Сурвалжилга: Монголд цагаан сар тэмдэглэхийн оронд Вьетнам руу аялахыг илүүд үзэж байна

Сар шинийн баяраар Монголчууд Вьетнам улсыг зорих нь ихэсжээ. Учир нь Монголд цагаан сараа тэмдэглэх зардал тус улс руу аялаад бас амраад ирэх зардалтай дүйж буйгаас тэд ийм шийдвэр гаргах болжээ. Уг агуулгаар сурвалжлан хүргэж байна.
Монголчуудын хамгийн эрхэм үндэсний баяр бол “Цагаан сар” буюу сар шинийн баяр. Энэ баяр болоход долоо хоног үлдлээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтэй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухайг цээрлэн, мал тарган, идээ цагаа элбэг намар цагт тэмдэглэж байсан уламжлал буй. Харин 1206 онд Их эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан байдаг. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гараг эрхсийн байршил, сарны тооллоор тоолон, одоогийн бидний мөрдөж буй тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн шинэ оноо угтан тэмдэглэдэг уламжлал тогтсон байдаг.
Тэгвэл эрт үеэс уламжлан ирсэн энэ баяраар залуус яагаад харь орныг зорихыг илүүд үзэх болов. Үүний зангилааг тайлахаар сар шинийн баярын өдрүүдэд Вьетнам улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдтэй холбогдон тодруулга мэдээлэл авлаа.
-Цагаан сараар гаргах зардлаараа аялж байгаа. Энэ баяраар хэт их зардал гаргаад байх нь зохимжгүй-
Аялагч 1: Сар шинээр гурав хоног амардаг. Миний ажлын ачаалал их, Амрах өдөр богино байгаа ч тархи толгойгоо сэргээж, стрессээс холдохын тулд аялъя гэж шийдсэн. Сар шинийн баярын үеэр Монголд байх нь үр ашигтай биш. Вьетнам руу аялах нь дотоодын аяллаас хямд. Дээрээс нь тэнд хоол, зочид буудлын үйлчилгээ сайн. Бид найз нөхдийн хүрээллээрээ явахаар төлөвлөж байгаа.
Манай үеийнхэн цагаан сар зэрэг уламжлалт баярт ач холбогдол өгдөг, өгдөггүйн зааг дээр байдаг 30 эргэм насныхан бий. Аялах явцаа аяллын компаниар зуучлуулаагүй. Өөрсдөө төлөвлөгөөгөө гаргахаар тооцсон. Учир нь аяллын компани хэт баригдмал, нэг газраа удаан байж болохгүй. Дээрээс нь тус компанийн сонгосон маршрутын дагуу л явж, үзэх зүйлээ үзнэ. Цагт нь тааруулж дараагийн газар руу очно. Тиймээс чөлөөт аялал хийхээр төлөвлөсөн. Бид зарлагаа хүний таван сая төгрөгт багтаан төлөвлөж байгаа. Харин дэлгүүрээс юм худалдаж авбал энэ өртөг мэдээж нэмэгдэнэ.
Монголд цагаан сарын баярыг ахмадуудтай хийхээр гурван сая төгрөг хангалттай давдаг. Нүнжигтэй бэлэг сэлт авдаггүй. Зүгээр л гар цайлгах хэмжээнд бэлэг өгдөг байхад хүнс, идээ засах, хүмүүсийн дайлах цайлах зүйлсэд тэр хэмжээний зарлага болдог. Хувь хүн маань ёс төртэй бэлгийг чухалчилж үздэг учраас энэ зарлага нэмэгдээд л байдаг. Дээрээс нь хүнд өнгөтэй өөдтэй харагдах, сар шинээ хэрхэн угтсанаас тэр жилийн өнгө харагдана гэх зэрэгт тааруулах гэж дээл хувцасны өнгөө соливол өртөг нэмэгдээд л байдаг.
Тиймээс энэ жил цагаан сараар гаргах зардлаараа аялаад стрессгүй байя гэж бодсон. Монголчууд баяраа маш сүртэй тэмдэглэдэг. Хэдийгээр энэ бидний соёлын өв болоод дархлагдчихсан ч гэлээ хэт даяаршиж, хүн хоорондын хөдөлгөөн болсон үед баяраар хэт зардал гаргадаг нь тохиромжгүй санагддаг. Хөгшин залуугүй тэмдэглэж буй цагаан сарын баяраар гаргах зардлаа юунд зарцуулах вэ гэдэг нь хувь хүний сонголт болж байна. Ах дүүстэйгээ баярлах уу эсвэл хаврын их нозоорлын үеийг аялж зугаалж сэргээд угтах уу гэдэг нь хувь хүний сонголт болчихсон. Бид өнөөдөр юуг ч хүлээн зөвшөөрч, юуг ч хүлээн зөвшөөрөхгүй байж болох нийгэмд амьдарч байна шүү дээ.
-Цагаан сараар аялах Монголчуудын групп нээгдсэн учраас хүмүүсийн алдаа онооноос суралцаад аялна-
Аялагч 2: Монголд юмны үнэ хэтэрхий өндөр. Цагаан сараа тэмдэглэхийн тулд зээл авдаг. Манайх ууц, идээ, хүнс, бууз хийх зардалд гурван сая төгрөг давдаг. Бэлэг өгөхийн тулд үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж шоколад бэлэн мөнгөний хамт тараадаг. Энэ мэт хүмүүст тохируулж баяр тэмдэглэхээс залхаж байна. Бүгдийг нь зээл авч тэмдэглэдэг. Бусдаас дутахыг хүсдэггүй. Энэ жил ханьтайгаа хамт ийм хэмжээний мөнгөн зээл аваад сар шинийн баярын өдрүүд дээр нэмж дөрвөн өдрийн чөлөө ажлаасаа аваад аялж байна. Зардал таван сая төгрөгт яг л багтаж байгаа. Аяллын компаниар дамжаагүй. Тийш явж байгаа олон монголчууд бий. Бид нийлж нэгдээд групп чат нээсэн. Тэнд боломжоо хуваалцаад явж байгаа учраас алдаа онооноос нь суралцаад алзахгүй сайхан аялах байх гэж бодож байгаа. Хэл ус байхгүй. Гэхдээ хамаагүй ээ. Интернет орчинд хайлт сайн хийж чаддаг учраас алзахгүй гэж бодож байна.
-Төрийн бодлого, үнийн өсөлтөд дургүй хүрч байгаа учраас баяраар баярламааргүй байна-
Аялагч 3: Гол асуудал нь аялж байгаа монголчуудад ижил байх. Ёс уламжлалаа алдсандаа энэ том үндэсний баяраараа аялах гээд байгаа хэрэг огт биш. Гол нь Монголд хүнс, барааны үнэ хэтэрхий өндөр байна. Үнийн өсөлт манай гэр бүлийн маш олон боломжийг хулгайлж байна. Төрийн бодлогод дургүй хүрдэг учраас баяраар баярлах хүсэл алга. Харин тайван амар амгалан байхыг хүсэж байна. Нөхөртэйгөө нийлээд 15 сая төгрөгөөр аялна гэж тооцоолж байгаа.
Аяллын компаниар зуучлуулж байгаа. Энэ нь илүү аюулгүй сонголт юм билээ. Аяллын компанийн үнэ гурван сая төгрөг гэсэн. Анх удаа явж байгаа учраас дутуудуулах юмгүй явахыг бодож, эрвийх дэрвийхээрээ л мөнгө хайж, аяллын өмнө өдөр шөнөгүй ажиллаж байна. Хаана юу үзэх билээ гэж санаа зовох юмгүй бүх зүйлийг тэнд зохицуулж байгаа учраас санаа амар байгаа.
Дээрх гурван аялагч бүгд сар шинийн баярын өдрийг тааруулж аялах гэж байна. Тэд цагаан сарын баярыг Монголд тэмдэглэхээс илүү Вьетнам улсыг зорьж, аялахаар болжээ. Ийм сонголт хийхэд нь Монгол дахь үнийн өсөлт, хэт баригдмал байдал суурь шалтгаан болсон байна. Тэгвэл үнэхээр энэ өдрүүдэд аялахаар төлөвлөж буй иргэд ихэссэн эсэхийг тодруулахаар МИАТ, аялал зуучлалын компаниуд руу холбогдлоо.
-Цагаан сарын өдрүүдэд аялагчдын тоо хэвийн үеэс гурав дахин нэмэгдсэн-
МИАТ-ээс тодруулахад "Энэ үед аялахаар төлөвлөж, дамжин нислэгийн тийз захиалга ихсэж байгаа. Тоон мэдээллийг өгөх боломжгүй учир нь компаниуд хоорондын өрсөлдөөний мэдээлэл задрах эрсдэлтэй тул тэр түвшний тоон мэдээллийг өгөх боломжгүй" гэсэн юм.
Тийз захиалгын мэдээлэл нь байгууллагын нууц тул үнэхээр аялагчид ихэссэн эсэхийг Аяллын "Blue Tour" компаниас тодрууллаа. Тэдний хэлж буйгаар "Өнгөрсөн өвөл энэ үеэр хүмүүс Дубай руу маш их аялсан. Харин энэ жил Вьетнамыг зорьж байна. Цагаан сарын үеийн ачаалал хэвийн үеэс хоёроос гурав дахин нэмэгдсэн. Хүмүүс ганцаараа, хосоороо, гэр бүл, найз нөхдөөрөө гээд олон групп үүсгэн аялж байна. Энэ жилийн тухайд 67 орчим насны ахмадуудын аялал ихэссэн. Энэ насныхны аялал дийлэнх хувийг эзэлж байна. Мөн аялагчид 7-14 хоногоор түлхүү аялж байгаа ч голчлон 14 хоног аялахыг илүүд үзэж байна" гэх мэдээллийг өглөө.
Харин "Yes travel" аяллын компанийн хувьд "Бид аяллын компаниуд дундаа үнэ хамгийн хямддаа тооцогдож байгаа. 2.9 төгрөгөөр аялал зохион байгуулж байгаа. Тэр утгаараа ч тэр үү аялагчид үнэхээр их байгаа болоод ч тэр үү цагаан сарын ачаалал хэвийн үеэс гурав дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жилүүдэд аялал зогсонги байдалтай байсан ч энэ жил эрс өөр байна" гэлээ.
Вьетнам улсын Фукуок арал дээр хоёр том хүн хоногийн 136 орчим мянга буюу 40 мянган доллар төлдөг байна. Ингээд тооцоолбол, 10 хоног Фукуок аралд амрахад ирж, очих зардалтайгаа нийлээд, тэрэлжийн амралтын газар 10 хоног хоносонтой дүйцэхүйц зардал гарах юм. Иймд хүмүүсийн дийлэнх нь үйлчилгээ сайтай, тухтай, хоолны амт чанар сайн гэх шалтгаанаар Вьетнам улсын Фукуок арлыг зорьж байна. Учир нь тус арал арваннэгдүгээр сарын эхээр борооны улирал дуусах учир, далайн эрэг дээр үргэлж нартай, халуун, чийглэг байдаг аж. Мөн Вьетнамын хамгийн том арал бөгөөд нийт 589 км2 газар нутагтай. Далайн эрэгт бассейн, усан сан, аквариум, тоглоомын парк, амьтны хүрээлэн байдаг бөгөөд зочид буудлын үйлчилгээ хамгийн сайн гэж үнэлэгддэг байна. Манай улс Вьетнам улс руу визгүй зорчих болсон ч одоогоор яг хэрэгжиж эхлээгүй юм байна.
Тэгвэл 2022 оны сар шинийн судалгаагаар Монголчууд цагаан сарын баяраа 1.2 их наяд төгрөгөөр тэмдэглэж байжээ. Улаанбаатар хотын иргэдийн 80 хувь уг баярыг тэмдэглэдэг бол хөдөө орон нутагт 94 хувь гэж судлагдсан байна. Мөн нийт өрхийн 62 хувь уг баярыг тэмдэглэхийн тулд зээл авдаг аж. Түүнчлэн 12 сая ширхэг хэвийн боовоор тавгийн идээ засдаг бөгөөд бэлгэнд өгч буй зүйлсийн 80 хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг байна. Ингэхдээ нэг айл дунджаар 700 мянган төгрөгөөс дээш дүнгээр гарын бэлэг зочдод авдаг гэж судлагджээ. Тэгвэл дээрх үеэс бараа материалын, хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлээд буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагаан сарын баярыг хэт ачаалалтай баяр болгож, маш олон айл өрх өр зээл тавьж байж тэмдэглэдэг гэж ойлгогддог. Энэ нь иргэдийг ийм шийдвэр гаргахад хүргэдэг байх. Цагаан сарын баярыг энгийн, даруухнаар тэмдэглэдэг болох хэрэгтэй дээ.
Zov shdee. Teneg tsarailaad noirbulchirhaigaa ovtdolt idej elgee harlatal rahi uuj end tend holdoh uhej baisnaas gadagsha yavsan ni deer. Yadaj huchiltorogchoo nohoid irne
Айл амьтан зовоон зовоон бууз салат эргүүлж байснаас тааваараа аялж явсан нь соёлтой.
Монголд үнийн галзуурал солиорол монголчуудыг алж байна.
bayan l bn mongolchuud
Цагаан сар тэмдэглэ гэсэн Чингисийн зарлиг байдаг гэж ээ. Олж үзэх юмсан
Цагаан сарын баярыг цэгцлэхгүй бол залуу үе маань залхаж жигшиж байна шүү!! Уламжлал гээд тэнэглэл болгож болохгүй ээ!!
Өөрсдөө цагаан сар хийдэггүй мөртлөө айл хэсээд л явдаг нөхдүүд хэсэхээ больчихвол дарамт багасна шүү.
Үхэр хонины мах идэхийн оронд могой матарын мах л идэх байх шүү...болгоомжтой сайхан аялаад ирээрэй
Аялал жуулчлалын сурталчигаа гэж одоо бүр улс төр ёс заншилруу орж ирж байгаам бишүү нүд улаан мөнгө цагаан гэж
Улс орны хөгжил, хүн ардын сэтгэлгээг боомилсон энэ баяр ёслолын хоцрогдсон арга барилаа өөрчлөх цаг болсон
Даруухан л тэмдэглээд сурчих хэрэгтэй одоо цагт яаж ч сайхан аялж зугаалж наадаж наргиж чаддаг болждээ. ... цагаан сараар нэг цаддаг гэж үг байдаг байсан ... бас л хэцүү байсан даа эднийд очвол ганц хоёр хундага юм олдох байх гээд л...хэсдэг байсан
Ийм үрэлгэн олон баяр тэмдэглэдэг ард түмэн байнгын өр зээлэнд ордогоос хуримтлал хийж чаддаггүй .амьдарал нь ч дээшэлдэггүй.
Үнэхээр дарамттай баяр шүү
Юм үзээгүй юмнууд чааваас. Тэр зэргийн эрэг пээр хүн хэзээ ч очоод үзчихнэ. Ахмад ах дүүс аав ээжийгээ гоёчихоод жилдээ ганц хүндлээд суулган баярлах жилүүд чинь улам л цөөрсөөр дуусдаг юм
за зайлөө жилдээ ганц ч гэхшиг жил гэдэг чинь яасанч хурдөн өнгөрдгийн балай манжийн баяр нь дуусвуу гүйюу дахиал болцон байхин
Эргүү малнууд замдаа далд ортугай