Нийгмийн

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургууль бүх ангиа гал түлж халааж байна

Хүүхдийн эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ конвенцод нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн, олон улсын байгууллагаас санхүүжилттэй зарим байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээллийг ХЭҮК-оос цуглуулж байгаа юм. 

Уг асуудлаар Улаан-Уул сумын Засаг дарга, нийгмийн халамж хариуцсан ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл цуглуулж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаад байна. 

Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй гарсан. Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл Комисст ирсэн. 

Тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт 5 барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 870 хүүхэд суралцдаг гэсэн байна.

Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан нь сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна.

Дээрх хяналт шалгалтаас гадна Улаан-Уул сум дахь төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид, иргэдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулах зэргээр ажиллалаа.

Тухайлбал, Хилийн цэргийн 257 дугаар ангийн ... дугаар заставын бие бүрэлдэхүүн, сумын төрийн албан хаагчид, иргэдэд хүний эрхийн ойлголт хөдөлмөрлөх эрхийн талаар сургалт нөлөөллийн ажил, зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллав.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин Эрүү, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэд, албан хаагчдад тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажилласанд Комиссын зүгээс талархал илэрхийлье.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-27 14:40

Боловсролын сайд чинь Улаан-Уул сумаас УИХ-д сонгогдсон шүү! Хохь чинь гэж байгаа юм бна.

Зочин
Зочин
2024-01-27 16:03

М�##�чдын урамшуул�##� тэтгэвэрийг нэг жил авч ашиглаад асууд�##� бүрэн цэгцэрнэ

Холбоотой мэдээ

Back to top button