Нийгэм мэдээ

Үүрээр гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэй эндсэн байжээ

Архангай аймгийн Жаргалант сумын Ямаат багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт найман км-т орших Үзүүрийн бууц хэмээх газарт хоёрдугаар сарын 4-ний 04:00 цагийн орчим тус сумын харьяат малчин О гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг 18:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан малчин 56 настай эмэгтэйг /сэтгэцийн өөрчлөлттэй/ эрэн хайх ажиллагааг 5-ны өдрийн 12:25 цагаас эхлүүлжээ. 

Тус багийн Арцны сахья гэдэг газар Орхон голын эрэг дагуу завьтай 50 метр зайд эрэн хайж, 13:37 цагт цогцсыг нь олж, сумын Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button