Давосын чуулган: Зэсийн баяжмалаас алт боловсруулж, тусад нь экспортлох санал "Рио Тинто"-д тавьжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024.01.15-ны өдөр Швейцарь улсын Давос хотыг зорьсон. 1971 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй Дэлхийнэдийн засгийн чуулганд энэ жил манай Ерөнхий сайд оролцсон нь энэ юм.
15-19-ний хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн тус уулзалт монголчуудын хувьд уул уурхай, эдийн засаг, аялал жуулчлал, эрчим хүч гэсэн дөрвөн цөм салбарт чухал хүлээлт үүсгээд байв.
"Rebuilding trust" буюу "Итгэлийг эргэн сэргээе" уриан дор зохион байгуулагдах уг чуулга уулзалтад манай улсын хувьд 20 жилийн дараа Ерөнхий сайдын түвшинд оролцсоноороо онцлог.
Нөгөөтээгүүр, манай улсын эдийн засаг 2023 онд 6.8 хувиар өссөн. Энэ нь бүс нутагтаа тэргүүлж буй үзүүлэлт бөгөөд энэ утгаар Давост олон уулзалт урьдчилан товлогдоод байсан юм.
Уулзалтаас гурван чухал агуулгыг онцлон тоймлож болно.
Монголчуудын хувьд онцлох гурван агуулга
Нэгдүгээрт, уул уурхайг цаашид боловсруулах чиглэлд хөгжүүлэх.
Энэ хүрээнд алт боловсруулах үйлдвэрийн асуудлаар хэд хэдэн компани, тэр дундаа Швейцар улстай эхний байдлаар санал солилцжээ.
Мөн "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой уулзаж, Оюу толгойн зэсийн баяжмалаас алтыг ялган боловсруулж, тусад нь экспортлох санал тавьсан байна. Энэ саналыг хөрөнгө оруулагч тал нааштай хүлээж авчээ. Өдгөө Оюу толгойн баяжмалыг шороон хэлбэрээр нь экспортолж байгаа юм.
Хоёрт, аялал жуулчлалыг 2024 онд илүү эрчимжүүлэх.
Манай улс 2024 онд аялал жуулчлал тодорхойлох түлхүүр үгээ "GoMongolia" гэж тогтоогоод удаагүй байна. Энэ хүрээнд Давост аялал жуулчлалын олон компаниудтай уулзжээ. Эхний үр дүн гуравдугаар сараас эхэлж мэдэгдэнэ. Тасалбар онлайнаар худалддаг, аялал жуулчлалын бүтээгдэхүүнд маркетинг, сурталчилгаа хийдэг олон компаниудтай идэвхийлэн уулзсан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон байна.
Гуравт, эрчим хүчний салбар.
Манай улс нүүрснээс голчлон эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Харин ирээдүйд нүүрснийн үнэ цэн хэрхэн тодорхойлогдох нь улам бүр анхаарал татаж, дэлхийн улс орнууд ногоон эдийн засагт шилжиж байна.
Энэ үес нүүрснээс өөр эрчим хүч үйлдвэрлэх боломж, бололцоо илэрхийлэх болон алслагдсан хөдөө орон нутгийн эрчим хүчний салбарт инновац, технологи шингээх агуулгаар гадаадын 10 орчим компанитай уулзаад иржээ.
Мөн инновац, бизнес, үйлдвэрлэл технологиос гадна улс төрийн чухал агуулгууд Давост өрнөсөн нь дамжиггүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын "Дэлхийн эдийн засгийн чуулган"-д оролцох үеэрээ,
- Швейцарын Холбооны Улс,
- Бүгд Найрамдах Армен,
- Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид бараалхсан.
Арменийн ерөнхийлөгч Ерөнхий сайдтай уулзаж, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан байна.
Мөн өмнөх айлчлалуудаар уулзсан улсын удирдагчидтай дахин "таарчээ". Тухайлбал, АНУ, БНСУ, Сингапурыг дурдаж болно.
АНУ-ын хувьд шууд нислэг болон бусад хамтын ажиллагааны чиглэл. Мөн Microsoft-той хамтарч, орон нутгийн хөгжлийн шийдлүүдэд судалгаа хийх.
Аялал жуулчлал, орон сууцны хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын ерөнхийлөгчтэй уулзсан. Дараа нь дахин БНСУ-д айлчлан уулзах, яриа хэлэлцээний асуудлаа өргөжүүлэхээр тэд тохиржээ.
Сингапур улстай энэ удаад Хуримтлалын нэгдсэн сан байгуулах асуудлаар илүү голчилж уулзсан байна.
Мөн БНХАУ, Япон болон бүс нутгийн "стан" тодотголт орнуудтай идэвхийлэн уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон байна.
Глобал асуудлууд: Дайн, хиймэл оюун ухаан, цар тахал
Энэ жилийн "Дэлхийн эдийн засгийн чуулган"-д нийт 3 мянга гаруй манлайлагчид цуглажээ.
2024 онд дэлхийн эдийн засаг 3 орчим хувийн өсөлттэй байх тооцоолол гарсныг энэ үеэр голчлон хэлэлцжээ. Цар тахлын үетэй харьцуулбал сэргэх, тогтворжих хандлага харагдаж буй нь энэ. Эдгээр эерэг үзүүлэлтүүдийн дийлэнх нь Ази тивд илэрнэ гэж үзжээ.
Мөн хоёр газар дахь дайны нөхцөл байдал 2024 оны эдийн засагт хамгийн ихээр нөлөөлнө. Хэрэв АНУ, БНХАУ хоорондын дипломат харилцааны хүндрэл үүн дээр нэмэгдэн цаашид нэмэгдвэл, төсөөлөөд буй эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй.
Мэдээж сүүлийн үед дэлхий нийтээр хамгийн их хэлэлцэгдэж, яригдаж буй сэдэв бол хиймэл оюун ухаан. Чуулганы үеэр хиймэл оюун ухаан эдийн засгийн бүх салбарт нэвтэрсэн, одоогийн ажлын байрнуудын 30-40 хувийг орлох боломжтой талаар хэлэлцжээ. Хиймэл оюун ухаан цаашид технологийн хөгжлийг огцом хурдасгана, үүнд харин дэлхийн эдийн засаг, улс төр бэлэн байгаа эсэх асуудлаар манлайлагчид хуралдсан байна.
Түүнчлэн энэ жил дэлхийн 30 гаруй улсад сонгуультай. Энэ сонгуулиудад хиймэл оюун ухааны нөлөөлөл орох эсэх асуудал мөн анхаарал татжээ. Үүний дээр, ирээдүйд дахин цар тахал гарах эсэх асуудлыг ч хөндсөн байна. Өмнөх тахалд дэлхий бэлэн биш л байсан. Иймд цаашид ч мөн бэлэн байх, зөвхөн дотоодын аюулгүй байдлыг чухалчлах бус глобал хүрээнд урьдчилсан ойлголцолтой, бэлтгэлтэй байх агуулгыг хөнджээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын тухай
Швейцар улсын эдийн засагч Клаус Швабын 1971 онд анх санаачилсан Дэлхийн Эдийн Засгийн Чуулган/ДЭЗЧ/ нь бүхий л орны улс төр, бизнес, хүрээлэн буй орчин, техник технологи гээд салбар салбарын төлөөлөгчдийг нэгтгэн дэлхий дахинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийн гарц шийдлийг хайж олох, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох зорилготой юм.
Уг чуулган уулзалтад сүүлийн жилүүдэд Монголын талаас,
- 2023 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- 2017 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
- 2018 онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
- 2019 онд Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар,
- 2020 онд ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон юм.
Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт цомхон зай талбайд, богино хугацаанд олон уулзалт хийх боломж олгодог. 50 уулзалтыг 50 газар очиж хийвэл 2-3 жил зарцуулна. Харин чуулга уулзалт дээр 2-3 өдөрт амжуулж болж байна.
Монгол Улсын хувьд эдийн засгийн эерэг тоон үзүүлэлтүүд үнэлэгдэж байна. Иймд бидэнтэй уулзах олон хүсэлт ирсэн байсан. Бид богино хугацаанд, хурдтай уулзах стратеги боловсруулж оролцсон" гэж ярилаа.
Тэмдэглэл:
Дэлхийн түвшний хурал, чуулгануудад Монгол Улс тусгаар улсын хувиар, ихээхэн дундыг баримталсан, энгийн байр сууринаас оролцдог жишиг сүүлийн жилүүдэд эвдэгдэж байна.
Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим агуулгаар шүүмжлэл ч илэрхийлсэн. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн хэд хэдэн онцлох багц ажлуудын чиглэлээ амжилттай тайлагнасан. Мөн хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн хуралдаанд ч, инновац, цахим шинэчлэлийн хүрээнд туршлага ярьж, бодлогын хэмжээнд жин дарах байр суурь илэрхийлж байв.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад ч мөн өнгөрсөн жилүүдэд оролцдог байсан хандлага энэ удаад өөрчлөгдсөн төлөвтэй. Адаглаад Монголыг сонирхох талууд олон, урьдчилсан товлогдсон уулзалт 50 гаруй байв. Үүгээр зорилтот ажлуудаа амжилттай яриа хэлэлцээрээр "өнгөлж" авснаас гадна уул уурхайн томоохон хөрөнгө оруулагч компаниудтай амжилттай уулзав.
Оюу толгойн хэлэлцээрийн хувьд давгүй амжилт үзүүлсний ард, дахин "Рио Тинто"-той алт боловсруулах чиглэлээр санал тавьсан нь амбиц. Үүгээр Оюу толгойгоос олох орлого, түүгээр дамжуулан улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө үлэмж нэмэгдэх боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дэлхийд гарах ямар л гарц байна бүгдийг түргэн ашиглах хэрэгтэй байна з�##�уу сайд сайн ажиллаж байна з�##�уусаа дэлхийг байлдан дагуулхын төлөө ажиллах нь зөв дөө
Энэ хүнд зөвлөчих мэргэжлийн хүн �##�га уу? Баяжм�##�аас шууд �##�тыг нь ялгана гэж үлгэр ярихаа боль. Харин зэс хайлуулах үйлдвэр ажиллаад ирвэл энэ т�##�аар ярьж эхлэдэг юм.
ЭНЭ БАС НЭГ ИХ МЭДЭГЧ БОЛДОО ДОНГОСХОО ИӨН ОЛВОО
Ерөнхий сайдаа та ганцаараа амжихгүй ээ. Гадны улсад Монголыг
төлөөлөн элчин сайд, консул, атташегаар ажиллаж буй хэрэггүй муусайн
хоолны савнуудыг сайн шахаж ажиллуул.
Зарим нь ногоортол унтаж, согтуурт�##� ууж, архи тамхи найма�##�ж иргэдээ
үлтоож уулзахгүй өмхийрсөн гүзээнүүд их бий дээ.
Тэднийг сайн шахаж улсынхаа төлөө юм хийлгэх ёстой.