Нийгэм мэдээ

“Yutong Bus” компанийн 600 автобусаар парк шинэчлэлт хийлээ

Нийтийн тээврийн салбарт 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийсэн байна.

Тодруулбал, үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 17 автобус шатсан. Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлж, улмаар БНХАУ-ын дэлхийд худалдан авалтаараа тэргүүлж буй “Yutong Bus” компанийн 2023 онд үйлдвэрлэсэн 600 том оврын автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Ийнхүү парк шинэчлэлийг хийснээр хуучин автобусны асуудлууд шийдэгдэж, иргэдийн аятай зорчих, жолоочийн тухтай ажиллах нөхцөл бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1141 автобусыг үйлчилгээнд гаргаж байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button