Нийгэм мэдээ

Д.Цэцгээ: "Ozempic" бэлдмэлийг тураах зорилгоор хэрэглэвэл ходоод хямарч, тархи үхэждэг

Сүүлийн үед "Ozempic" нэртэй тариа цахим орчинд олны анхаарлыг татаад байна. Тус тариаг тураах үйлчилгээ үзүүлдэг гээд буй. 

 Бид энэ талаар Тэргүүлэх зэргийн АУ-ы магистр, Клиникийн профессор Д.Цэцгээс тодрууллаа.

-Ozempic тарилгыг жин хасахдаа хэрэглэж болох уу?

-Ozempic бол тураах эм бэлдмэл огт биш. Энэ бол хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн үед хэрэглэдэг инсулин эмчилгээ. Гаж нөлөө бол маш их байдаг. Хамгийн наад зах нь дотор муухайрах, бөөлжих, гүйлгэж суулгах, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, ходоодны хямрал үүсэх, ядарч сульдах гэх мэтчилэн анхан шатны гаж нөлөөтэй. Алсын гаж нөлөө нь тун хэтрүүлэх эсвэл байнгын дасал болчих юм бол төв мэдрэлийн системд нөлөөлж тархи үхэжнэ, бамбай булчирхайн хорт хавдар, ургийн гажиг үүсгэдэг, бөөрний архаг дутагдал үүсгэх зэрэг гаж нөлөөтэй бэлдмэл байгаа.

Хүмүүс маш ихээр турах журмаар хэрэглэж байгаа нь харамсалтай байна. Тийм болохоор гаж нөлөө маш ихтэй учраас энэ бэлдмэлийг бүр хориглох хэрэгтэй.

Таргалалт нь зарим улсуудын хувьд тулгамдаад байгаа асуудал мөн. Ийм учраас Wegovy болон Ozempic өнгөрсөн жил дэлхийн улс орнууд, ялангуяа барууны орнуудад анхаарал татах болсон юм билээ.

-"Ozempic" бэлдмэлийг тураах зорилгоор хэрэглэвэл ходоод хямарч, тархи үхэждэг-

Энэ тариаг мэргэжлийн тал дээр бол эмч ч дур мэдэн хийж болдоггүй. Дотоод шүүрлийн булчирхай эндокринолог эмчийн хяналтын дор хийж, эмчилгээний үр дүн гарна уу гэхээс хэн нэгэн гоо сайхан, салоны газар тариулдаг эд биш шүү дээ.

Хэн нэгэн энэ тариаг хийснээр цусан дахь глюкозын хэмжээ маш их багасаад гипогликемин буюу цусанд глюкозын хэмжээ багасаж комын байдалд ороод тархи үхжил үүсгэх аюултай тул ямар ч зөвшөөрөлгүй хувиараа бизнес хийж байгаа хүмүүсийг анхааралдаа авахыг хүсэж байна.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-07 11:47

ЦЭЦЭГЭЭ ЭМЧЭЭ БАЯРАЛЛАА ХОР ШАХАЖ АШИГ ОЛГОХ ГЭСЭН ЛАЛАРУУДАД НАМ ЦОХИЛТ ӨГЛӨӨ ҮҮНИЙГ РЕКЛАМДСАН ХЭЛЭЭ ХАЗСАН ЭРХИЙН БАЛАЙ ТЭНЭГ ЖОМБОГО ХҮҮХЭН ЧИ ӨНӨРЦЭЦЭГТЭЙ НЭГ НААРАН ДЭЭР ХЭВТЭЭРЭЙ МУУ ЭРГҮҮ СДА ЦАГДААГУУД ЭНЭ ХҮҮХНИЙГ БАРИВЧЛААД НЭГ ХУДАГТ ШИНЭЛҮҮЛЭЭЧЭЭ

Зочин
Зочин
2024-02-08 18:36
Reply to  Зочин

ter ni heniin

Зочин
Зочин
2024-02-08 18:36

wtf

Холбоотой мэдээ

Back to top button