Нийгмийн
Сурагчдын III улирлын хичээл маргааш эхэлнэ
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусгавар болж байна.
БШУЯ-наас сурагчдын хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй.Бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29 буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх хуваарьтай байна.
Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ сургуулийн удирдлагуудад сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг зөвлөжээ. Тодруулбал
- Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох
- Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх
- Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх
- Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох
- Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх
- Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах
- "School police" хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах нь.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.