Америк дахь Монголчууд цагаан сараа дунджаар 3000 долларт тэмдэглэнэ
Сар шинийн баяр болоход хоёр хоног үлдлээ. Эл баяраар Монгол үндэстэн дэлхийн өнцөг булан бүрт уламжлалаа хадгалж, сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл 2020 оны буюу хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 40 мянган хүн Солонгос улсад амьдарч байгаа бол 20 мянган хүн АНУ бий гэжээ. Монголчуудын хамгийн олноос амьдардаг улсуудын нэгд сар шинийн баярт хэрхэн бэлтгэж буй талаар цахимаар холбогдож бэлтгэсэн материалаа хүргэж байна.
-Цагаан сарын нийт зардал 3000 доллар давсан. Бидний цагаан сар Монголд тэмдэглэдэгтэй ижил уур амьсгалтай-
АНУ-ын Иллиной муж, Чикаго хот
Бид уг материалын хүрээнд Чикаго хотод оршин суугч Т-тэй холбогдлоо. Тэрбээр "Би нутгаасаа гараад таван жил болж байна. Хүний нутагт байгаа болоод ч тэр үү, эмээ дээрээ өссөндөө ч тэр үү өнгөрсөн жилээс эхлээд үндэсний баяртаа ач холбогдол их өгч, сэтгэл их хөөрдөг болчихсон. Зарим хүмүүс энд ирээд удах тусмаа л үндэсний баяраа тоохгүй байгаа нь анзаарагддаг. Эндэхийн Монголчуудтайгаа сайн танилууд болсон учраас шинэлэх айл олонтой. Нөхөр бид хоёр энэ жил анхны цагаан сараа тэмдэглэх гэж байгаа. Нийтдээ 3500-4000 доллар төсөвлөөд, бэлтгэлээ хангаад дуусаж байна.
Энэ тооцооллоо дэлгэрүүлж хэлэх юм бол, Шинэ жилийн өмнө Монголгоос-Чикаго руу ирж байгаа хүнээс дайвар авч тавгийн идээний цар, домбо авсан. Нэг кг ачаа тутамд 15 доллароор зөөж ирээд энэ зүйлс нийтдээ 190 доллар болсон. Харин хэвийн боов ширхэгийг нь 15 доллароор 15 ширхэгийг 225 доллароор авсан. Дотор нь хийдүүлэх, дээгүүр нь тавих боорцгоо өөрөө хайрч байгаа. Бас татсан мах авч бууз хийхэд 150 доллар болсон. Жимс, чихэр, зочдод уух ус, ундаа, архийг 500 доллароор авсан. Манай энд Монголоос литрээр савласан айраг зардаг. Түүнээс 15 литрийг авсан. Үүнд 300 доллар зарцууллаа. Зочдын бэлгийг нэг хүнд 30 доллар төсөвлөж 50 хүний бэлэг бэлдсэн. Энэ хамгийн өндөр зардал болж байгаа бөгөөд 1500 доллар болж байна. Мөн тавгийн чихэр, амны зугаа идээний чимэглэлд 250 доллар зарцуулж буй. Ингээд л ойролцоогоор 3200 доллар болчхож байгаа юм. Дээрээс нь манай энд ирж байгаа танилуудын аав ээж, Монголоос ирсэн айлуудад 20, 50 доллар барьж золгох тогтсон уламжлал энд байдаг. Монголоос ирсэн хүмүүсийг сайхан баярлуулах, Америк дахь сар шинийн уур амьсгал Монголтой адилхан байдгийг харуулахыг бид дор бүрнээ хичээдэг" гэсэн юм.
Колорадо муж, Денвер хот
-Чамин бус Монголыг санагдуулах зүйлээр зассан ширээ эндэхийн хамгийн тансаг нь-
Тэгвэл Колорадио мужийн Денвер хот дахь Монголчуудын сар шинийн баярын бэлтгэл хэрхэн базаагдаж байгаа талаар тус хотын оршин суугч Н-тэй холбогдож бэлтгэлээ. Түүний хэлж байгаагаар "Бид өнгөрсөн жилийн цагаан сараа 3000 орчим долларт хийсэн. Ерөнхийдөө цагаан сар тэмдэглэдэг айлууд 3000 болон түүнээс дээш дүнгээр баяраа тэмдэглэдэг. Учир нь манай энд хэвийн боов, айраг, зэргийг Монголоос захиж авчруулдаг. Кг тутамдаа 20-25 долларыг тооцож авдаг. Сар шинийн баяраас Монголоос авч чадсан зүйлс л ширээний хамгийн том чимэг болдог.
Өнгөрсөн жил манайх баярын ширээн дээрээ Монгол хүн бүрийн мэддэг улаан халуун сав ширээн дээрээ тавьсан. Шинэлээч бүхэн хараад тавьж байгаа юм. Бас "Тэригүс" нэртэй айраг зардаг. Түүнээс нь 20 ширхгийг авсан. Манай үндэсний л идээ ундаа юм чинь эссэн байсан ч хамаагүй авдаг. Эндхийн сүү манай Монголынх шиг гоё биш ч хайлмаг, өрөм хийж болдог. Монголд байхдаа үнэтэй архи, гадаадын гоё чихэр тавихад л сар шинийн баяраа ёс төгөлдөр тэмдэглэлээ гэж боддог байлаа. Харин Америкт амьдардаг болсноос хойш монгол "шар сүүний" чихэр, бидний багадаа иддэг байсан "барбарис"-ыг орос дэлгүүрээс аваад тавихад хүртэл ээнэгтэй байдаг шүү. Нэг үгээр энд чамин бус Монголын цагаан сар, Монголыг санагдуулах идээ ундаатай ширээ л хамгийн чамин, тэр жилдээ цуутай байдаг" гэдгийг онцолсон юм.
Колорадо муж, Денвер хот
-10 жил хүлээсэн цагаан сараа дэнж хотойтол тэмдэглэнэ-
Мөн тус хотод оршин суудаг Б-тэй холбогдоход "Ээж, аавтайгаа уулзаагүй 10 жил болсон. Энэ жил тэд маань визэнд ороод гарч чадсан. Тиймээс ээж, аавынхаа цагаан сарыг нижгэр тэмдэглэх юм сан л гэдэг бодол төрөөд байгаа. Гэрийнхэн байхгүй үед цагаан сараар ингэж хөөрч үзээгүй. Ер нь л нэг тийм хоосон мэдрэмжтэй боловч олон дундаа уусаад хөөрч, шинэлж л явдаг. Жил бүр энд байдаг хүмүүс ээжийнхээ, аавынхаа цагаан сарыг тэмдэглэж өгдөг. Бид ээж, аав нь ирсэн айлд хүндэтгэл болж, хамгийн гоё хувцсаа өмсөөд очдог. Хамаг л ёс өндөр байдлаараа очин золгодог.
Аав, ээж маань ирсэн гэдэг мэдээг хот даяар хүмүүст дуулгаж, "Манайхаар шинэлээрэй" гэх зар тараах хамгийн сайхан байна. Өмнө нь цагаан сараар Монголчуудын зардаг буузыг худалдаж авдаг байсан бол энэ жил ээж, аавтайгаа буу халж, баярын ширээний буузаа хийлээ. 10 жил хүлээсэн цагаан сар ирж байгаа учраас ёстой л дэнж хотойтол шинэлэх, шинэлээчдийг дайлахаар яарч байна.
Ширээ засахад 5000 орчим доллар болсон" гэлээ.
Уг алсын зайнаас бэлтгэсэн материалдаа АНУ-ын Колорадо, Иллиной муж дахь Монголчуудтай холбогдон бэлтгэлээ. Монгол Улсад сар шинийн баярыг тэмдэглэдэгтэй адил гадаадад амьдарч буй Монголчууд ёс уламжлалаа тээн, бидний адилаар хөөрч, дэрвэж шинэлдэг тухай эл материалаар харуулахыг зорилоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг хүмүүсээдээ Б�##�ай баяр тэмдэглээд мөнгөө хий үрээд баас шээс болгоод хаяж бдаг. Тэр тусмаа Гадаад улсад, з�##�уу хүмүүс байж тэнэг хогнууд
Hudlaa shdee .odor shongui ajliin toloo guij bgaa humuust yaj tsag zaw BH bilee мөнгө нь бх ч цагаан сар хийх зав хомс гэр дотроо ёсолж цөөн хэдэн хүн уриад л болохоос тэгж их өргөн тэмдэглээд бх нь арай хэтийдсэн яриа бхаа
Ээ базарваааньааа маяг нь дэндэждэээ
10 jil aav eejteigee uulzaagui xumuus eej aavtaigaa xamt sar shiniin bayartaa tsag zav setgel zurxee zoriulan gargaj temdeglex ni argagui shuu dee
Монголчууд та нарын боддогоос сонин болсон шүү. Америк дахь монголчуудаа Атаархаад үхнэ шүү цагаан хэл ам тусчихвий. Зүгээр ярьж хэлж байгааг чинь худлаа бүлтрээд онгироод л гэнэ шүүдээ.
Зөв зөв. Боломж боломжоороо элбэг дэлбэг сайхан ирэх жилээ угтах сайхан байлгүй яахав
Бодитоор ханатай шаамаар юм даа
Kkkk
Bas l yarina biz
Manaih Chicago-d yaj ch temdeglesen $3000 hurehgui. Er ni $1000 dotor l bagtdag shd. Bas l biilegjuu uvchin ni arilaagui bgaa shuu. Hunii erh chuluu gej saihan yum daa itgehed berh Yum yarial buchee l goe goe
Тэнд байдаг монголчуудыг гадаадад амьдардаг гэхэд хэцүү. Монголд амьдарч байгаа мэт л байдаг. Тиймээс гайхах зүйл биш.
ШИрээн дээрх зүйлсийг харв�##� яасан ч 3000-5000 доллар хүрэхгүй. Гадаадад хүнтэй мэндлэхдээ мөнгө бариад золгохоор гайхахгүй байна уу ? Ичмээр санаа зовмоор эд !