Сонгуулийн өмнө шүүх мессеж: Д.Эрдэнэбилэгийг интерполоор хайлгаж, Т.Бадамжунайг давж заалдах руу өгөв

Т.Бадамжунай, Д.Эрдэнэбилэг нарыг сонгуулиас өмнө хэрхэх вэ гэдэг асуулт улстөрийн хүрээнд хамгийн их анхаарал татаж буй. Тэгвэл сонгуулиас өмнө тэднийг яллах чигтэй болчихлоо.
-Т.Бадамжунайг шууд давж заалдах шатны шүүхээр оруулна-
Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Ингэхдээ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан буруу гэж үзсэн байдаг. Үүнд нь Нийслэлийн прокурорын газар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн юм. Энэхүү эсэргүүцлийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайн хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ. Одоогоор шүүхийн тов гараагүй. Ямартай ч сонгуулиас өмнө шүүх нь тодорхой болчхож байгаа хэрэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайхан муухайгаараа дуудуулж, сүржин нэртэй ч “5Ш ажиллагаа”-гаараа түүнийг олоод ирж чадсан. Нэмээд шүүж чадна гэдэг мессеж болов.
-Д.Эрдэнэбилэгийг интерполоор хайлгасан тул тэр хуульчид хөлслөн Засгийн газраас дахин тодруулга нэхэмжилжээ-
Д.Эрдэнэбилэгээс СБД-ийн нэр бүхий шүүгч 3 тэрбум төгрөгийн барьцаа аваад эмчилгээнд явах зөвшөөрөл олгосон байдаг. Барьцаа нь улсын орлого болсон. Өдгөө Сингапур улсад суугаа гэх. Уг нь НҮБ-ийн авлигын эсрэг конвенцоор албадан ирүүлэх боломжтой аж. Саяхнаас түүнийг интерполоор хайлгасан тул тэр хуульчид хөлслөн Засгийн газраас дахин тодруулга нэхэмжилж байгаа сураг дуулдав. Энэ бол түүний хэргийг явуулахаар хөдөлж эхэлсний дохио ч гэгдэж байна. ХХБ-ны ТУЗ-ийн дарга “Сахал”Д.Эрдэнэбилэгт холбогдох хэрэг гэж яриад бараг 10 жил болж байна. Гэхдээ сүүлийн нэг жил түүнд ял өгч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд мөнгө төлөхгүйгээр төр авах процесс эрчээ авсан. 2024 оны сонгуулийн зардлаа дүүргэхэд “сахал” Д.Эрдэнэбилэгийнхэнтэй үлэмж ноцолдож, "Дарханы Төмөрлөг Үйлдвэр" ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 49, "Хөтөлийн цемент шохой" ТӨХК зэргээр оролдох болсон гэдэг. Түүнийг шүүхээр яаравчлан оруулахын тулд залуусынх нь хэргээс нь тусгаарлачихсан.
Сонгуулиас өмнө шүүж чадахгүй бол хамтарсан Засгийн газар байгуулагдах хувь заяа хүлээж буй. Ч.Сайханбилэг Д.Эрдэнэбилэг нар гүн бат холбоо хамааралтай. Ингэхдээ тулвал тэднийг шүүнэ гэдэг бүр худал болж, замхрах зам руу орох юм. Тиймээс Т.Бадамжунайн хэргийг давж заалдах шат руу оруулж, Д.Эрдэнэбилэгийг интерполоор хайх ажиллагаа сэлтээ эхлүүлсэн гэж харагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүрэлсёүг муу новш бага тоглоорой эргүүлээд чамтай хатуу тооцоо бодийшүү