Нийгмийн
Галд 90 хувь түлэгдсэн 19 настай залуу нас баржээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны автомашин, БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст бүртгэлтэй, Барилга захиалагчийн албаных нь дарга Эрдэнээгийн Мөнхнарангийн жолоодож явсан жийптэй мөргөлдсөний улмаас энэ сарын 24-ний 01.07 цагт дэлбэрч гурван гал сөнөөгч-аврагч амиа алдсан.
Тэгвэл өнгөрсөн шөнө буюу энэ сарын 27-ны 00.50 цагийн үед биеийнх нь 80-90 хувь нь түлэгдэн ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 19 настай залуу нас барлаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээлэл муу байх нуух тусам үзэн ядалт ихсэдэг. Тийм болохоор зохих байгууллагууд нь нүдэн дээр болсон / сошл орчноос харсан / бодит баримттай ослын талаар сургамж болох үүднээс дэлгэрэнгүй тайлбар дүгнэлт хийж хүн арддаа сэрэмжлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш нас барсны тухайд хэн ч мэдээлж чадна.