Үүрээр сендвичин барилга, граж, автомашин шатжээ

Өнөөдөр /2024.01.27/ 06:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 96х6 хэмжээтэй сендвичин 2 давхар барилга, 15х15 хэмжээтэй сендвичин граж, 4 автомашин шатаж байсан.
Нэмэлт дуудлагаар 07:08 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн гарч 07:19 цагт очсон. Алба хаагчид шуурхай ажиллаж 07:10 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 08:10 цагт бүрэн унтраасан.
Томоохон хэмжээний объект, гэр хорооллын айл өрхийн байшин, автомашин шатсан дуудлага буурахгүй байна. Шөнийн цагаар гарч буй гал түймэрт иргэд өртөж угаартах, амь насаа алдах эрсдэлийг дагуулж байгаа тул галлагааг хэтрүүлэлгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар га лын даллага авчихжээ ! Одоо яах вэ, арга чарга юу бнаа ?!
Юмжир хаачив
НОМ УНШУУЛ....
Хөдөө нүүцгээ. Угаасаа даац нь хэтэрсэн шүү дээ. 2000 оноос Намбарын дагавар хүүгийн ЗГ-ын хичээл зүтгэл хэрэгжиж үнэ төлбөргүй хотод суурьшиж, манкурт боолууд олноор төрж халамжаар амьдарч байна шүү дээ
Монгол хүн билгээрээ, хятад хүн бэлээрээ, түвд хүн шидээрээ гэж хуучны үг байдаг юм. Амны билэг гэж юм бас байна. Юм л бол га л га л гээд л сошиа лд ч бичээд байдгаа больцгор
Nyambaatar mini haaguur yavaad baina aa. baatarchuud ni sanaad baina shuu. Ta mini baisan bol yund galiin ayul garahav dee.kkk Udur alagsahgui daraalan gal tuimer garaad hetsuu baina oo. Hurdan iree.