НийгмийнЭдийн засгийн мэдээ

Барилга барих өртөг өмнөх оноос 4.8 хувь өсжээ

Барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийг хорооноос өнөөдөр /2024.02.07/ мэдээллээ. Тодруулбал, Барилгын өртгийн ерөнхий индекс 2015 оны үнэлгээг суурь 100 болгон тооцоолоход 2023 оны дөрөвдүгээр улиралд 248.9 болж, барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өссөн бол өмнөх улирлаас 0.6 хувиар буурсан байна.

Орон сууцны барилгын өртгийн индекс (2015=100) 2023 оны дөрөвдүгээр улиралд 290.9 болжээ. Өртөг нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувь, өмнөх улирлаас 0.5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 0.5 хувиар өсөхөд машин механизмын түрээсийн зардал 14 хувь, цалингийн зардал 6.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Орон сууцны бус барилгын өртгийн индекс (2015=100) 2023 оны дөрөвдүгээр улиралд 243.6 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн бол өмнөх улирлаас нэг хувиар буурчээ.

Орон сууцны бус барилгын өртөг өмнөх улирлаас нэг хувиар буурахад сургуулийн барилгын өртөг 4.8 хувь, конторын барилгын өртөг 5.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс (2015=100) 2023 оны дөрөвдүгээр улиралд 165.5 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан бол, өмнөх улирлаас 0.9 хувиар өссөн байна. Инженерийн барилга, байгууламжийн өртөг өмнөх улирлаас 0.9 хувиар өсөхөд авто замын байгууламжийн өртөг 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button