Нийгмийн
Дугаарын хязгаарлалттай үед хуурамч дугаар машиндаа зүүсэн жолоочийг 500 мянгаар торгожээ

Нийслэлийн Засаг даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтыг хийж байна.
Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан.
Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж, хариуцлага тооцож ажиллалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв, дээр нь нэмээд улсын дугаараа зүлгэж бүдгэрүүлсэн, бараг цагаан болгочихсон жолооч нар хөдөлгөөнд оролцоод байгаад хариуцлага тооцмоор байна.
Машин торгодог болоо юу ккк
АРГА ЯДАХДАА Л ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БАЙГАА ЮМ Ш ДЭЭ УГ НЬ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА БҮТЭН ТӨЛСӨН БАЙЛТАЙ
Зөв шүү дээ. Нийтийн хэмжээнд мөрдөх ёстой ёс журмыг мөрдөх л ёстой. Ганцаараа аргаггүйдээд, ганцаараа ухаантай зальтай юм шиг боддог хүмүүст таарсан л арга хэмжээ байна. Гэхдээ хир илрүүлж байгаа юм болдоо.