ЭДИЙН ЗАСАГ
Төгрөгийн ам.доллар, рубльтэй харьцах ханш чангарч, юаньтай харьцах ханш суларчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны арванхоёрдугаар сард 3421.21 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оноос 10.08 төгрөгөөр, өмнөх сараас 19.44 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.
Харин Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2023 оны арванхоёрдугаар сард буюу хамгийн сүүлд гаргасан статистик мэдээллээр 478.75 төгрөг болж, өмнөх оноос 12.91 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 2.49 төгрөг өөр суларсан байна.

Мөн Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 37. 62 төгрөг болсон байна. Өмнөх оноос 14.73 төгрөгөөр, өмнөх сараас 0.52 төгрөгөөр чангарсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.