Б.Энхбаяр: Хотын газар олголт, нийтийн тээврийн асуудлаар нотлох баримт шинжлэн судлах сонсгол зохионо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан нэгдүгээр сарын 24-ний өдөр болох байсан. Гэвч Засгийн газрын хурлаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай БЗД-ийн 26-р хороонд болсон 60 тонн газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэн өнөөдөр /2024.01.25/-ны өдөр болж хойшилсон юм. Учир нь тус дэлбэрэлтийн үед гарсан хохирлын хэмжээг тодорхойлсны дараагаар шийдвэр гаргах учиртай хэмээсэн юм.
Өнөөдрийн хурлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр үүссэн нөхцөл байдлыг уг үндсээр гаргаж ирэхийн тулд сонсгол зохион байгуулах шаардлагатай тараар мэдээллээ.
Тэрбээр “Засгийн газар өнөөдөр удаан хуралдаж, өргөн хүрээний асуудлууд хөндлөө. Нэг удаагийн энэ асуудал нийслэл Улаанбаатар хотод дахин давтагдах болзошгүй эрсдэл өндөр байна.
Зун үер болсон. Нийтийн тээврийн асуудал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Хоёр сар тэгш сондгойгоор явлаа. Даваа гарагаас эхлэн бүх дугаар хөдөлгөөнд оролцохоор байна. Сургууль цэцэрлэг эхэлнэ. Ирэх долоо хоногоос эхлэн 0 зогсолт руугаа орно.
Манай Улаанбаатар хот дотроо аюултай ачаа бараа тээвэрлэдэг. Тэр байтугай аюултай тээврийг хот дотроо төмөр замаар явуулдаг. Ойр ойрхон зайтай хороолол барилга, үйлчилгээний төвүүд байна. Тойрог замууд хэрэгтэй байна. Энэ бүгдийг цэгцэлж шийдэх гэхээр газрын асуудал яригддаг. Энэ бүх зүйлийн уг үндэс газрын авлага гэдэг асуудлыг хөндөж байна. Хэн ч гарч ирээд эдгээр асуудлыг шийдэх боломжгүй нөхцөлд тулчихсан байна. Тиймээс өнгөрсөн 20 жилийн газар олголт, авлига, нийтийн тээврийн асуудлыг дагнан сонсгол зохиохоор болж байна.
АТГ, Засгийн газар, Ерөнхий сайдын бодлогын хүрээнд парламент, Засгийн газар, УИХ-ын түвшинд нийслэл Улаанбаатар хотын газар ололт, нийтийн тээврийн асуудлыг хянан шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохиохоор түр холоо байгуулах, түүнийг ХЗДХ-ийн сайд миний бие ахлан ажиллахаар боллоо" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш чухал асуудлыг хэлэлцэх нь . М.Энхболдын бүлэглэл хариуцлага хүлээх цаг болжээ.
хамгийн эхлээд Миеэгомбын Энхболд, наранхүү, цэндсүрэнгийн сундуй, түүний өмнөх болон дараах нийслэлийн газрын алба хариуцсан хулшайчдыг шалгаж ялыг нь үүрүүлээрэй.
хотыг ийм байдалд хүргэсэн этгээдүүдийн нэрийг мэдмээр байна. тэр гайнуудаас болж төрөлх хот минь аваарын нөхцөлд ороод байна. гайтай хөдөөнийхэн тэр хөдөанөө амьдрахгүй энд ирж бидэнд гай болох гэж. унаган УБ ын иргэн хотоо хайрладаг учир хэзээ ч ийм байдалд оруулахгүй байх байсан юм. Сонсгол хийх нь зөв.
сайн байна энэ асуудлыг хэлэлцэх цаг болсон Энхбаяр сайдаас өөр олигтой хурал даргалах хүн байхгүй дээ хуульч хүн л нотлох баримтыг шинжлэж чадна
урдны сонсголыг хуулийн байгууллагад шилжүүлсэн ажиллагаа явж байгаа шүү дээ
Маш зөв. Монгол улсыг авилгачдаас чөлөөлөж өгөөч. Сайдаа
Nudee olson sonsgol bn
Zamiin asuudal bn shu bas nemeerei
Өнөөгий энэ замбраагүй байдлын эх үндэс нь газрын наймаанаас үүдэлтэй. Газрын асуудал АХБ-ны 10 сая $-ын хөнгөлттэй зээлээс эхлэж улс төрчидийн шунал хөдөлж эхэлсэн. Б.Энхбаяр сайд яг тэр үед ГХГЗЗГ-ын Хуулийн хэлтэст ажиллаж байсан. Газрын “но”-г мэддэг хүн. Тиймээс 2000оноос хойшх хот, дүүргийн засаг дарга, ГЗБХэлтэсийн дарга нарыг шалгах ёстой.
Будаач будаач гэхээр сахалаа хүртэл будав гэгч болж байна урдны сонсголын үр дүн хаана байнаа