"Bitcoin"-ийн ханш сэргэж, 2022 оны үеэс гурав дахин өслөө
2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн уналтад ороод байсан "Bitcoin"-ийн ханш эргэн сэргэлээ. Тухайлбал, 2021 оны есдүгээр сард "Bitcoin"-ийн ханш оргилдоо хүрч 67.597 ам.долларт хүрээд байсан юм. Эл ханш өнгөрсөн гурван жилд уналттай байсаар 2022 оноос 60 орчим хувиар унаад байв. Гэсэн ч эргэн сэргэж буй нь графикаас харагдаж байна.
Өнөөдөр өглөөний байдлаар биткойн 50 мянга 126.82 ам.долларт хүрлээ. Энэ нь 2022 оны 15 мянган ам.доллар хүртэл унаад байсан ханш гурав дахин өссөнийг харуулж буй юм.
Эл үзүүлэлт “Bitcoin”-ийн ханш 2021 оноос хойш анх удаа 50 мянган ам.доллар давсан явдал боллоо. Зах зээлд “Bitcoin”-д шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудын эрэлт өндөр байгаа нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна.
Мөн энэ удаагийн өсөлт крипто салбарт итгэх итгэлээ алдаад байсан хүмүүсийн итгэл сэргэж, виртуал хөрөнгийн удаах давлагааг эхлүүлж буйн дохио болж байж ч мэдэх юм.
Тэгвэл “Bitcoin”-д шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудад АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосноор хөрөнгө оруулагчдын тоо өсөхөд ийн нөлөөлж байгаа аж. Түүнчлэн, нэгдүгээр сарын байдлаар “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг есөн сан шинээр бий болжээ. Эдгээр сангуудад нийт есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн үзүүлэлттэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.