“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын суудал МӨРӨӨДӨГСӨД

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох асуудлыг хөндөн ярьсан. Нийгмийн уур амьсгалаас үүдэж, удаан хугацаанд түүний суудлыг хамгаалах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Түүнийг албан ажлаа өгөхөөр өргөдлөө гаргасан гэх мэдээлэл хэдэнтэй цацагдсан. Гэвч албан ёсоор өргөдлөө өгөөгүй бөгөөд Ерөнхий сайдын зүгээс ажлаас нь чөлөөлөх санал оруулах хувилбар яригдаж байгаа гэх. Уг нь Х.Бадамсүрэнг Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй байх тохироо улс төрийн хүрээнд хийгдээд байсан ч хэзээ мөд эргэж мэдэхээр нөхцөл байдал үүсээд буй. Тиймээс Х.Бадамсүрэнгийн оронд томилогдохоор яригдаж буй хувилбаруудын мэдээллийг хүргэж байна.

Хувилбар 1. Хоёр жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг суудлыг мөрөөдөгч Х.Хэрлэн
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сайн найз Х.Хэрлэнг хоёр жилийн өмнөөс “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдох хувилбар яригдсан ч ажил хэрэг болохгүй байсаар өнөөг хүрсэн. У.Хүрэлсүхийн хувьд түүнийг АМГТГ-ын даргаар томилсон хойно “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болох асуудал хөндөгдөж, онц байдал тогтоох зэргээр нөхцөл байдал өөрчлөгдсөн байдаг. Ажил хэрэгч бус,чухал агентлагийг амьгүй болгож хувиргасан Х.Хэрлэн өнөө ч “Эрдэнэт үйлдвэр”ийн өндөр хангамж дээр залрах хүслээ орхиогүй. Тэр ч утгаар Түүнийг дарга болгох зорилгоор шилэн Б.Цогтгэрэлийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяртай нэгдэж, турхирсан гэх мэдээллийг намынхан нь өгч байв. Гэвч энэ нь бас л үнэмшилтэй бус логик юм.

Хувилбар 2. Үгүйсгэсэн ч Ж.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэр”-т өндөр ашиг сонирхолтой
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нь ОХУ-ын талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авсан хувийн хэвшил талтай хэлэлцээ хийн, санал боловсруулан танилцуулах” чиг үүрэг бүхийн ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Гэвч ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй уулзсан, ашиг сонирхлын өндөр зөрчилтэй гэх шүүмжлэлүүд хөвөрсөн учраас ажлын хэсгээс гарах өргөдлөө өгсөн гэгдсэн. Түүний хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрсөн гэгдэж буй. Сүүлийн өдрүүдэд түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал болно гэх агуулгатай мэдээлэл цацагдсан. Тэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн чиглэлд эрх ашигтай эрхсүүдийн нэг мөн юм.

Хувилбар 3. Эрдэнэтээс үл салагч Ц.Бат-Энх
МАН-ын Нарийн бичгийн даргын суудлаас “МИАТ”ТӨХК-д ямбархаж агсамсны улмаас хөөгдсөн Ц.Бат-Энх “Эрдэнэт үйлдвэр”-т хэзээнээсээ нааш өндөр нөлөөтэй явж ирсэн. Уг нь Эрдэнэтэд УИХ-ын сонгуулиар нэр дэвшихээр тойргоо тасралтгүй усалж байсан ч У.Хүрэлсүх түүнд мандат өгөөгүй. Намынхаа хэрэлдэж муудалцсан хүмүүсийг эвлүүлж, хар хор хутгах ажлыг нь эвлэг хийлцдэг гэх Ц.Бат-Энхэд У.Хүрэлсүх нүүр өгдөггүй. Тэр ч утгаараа сонгуулийн дараа Эрдэнэтэд албан тушаал авах мөрөөдөл нь талаар болсон билээ. Ийм дуулиант үеэр тэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болох мөрөөдлөө орхиогүй хэвээр явж буй нь анхаарал татах сэдэв билээ.

Хувилбар 4. С.Батболдын нөмрөөс жийгдсэн О.Одбаяр
“Эрдэнэс Монгол” компанийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшихээр ажлаа өгсөн О.Одбаярыг“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болохоор “Шилэн” Б.Цогтгэрэлийн тэмцэлд нэгдсэн гэх логик яригдаж буй. О.Одбаярыг Ерөнхий сайд С.Батболдын хүн гэгддэг ч санхүүгийн асуудлаас үүдэж, тэд нэлээд эрт түнжин хагарсан гэгддэг. Энэ ч утгаараа О.Одбаяр УИХ-д нэр дэвших мандат болон сонгуулийн дараах албан тушаалын бялуу хуваалтаас хасагдсан юм. Энэ удаа ч О.Одбаяр, Б.Цогтгэрэл нарын тэмцлийн ард С.Батболд байгаа гэх логик хэт үнэмшилгүй харагдаж буй. Тэдний сүртэй “илчлэлт” нь ард нийтийн төлөө гэхээс илүү албан тушаал өгөөгүй намдаа өширхөж, 2024 онд тодрох гэсэн хувь хүний тоглолтын шинжтэй харагдаж байгаа нгь нууц биш.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД: “Эрдэнэт үйлдвэр”-т Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөллөө чангатгах зорилгоор сүүлийн өдрүүдийн акци өрнөж буй нь нууц биш. Нөгөө талд Х.Бадамсүрэнг ирэх жилийн сонгууль хүртэл үлдээнэ гэх тохироо эл үйлдвэрийг түшиж мөнгө хийдэг МАН-ын бүлэглэлүүдэд таалагдаагүй. Хэвлэлээр нэг балбаад, олон нийт дургүйцээд байхад Х.Бадамсүрэнг удаан өмгөөлж суух нь Засгийн газарт л халгаатай. Тиймээс ч түүнд хариуцлага тооцох асуудал цаг хугацааных л юм. Үүн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар шийдэл гаргахаас бүх зүйл хамаарна. Олон эрх ашигтай бүлэглэлүүд түүний чихэнд элдвийг шивнэсээр байгаа ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийнхантай хийх хэлцэл давхацсан ийм цаг үед Гүйцэтгэх удирдлагыг тэр өөрийн хүнээрээ тавих нь ч тодорхой. Дээр бичигдсэн эрхмүүдийн ихэнх нь У.Хүрэлсүхийн таалалд үл нийцэгч байгааг хэрсүү уншигч та анзаарч хараарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хулгайчууд байнадаа
БИЛЭГ АВГАЙН САЙТЫН ЭНЭ ТЭНЭГ ХҮҮХЭН БҮТЭХГҮЙ ЭЭ
яг бичжээ хогийн новшнуудыг ингэж ха�##�тгүй илчлэх илчилж бай
орлогч Дэлгэрбаяр болох юм бн шүү
зүгээр бай
Энэ Одбаяр одоо больдоо. Ямархуу хэмжээний мэдлэгтэй билээ дээ .Уртаашаа биеийн тамирын багш гэх дипломтой ч энэ мэргэлээрээ нэг өдөр ажилласан уу? үгүй л болов уу? Сайн аавын нэрийг худ�##�даж хаана боломж бололцоог байгааг �##�дана гэж байхгүй шигдэнэ.Шигдэхдээ мөрөө байна гэж байхгүй дандаа эд мөнгөний будлиан хийнээ
Энэ эрхэмүүд "Хүсэл нь дэлхийн чинээ, Чад�##� нь мэлхийн чинээ" гэсэн ардын зүйр цэцэн үгийг санагдуулж байна шүү.
Улс төрч нэртэй энэ бузруудаас холуур мэргэжлийн хүнийг томилох хэрэгтэй. Нам дагасан энэ хүмүүс ямар ч ажлыг сонгуулийн компанит ажил шиг хийгээд аргацаагаад сурчихсан хүмүүс .Өөрийн ашиг шун�##�д хөтлөгдсөн улс төрчид хэрэггүй.Мэргэжлийн чад�##�тай хүнийг тавиад тогтвортой ажиллуулах хэрэгтэй.
Бас би байна
төрөөс төрсөн хув�##�зууд төрөөс мөнгө л кусна
ЭХЛЭЭД НААД БАДАМСҮРЭН ХУЛГАЙЧАА ШОРОНД СУУЛГА
Ард түмнээсээ суг�##�аагаар тодруулах хэрэгтэй
Одбаяр яахаараа ингэж том том �##�бан туша�##�уудад очоод байдгийг гайхаад байхын. Боловсрол муутай рекламный л пауз ш дээ?!
хүн солих нь яахав.Хамгийн гол зүйлдээ анхаар.Луйварчдыг л хатуу шийтгэ.Хөрөнгийг нь хурааж улсын хохирлыг багасага.Ингэснээр дахин хүн солигдохгүй шударга ажиллах үүд нээгдэнэ.Луйварчин түүний �######�ийг долоогчид бүгд арилах ёстой.
viagra y problemas cardiacos
Will Keflex Cover Mrsa
Zyban Kaufen
Commande Viagra Canada
cialis hemorroides
Best 10 Online Pharmacies
compra viagra en internet
Viagra Uk Retailers
Cerco Levitra Online