Лу.Гантөмөр: Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөлд хүрнэ

МАН, АН, ХҮН нэгдэж, дундаа санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ талаар АН-ын дарга Лу.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Парламентад суудалтай намууд тодорхой асуудлуудыг ярилцсан. Ингэхдээ Монгол улсынхаа үндэсний эрх ашгийн төлөө хамтаръя гэж шийдсэн. Монгол Улс бүхэлдээ “даргын” улс болжээ. Дарга бүхнийг шийддэг авлигалд нэрвэгдсэн байна. Монгол Улс цугларсан жаахан мөнгөө талын нэг тараадаг. Үүний эсрэг парламентын тойргийг томсгох талаар хөндсөн. Мөн Хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах нь компанийн хуулиар гарцаагүй ажил юм. Харамсалтай нь энэ компанийг ашигтай ажиллаж чадахгүй байгаа нь баялгийн төлөө уралдсан, баялгийн төлөө тэмцэл өрнөж, тэндээс жаахан юм хүртэх гэсэн улс төрчдийн нөлөө, баялгийн дээрэм тулаан руу аваачсан.
Нэгдсэн дүнгээрээ Монгол Улс баялгийн хараалд өртсөн. Тиймээс тэр хараалаас гарах хэрэгтэй. Хэн нэгэн манлайлахаас илүү ярилцах хэрэгтэй байлаа. Бид “Үндэсний баялгийн сан”-тай болоод, улс төрчдийн хяналтаас хол байх хэрэгтэй. Үүнийг иргэд мэдэлдээ байлгах ёстой. Энэ зэрэгт үндэслээд бид зөрөхөөс илүү нэгдэж байна.
Баялгийн хараалаас салъя, баялгийн ерөөлд хүрье. Монголчуудын өмч байна гэдэгт санал нэгдэж санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг ажилд МАН, АН, ХҮН нэгдэн санамж бичигт гарын үсэг зурж, ажлын хэрэг гаргахаар боллоо.
Үүнд нэгдэж, бодлого хэрэгжүүлэхгүй бол авлигалд, найз нөхдийн харилцаанд тулгуурласан маш олон бусармаг зүйлд үйлдэгдэж байна” гэдгийг онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лу цэнхэрээр жоохон д�##�дхан бай бзсанг яасан билээ мартаад сонгуульд горьдоод явна уу гарз байхшүү
Z##laa mu gci dontoi s#a gj