Нийгмийн

Гурав хоногийн дараагаас тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэхгүй

2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс автомашиныг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэхээр захирамжилсан.

Тиймээс тээврийн хэрэгслүүд хоёрдугаар сарын 1 буюу ирэх долоо хоногийн пүрэв гарагаас өмнөх зохицуулалтаараа замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ.

Тодруулбал,

  • 1, 6-аар төгссөн дугаартай бол Даваа гарагт
  • 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гарагт
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гарагт
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гарагт
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт тус тус хөдөлгөөнд оролцохгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-29 10:58

0 зогсолтондоо бэлдээрэй

Холбоотой мэдээ

Back to top button