14-р сургуулийн сурагч: "Шунхлай" колонкийг нүүлгэж өгөөч, хичээл дээр бензин үнэртээд байдаг

БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж багш, ажилчид, эцэг эхчүүд, оршин суугч, сурагчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
-500 гаруй хүний эрүүл мэнд, аюулгүй байдал чухал уу, бизнес эрхлэгч чухал уу-
Оршин суугчид хэлэхдээ “Бизнес эрхлэх нь буруу биш. Гэхдээ иргэдийг битгий хохироогооч гэдгийг л хөндөх гэсэн юм. “Шунхлай” компани бол маш том компани. Олон салбартай. Яг БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх салбар нь олон хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд халдаж, эрсдэлд оруулж байгаа. Тиймээс энэ ганцхан салбараа нүүлгэж өгөхийг “Шунхлай” компаниас хүсэж бас шаардаж байна.
Бид өмнө нь “Шунхлай” компанид удаа дараа шаардлага тавьж, хүсэлт гаргаж байсан. Танайд гал алдвал дэлбэрэлт борлох эрсдэлтэй байна. Ядаж хашаалаад өгөөч гэдэг байсан. Ингэхэд бид энэ газрыг түрээсэлдэг учраас боломжгүй гэдэг байв. Харин судлаад үзэхээр өөрийнх охин компанийн өмч байдаг.
Мөн энэ колонкийн дэргэд сургууль бий. Хүүхдүүд ангийнхаа цонхыг нээж салхи агаар сэлгэж чаддаггүй. Ядаж тусгаарлах хашаа барьж өгөөч гэж хэлдэг байсан. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард хашаа барьчхаад галын аюулаас тусгаарлачихлаа гэж хэлсэн.
100 гаруй өрхийн орон сууц дэргэд нь байна. Тэдний эрүүл, аюулгүй байдал чухал байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашиг чухал уу, 500 гаруй иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал уу гэдгийг төр шийдэх хэрэгтэй.
-Ангийнхан тоглоомоор "Хордоод үхэх вий хэдүүлээ" гэдэг-
14-р сургуулийн сурагч: Манай сургууль А С гэсэн хоёр жигүүртэй. С жигүүр "Шунхлай" колонк руу харж байрладаг. Бид хичээлээ хийж байхдаа муухай үнэр дандаа үнэртдэг. Толгой бас өвддөг. Ангийнхан маань тоглоом шоглоом байдлаар “Хордоод үхчих вий хэдүүлээ” гэж ярьдаг. Харин багш нар маань түр тэсчих завсарлаад гадаа гарч агаар амьсгалцгаая гэдэг.
Мөн Шунхлай колонкийн дэргэдүүрх замаар ганцхан эгнээ зам бий. Тус замаар иргэд, сурагчид машинуудтай зэрэгцэж явдаг. Өмнө нь бид гуравхан метр талбайгаа суллаад зам чөлөөтэй болгоод өгөөч гэж хэлж байсан ч нүүлгэн шилжүүлээгүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Шунхлай гэж бузрын шуналууд ! Сонгуульд 2012 онд 6000 саналаар ялагдчихаад бузар мөнгөөрөө шүүгчдийг худалдаж аваад УИХ - ын гишүүн болж байв. Эзэн нь тэгээд хаана байна одоо, шатнаас унаж үхээд тамд заларч байна!
Одоо дүү нь гэж бас нэг гахай бас л УИХ - ын гишүүн болно гээд гахай царайлаад яваад байх юм ! Ядаж ичдэггүй юм байхдаа!
ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЬЕӨ ТА НАРТ ОДОО ШУНХЛАЙГИЙН БЕНЗИН ЗАРДАГ ГАРУУДАД ДОЛООХОН ХОНОГ БАЙНА ЭНЭ ХУГАЦААНД НААД КЛОНКОО АВААД БАЯН ӨЛГИЙ ЯВСАН БАЙДАА АЦНУУДАА