ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Нэг унц алт $33, тонн нүүрс $3.4-өөр өсжээ

Статистик мэдээллээр 2023 оны арванхоёрдугаар сарын хилийн дундаж үнийн үзүүлэлтийг энэ сард танилцууллаа. Үүгээр алтны үнэ өмнөх сараас унц тутамд 33.0 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 3.4 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 0.6 ам.доллароор тус тус өсөж, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 72.6 ам.доллароор буурсан байна.

Тодруулбал, БНХАУ-д экспорт олсон барааны 62.7 хувийг чулуун нүүрс, 18.9 хувийг зэсийн баяжмал эзэлжээ. Харин Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна.

БНХАУ-руу хийсэн экспортод нүүрсний экспортын эзлэх хувь 2023 онд 63.7 болж өмнөх оноос 6.8 нэгж хувиар, 2019 оноос 19.2 нэгж хувиар тус тус өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button