Нийгмийн

Шөнөөр “нуугдаж” ирээд, өдрөөр хэвлэлийн зар тараагч

Онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй үйлдэл хийсэн гэх Үндсэн хуулийн цэцийн дарга өчигдөр МИАТ-ийн онгоцоор эх орондоо ирэв. Тэрбээр онгоцны вип өрөөний тусгай хаалгаар дамжин, шууд машиндаа суун “зугтжээ”. Түүнийг гарч ирэхээр нь өндөг шидэн, эсэргүүцлээ илэрхийлэхээр хэсэг иргэд нэгдэн, хүлээж байв.

Мөнхүү хэвлэлийн шууд дамжуулалт бүхий баг ажиллаж байсан юм. Гэвч  Үндсэн хуулийн цэцийн дарга өөрт оногдсон давуу эрхээ ашиглан, амжилттай зугтаж чадлаа. БНСУ-д 14 цагийн турш байцаагдаж, 10 хоногийн хилийн хориг тавиулан, Монгол руу нисэх хүсэлтээ прокурорт нь гаргасан ч татгалзсан хариу авах зэргээр тэр хүний нутгийн хуулийн чангыг хангалттай сайн мэдэрсэн.

Харин монголд ирэнгүүтээ эрх ямбаа хэрхэн ашиглаж болдогийг онгоцны буудалд газардсан цагаасаа хойш мэдрүүлж эхлэв.  Нисэх  буудлаас олны хараанд өртөлгүй амжилттай зугтсаныхаа маргааш өглөө ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж, “Даваа гаригт мэдээлэл хийнэ” гэж тараалгав. Ингэж тэр шөнөөр нуугдаж ирээд, өдрөөр хэвлэлийн хурлын  зар тараахаар шийджээ.

Гол нь тэр хэвлэлийн хурлаа ирэх даваа гаригт хийнэ. Тэр хүртэл улс төрийн хүрээнийхэнтэй зөвшилцөж, гэр бүлийн хүрээнд шийдвэрээ хэрхэн гаргах талаар ярилцах гэхчлэн олон ажлууд амжуулахаар төлөвлөсөн нь тодорхой. Нэг ёсондоо цаг хожиж буй нь энэ юм. Түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх ажлаа өг гэсэн сануулгыг бусдаар дамжуулан өгсөн гэх мэдээлэл бий.

Ямартай ч ирэх  даваа гараг хүртэл тэр дотроо бясалгаж, гаднаа бусадтай зөвлөлдөх нь ээ. Эрх ямбаа хэвээр авч үлдэе гэвэл тэр гүрийж, гүлдийх арга замыг сонгоно. Ажлаа өгөөд, хэсэгтээ чимээгүй амьдаръя гэвэл огцрох  өргөдлөө гаргана гэсэн үг. Түүнд маш тодорхой хоёр зам л байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-15 15:04

Нисэхийхэнтэй хуйв�##�дсан байна даа.Аэродомын перрон руу машин оруулсан байна,хууль бус шүү!!!

t
t
2019-11-15 17:22

Niitlelee hyanaj nyagtlaachee. Ymar ih ug usgiin aldaa baina aa

Зочин
Зочин
2019-11-15 19:47

Yasan hvnii muu vzeh durtai buzar novshnuud baidag bolchihoovee. Odbayar ongotsnii vilchlegchiin bugsund hvrsen bish harin MONGOLOO UMUURSUN YUM BAIDAG SHVV SOLONGOSCHUUD NOTLOH BARIMTGVI, HARIN ONGOTSOND margaan vvsegsen gj vzsen yum shvvdee bitgii hudlaa bicheed baigaachee ingej hooloo olj ideh tiim amttai baidag yumuu arai muuhai shvvdee

Zochin
Zochin
2019-11-15 19:50

Yasan hvnii muu vzeh durtai buzar novshnuud baidag bolchihoovee. Odbayar ongotsnii vilchlegchiin bugsund hvrsen bish harin MONGOLOO UMUURSUN YUM BAIDAG SHVV SOLONGOSCHUUD NOTLOH BARIMTGVI, HARIN ONGOTSOND margaan vvsegsen gj vzsen yum shvvdee bitgii hudlaa bicheed baigaachee ingej hooloo olj ideh tiim amttai baidag yumuu arai muuhai bishv

Зочин
Зочин
2019-11-16 09:43
Reply to  Zochin

Хүний муудаа яачихав. Монголын нэр төрийг яахав???? ийм хүнийг огцруулсанч багадна.

MatFuse
MatFuse
2020-01-17 10:18

Vente Kamagra France Avis Cialis En Ligne [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia Comida Doxycyline No Rx

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 13:32

Achat Cialis Soft Quel Site http://cheapcialisir.com - Cialis Viagra Vendita Milano Cialis Generic Deltasone Online

Холбоотой мэдээ

Back to top button