Нийгэм мэдээ

"Эмсид", "Сутайн буянт", "Мяралзаа" компанид 7 жилийн гэрээтэйгээр 115 автобус өглөө

Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээг өнөөдөр байгуулжээ.

Тодруулбал шинээр орж ирсэн 600 автобуснаас “Эмсид” ХХК-д 45 автобус, “Сутайн буянт” ХХК-д 50 автобус, “Мяралзаа” ХХК-д 20 автобусыг төлбөртэй ашиглах гэрээ “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай байгуулсан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг "2020 оноос нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Өнгөрсөн онд 600 автобусыг төсвийн мөнгөөр авсан. Эдгээр 600 автобуснаас хувийн хэвшлийн гурван оператор компанид 115 автобусыг төлбөртэй ашиглуулах гэрээг баталлаа.

Гэрээ ёсоор автобусны мөнгийг хувийн хэвшил эргэн төлөх бөгөөд энэхүү мөнгө нь Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд төвлөрнө. Уг сангийн мөнгөөр парк шинэчлэлийг тасралтгүй хийнэ. Парк шинэчлэл хийхгүйгээс иргэд аюулгүй болон цэвэр орчинд зорчих нь хязгаарлагдмал байгаа юм. 

Гэрээг долоон жилийн хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд хувийн хэвшил мөнгөө төлж дуусгана. Үүний дараа нийтийн тээврийн өмчлөлийг хувийн хэвшилд 100% шилжүүлнэ" хэмээн ярилаа.

Энэ үеэр "Эмсид" ХХК-ийн захирад Д.Энхбат "Манай байгууллага 45 автобусыг 12.4 тэрбум төгрөгөөр долоон жилийн хугацаанд төлбөрөө барагдуулахаар гэрээ байгууллаа.

Зээлийн эргэн төлөлт сард хүүгүй, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацад хяналт үйлчилгээний шимтгэлийг 3%-аар тооцож төлөх нөхцөлтэйгөөр авч байна. Шимтгэлдээ ажилчдаа чадавхжуулах сургалтын үйлчилгээг авна гэж итгэж байна" гэлээ.

Өмнө нь 2009 онд 400 автобусыг төсвийн мөнгөөр авч, хувийн компаниудад хуваарилж өгсөн ч эргэн төлөлт нь сайн хийгдээгүй байхад автобусны насжилт дуусчээ.

Өнөөдөр гэрээ байгуулсан гурван компанийн нэг нь 2009 онд автобус авч, эргэн төлөлтөө дутуу хийсэн ч хуваарь гаргаад төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Нийслэлд нийтийн тээврийн оператор 18 компани байдаг аж. Цаашид 7-8 компанид автобусаа өгөх гэрээг байгуулах бэлтгэлээ хангажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 30, 2024 15:29

Бас л луйварчид

Зочин
Зочин
1 сар 30, 2024 15:47

42-т шинэ автобус явуулж өгөөч. Автобусны тоог нэмээд Алтай хотхоны уулзвараар биш Уран гангийн гүүрээр гардаг болгочуул

Back to top button