Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын сайтууд Монголын Цагаан сарын талаар хэрхэн мэдээлж байв

Цагаан сарын баярын шинийн нэгэн маргааш болно. Тэгвэл гаднын сайтууд өмнө жилүүдэд Монголын Цагаан сарын талаар хэрхэн мэдээлж байсныг харцгаая.

“Xinhua” агентлаг 2018 онд

Монголчууд нохой жилийг угтан Цагаан сараа тэмдэглэх гэж байна. Цагаан сар нь монголчуудын хувьд хуучин оноо үдэн, шинэ оноо угтаж авч гэр бүлээрээ цуглан тэмдэглэдэг баяр юм.

Олон ёс заншлаас бүрдсэн Цагаан сарын баярын монголчууд хэдэн зуун жилийн турш тэмдэглэж иржээ. Энэ баяр Их Монгол Улс 1206 онд байгуулагдсанаас эхтэй. Тэр үед монголчууд Чингис хааны зарлигаар өвлийн эхэн сард “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан аж.

1952-оос 1990 онд тус баярыг “Малчны баяр” хэмээн нэрийдэж зөвхөн малчид тэмдэглэдэг байжээ. Одоо үед хүмүүс шинэ ондоо элбэг дэлбэг байж, өмнөх жилийн бүх муу муухай зүйлсийг арилгана хэмээн бэлгэдэж тэмдэглэдэг юм.

“The Octant” сонин 2021 онд

Лос-Анжелесын “The Octant” сонин 2021 онд Монголын Цагаан сарын талаар мэдээлэхдээ нэгэн Монгол айлын өдрийг сурвалжилсан байна.

Билгийн тооллын шинэ жил эхлэхийн өмнөх өдөр Э.Сүндарьмаагийн гэр бүл цуглаж, бууз хийдэг. Мөн тэд ширээний засахдаа ашигладаг “Хэвийн боов” нэртэй Монгол талх барьжээ. Тэрбээр “Үүнээс гадна бид ааруул, төмсний салат, сүүн бүтээгдэхүүн бас мах, маш их маш бэлдсэн” гэж хэлэв.

Э.Сүндарьмаа гэр бүлийн гишүүдийнхээрээ зочлохдоо уламжлалт дээл болон бүс зүүдэг. Мөн тэр өвөө, эмээгээ угтан авахдаа хадаг гэж нэрлэдэг уламжлалт даавуу барив. Сонирхолтой нь олон хүн Билгийн тооллын шинэ жилийг улаан өнгөтэй холбодог ч, дээл хадаг нь ихэвчлэн цэнхэр өнгөтэй байдаг байна.

Шинэ оны өглөө Э.Сүндарьмаа зурхайнаас хамааран маш тодорхой зааж өгсөн үйлдлүүдийг хийх ёстой. Тэр үүнийг тайлбарлахдаа “Энэ бол өөрийгөө адислахын тулд хийдэг зүйл, ихэнхдээ ээж минь надад юу хийхийг хэлж өгдөг. Би могой жилд төрсөн болохоор энэ жил гурилаар могой хийх хэрэгтэй” гэв.

“KBS” агентлаг 2016 онд

Билгийн тооллын шинэ жилийг Монголд Цагаан сар гэж нэрлэдэг. Цагаан өнгө нь энх тайван, цэвэр ариун байдлыг бэлгэддэг тул энэ баяр нь Монголын хамгийн өлзийтэй өдрүүдийн нэг гэж үздэг байна.

Монголчууд шинэ жилийн эхний өдөр аз хийморьтой байхын тулд ууланд гарч, чулуугаар босгосон овоог цагийн зүүний дагуу тойрон алхаж баяраа эхлүүлдэг юм.

Мон монголчууд Цагаан сарын баяраар хамгийн сайхан хувцсаа өмсөн ахмад буурлууд дээрээ очдог байна. Эндхээс ялгаатай нь тэд бөхийн ёслохын оронд сайхан үг солилцож, бие биеийнхээ хацрыг үнсдэг аж.

БНСУ-ын Үндэсний Ардын Музейн эрхлэгч Жан Жан Сик “Азийн улс орнууд Билгийн тооллын шинэ жилийг ялгаатай бас төстэй тэмдэглэх нь ч бий. Гэхдээ нэг төстэй тал нь гэр бүл, хөршүүдтэйгээ хоолоо хуваалцаж, дотно тэмдэглэдэг явдал нь юм” хэмээлээ.

Эх сурвалж: Xinhua, The Octant, KBS

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button