Нийгмийн

Тодруулга: "U Film" Монголын эмэгтэйчүүдийн холбоог шүүхэд өгөөгүй

МЭХ, “U film” 2021 онд “Улаан сарнай” УСК-г хамтран бүтээсэн. Ингэхдээ тэд зарлагын 50 хувийг гаргах, орлогын 50 хувийг хуваах гэрээ байгуулсан байдаг. Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь “U Film”-д гэрээний дагуу хүлээсэн үүргийг хүлээлгүй 50 хувийн зарлагыг гаргаагүй гэх мэдээлэл гарсан.

Ингэснээр U Film МЭХ-г шүүхэд өгсөн гэдэг мэдээлэл цацагдсан юм.

Уг агуулгаар “U Film”-тэй холбогдож тодруулахад “Хоёр зэрэг төсөл эхлүүлчихсэн маш завгүй байгаа. Шүүхэд өгсөн гэдэг нь худал. Бид шүүхэд хандаагүй. 2021 онд бидний байгуулсан гэрээ хуулийн дагуу хэвийн үргэлжилж байна” гэдэг мэдээллийг өглөө.

Тэгвэл МЭХ “U Film”-ийн хамтран бүтээсэн “Улаан сарнай” УСК нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гэрээний дагуу МЭХ-ны өмч болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Baliat parazit avgai mcs -n zahiral nuhurtei bj tusvuus mongo shuusan

Зочин
Зочин

хамтран луйвардсан кино нэрээр

Холбоотой мэдээ

Back to top button