Нийгмийн

"Э.Мөнхнарангийн баривчилгааг өчигдөр өдрийн 1.45 цагт албажуулсан"

Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан автомашин шатаж, томоохон хэмжээний осол гарсан. "Дашваанжил" ХХК-ийн тус автомашиныг унаж явсан Ч.Ренчиндоржийг оргон зайлж болзошгүй үндэслэлээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Мөн уулзвараар давхар эргэж, тээврийн машинд шүргэлцсэн "Nissan Patrol" маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг ч саатуулаад буй. Гэвч 48 цагийн хугацаатай баривчлахад шүүхийн зөвшөөрөл хэрэгтэй. Ч.Ренчиндоржийг баривчлах санал 24-ний орой албажсан. Харин Э.Мөнхнаранг баривчлах саналыг шүүх өчигдөр орой хэлэлцжээ. Улмаар хүлээн авсан байна.

Энэ тухайд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат дараах тойм мэдээлэл өглөө.

Үүнд: Тээврийн Прокурорын газраас 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр сэжигтэн М-ийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн тогтоолыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно гэх үндэслэлд нийцсэн байх тул сэжигтэн М-г 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 01 цаг 45 минутаас эхлэн сэжигтнээр баривчлсаныг хүчинтэйд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгоно гэж хуульчилсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочидХӨГИЙН ГАР ГЭНЭЛЭЙ ЭНЭ ЭТГЭЭД
ЗочидХӨГИЙН ГАР ГЭНЭЛЭЙ ЭНЭ ЭТГЭЭД

ЭНЭ МӨНХНАРАНД ХАМАГ БУРУУ БАЙГАА ШҮҮ. ЯМАР ХЭРГЭЭР УЛСЫН ӨМЧИЙГ ЗАЙДАЛЖ ШӨНӨӨР ЗУГААЛЖ ТЭНҮҮЧИЛЖ ЯВСАН БА ЯАГААД АЮУЛТАЙ АЧААТАЙ ТОМ ОВРЫН МАШИНТАЙ ӨРСӨЛДӨЖ ДАВХАР ЭРГЭЛТ ХИЙСЭН, ЯАГААД УРД НЬ ТЭЭГЛЭЖ САНААТАЙ ЗОГСОЛТ ХИЙСЭН ЗЭРГИЙГ САЙТАР ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦ, ЭН ЦААШИД БУСДАД СУРГАМЖ БОЛНО.ХАРСААР БАЙТАЛ БӨГС ДОЛООГЧ, ЦҮНХ БАРИГЧ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ТЭНДЕРИЙН ХАХУУЛЬЧИН ХУЛГАЙЧ Л БАЙНА

Заас
Заас

Иимэрхүү өлөн нам дагасан цүнх пялдага бөгчингүүдл дарга болдогдооо

Зочин
Зочин

яг барьж хорьсон уу худлаа ч байж мэдэх юм байна

Холбоотой мэдээ

Back to top button