэлл О.Энх-Эрдэнийг өөрийн Мөрөөдлийн багтаа авахыг хүсэж байснаа илэрхийлж, түүний хоолойг “Үнэхээр гайхалтай, үнэхээр гайхамшигтай гэж магтсан юм.

Харин Мель Би О.Энх-Эрдэнийг дараагийн шатанд акапелла хэв маягаар дуулахыг санал болгожээ.

“AGT: Fantasy League” нь түүний анхны оролцож буй хөгжийн уралдааны шоу биш. Тэрбээр Авьяаслаг Монголчууд шоуд оролцохдоо мөн кантри жанрын дуу дуулж байжээ. 2016 онд О.Энх-Эрдэнэ сонгон шалгаруулалтын шатанд тэнцэн, дараа дараагийн шатуудад шалгарсаар тус шоуны ялагч болсон юм.  

Авьяаслаг Монголчууд шоунд ялсан нь О.Энх-Эрдэнийн нэрийг олон улсад гаргаж, түүний дуулж буй бичлэгүүд “Youtube” дээр сая сая хандалт авчээ. Даруухан дуучин маань “AGT: Fantasy League” нэвтрүүлэгт оролцохдоо “Миний хамгийн том мөрөөдөл бол дэлхийн хэмжээний од болох” гэж хэлсэн. Бид түүнийг дэлхийн хэмжээний од болж чадна гэж мөрий тавимаар байна!

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2024 11:16

Амжилт хүсэе

Зочин
Зочин
1 сар 20, 2024 16:26

Мундаг байна. Амжилт дагуулан марөөдөлдөө хүрээрэй

Зочин
Зочин
1 сар 20, 2024 20:00

Amjilt hvsie mundag baina

Холбоотой мэдээ

Back to top button