Улс төрийн мэдээ

В.Путин сайндаа ч биш. Харин Ц.Элбэгдоржийн “жиргээ” одоохондоо мэргэн байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Fox” телевизийн хөтлөгч асан Такер Карлсонд ярилцлага өгөөд байна. Энэ Украины дайн дэгдсэнээс хойш түүний барууны хэвлэлд өгсөн анхны ярилцлага болох юм.

Ийм ч утгаар Украины сэдвээр ямар байр суурь илэрхийлэх нь олны анхаарлын төвд байв.

Харин ярилцлагын үеэр Владимир Путиний ярьсан нэгэн агуулга монголчуудын хувьд сонирхол татахаар байж болох.

Тэр монголчуудыг дурдсан. Бүр тодруулах юм бол “Орос улс тарж бутарсан байсан тул Чингис хааны бүтээсэн эзэнт гүрний олз болсон юм. Түүний залгамжлагчид, тодруулбал Бат хаан Оросын ихэнх хотыг тонож, устгаж орхисон. Оросын өмнөд хэсэгт орших хотууд, Киев ч гэсэн тусгаар тогтнолоо алдсан бол хойд бүсэд орших зарим хотууд тусгаар байдлаа тодорхой хэмжээнд хадгалж чадсан юм. Тэд монголчуудад алба гувчуур өгөх болсон ч тусгаар байдлаа тодорхой хэмжээнп хадгалсан. Үүний дараа Москвад төвтэй Оросын нэгдсэн улс байгуулагдаж эхэлсэн юм” гэж ярьжээ.

Энэ нь сар шинийн баярын өдрүүдэд, “Монголчууд Оросыг нэгтгэсэн. Оросууд монголчуудад алба гувчуур өгдөг байсан. Москва, Киевийг ч тэд эзэлсэн” гэсэн утгаар түгсэн юм. Үүгээр бол Владимир Путин монголчуудын ноёрхлыг болон өөрсдийн сул дорой явсныг хүлээн зөвшөөрсөн өнгө аясаар буучихсан.

Яг ярьсан яриаг нь эхэнд дурдсанаар орчуулж харах юм бол, Владимир Путин өнгөрсөн хугацаанд Оросын талаас үгүйсгэгдсээр ирсэн түүхийн үнэнийг дурдсан ч, “Бид тусгаар тогтнолоо хадгалж чадсан” гэдэг тусдаа өнцөг илэрхийлсэн нь ойлгогдож байна.

Мөн Владимир Путин Украины тухайд “Өмнө нь манай газар нутаг байсан. Олон үндэслэлээр Сталины байгуулсан үүсмэл улс гэдгийг баталж болно” гэсэн нь анхаарал татав.

Харин үүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж X платформд нэгэн жиргээ оруулсан нь өнөөдөр 8.7 сая хүнд хүрч, 102.4 мянган лайк авчээ. 21.4 мянган хүн жиргээг цааш түгээсэн байна. Ц.Элбэгдорж “Путиний ярилцлагын дараа. Би Монголын түүхэн газрын зургийг оллоо. Бүү санаа зов доо. Бид энх тайван, эрх чөлөөт үндэстэн” гэжээ. Мөн Монголын Эзэнт гүрний эзэлсэн газар нутгийн бүрэлдэхүүнд Орос багтаж асан зургуудыг хавсаргасан юм.

Владимир Путин энэ түүхийг дурдсанаараа монголчуудад элэгтэй зан гаргажээ. Харин барууны хэвлэлд өгсөн ярилцлага гэдэг үүднээс нь харах юм бол, “Монгол манай хоёр найрамдалт харилцаатай хэвээр шүү” гэсэн мессеж мэт. Газар зүйн түгжигдмэл байршил, ардчилсан нээлттэй тогтолцооны хувьд Монгол бол баруун, зүүний эрх ашгийн зөрчилд оршдог. Владимир Путиний ярилцлага цацагдах үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчилж таарав. Мөн ноднин Ромын Пап Монголд ирсэн, Ерөнхий сайд АНУ-д амжилттай айлчилсан зэрэг нь гадаад бодлогын хувьд онцлон тэмдэглүүштэй. Францтай ч ураны асуудлаар хэлэлцээр хийж байна.

Эдгээр утгаар Владимир Путин Монголыг орчин цагт шинэ нүдээр харж, шинэ найрамдалт харилцааг бэхжүүлж яваа, манай үүрд мөнхийн хөрш гэсэн “өмчилсөн” маягийн мессежийг барууны ертөнцөд шидэж өгсөн мэт. Түүнээс ч бусдаар, түүхэн үнэнийг ингэж дурдсан нь ганц удаадаа сайшаалтай юм.

Яг энэ эгзгийг ашиглаж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жиргэсэн нь зөвхөн X төдийгүй, олон улсын хэвлэлүүдийн өлгөж авах сэдэв ч болж хувирчээ.

Оросын агентлагууд Ц.Элбэгдоржийн жиргээг эш татсан. Беларусийн “Nexta” телевизийн хувьд “Владимир Путиний ярилцлагын дараа Монголын экс ерөнхийлөгч улсынхаа түүхэн газрын зургийг нийтэлжээ. Тоглоом шоглоомоор ч гэх үү, тэр орчин цагийн ОХУ болбоос Чингис хааны үр хойчист харьяалагдах ёстой гэдгийг сануулчихлаа” гэж бичжээ.

Мөн баруунаас “Daily Insider”, “Daily Beast” зэрэг хэвлэл жиргээг онцлон, “Монгол ямар том, Орос ямар жижиг явсныг сануулав” мэтээр гарчиглаж байна.

Ц.Элбэгдорж баруунд элэгтэй улс төрч. Тэр утгаар тэнцвэртэй гадаад бодлогын төлөөлөл бол болж чаддаггүй. Гэхдээ энэ удаад түүний жиргээ эх оронч байж чадав. Владимир Путинийг “Ам алдвал барьж болдоггүй”-н бодит жишээ болгочихлоо.

Нөгөөтээгүүр Ц.Элбэгдоржийн жиргээ “Украин танай газар нутаг явсан юм байж. Тэгвэл Орос ч манай газар нутаг байсан. Гэхдээ бид дайн хийдэггүй, энх тайванч улс” гэсэн давхар егөө мессеж илэрхийлэв.

Яах вэ, баруунд нийцэж, дэлхийд Монголын хүчирхэг асан үеийг эргэн сануулснаараа онц. Гэхдээ “Бид дайн хийдэггүй” гэж өнөө цагийн хүчирхэг их гүрний баримталж буй реалист бодлоготой өөрсдийгөө харьцуулсан нь их дулимаг. Тэгээд ч газар нутаг том, хүч их явсан үедээ монголчууд дайн л хийдэг байсан.

Барууны хэвлэлд Ц.Элбэгдоржийн жиргээ өндрөө авч байгаа ч бас санаа зовох аналистууд ч байна. Үүний хариуд бидний хэт хамааралт хойд хөрш ямар нэг “хариу арга хэмжээ” авч магадгүй гэдэг бол эл дол болсон ч бодитой болгоомжлол мөн. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн жиргээ одоохондоо мэргэн байна. Харин ОХУ-ын ааш чангарвал ирэх ачааг нь өдгөө улс төрөөс явж, барууны тоглолт хийгч болж хувирсан Ц.Элбэгдорж үүрэхгүй нь лав юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2024 15:14

Алийн болгон айж �##�гын чинээ болж явах вэ? Манай өвөг дээдэс орос,хятад 2 ыг хоёуланг нь захирч зандарч явахдаа ч тийм ч олуулаа байгаагүй.Харин шударга удирдагчтай,дотроо эвтэй уха�##�аг бодлоготой л байсан.

Зочин
Зочин
2 сар 14, 2024 13:55
Reply to  Зочин

ХАРИН Ч ЭЛБЭГДОРИЙН ЗӨВ ЮМ ДАА. ТҮҮХЭН ГАЗРЫН ЗУРГИЙГ ДЭЛГЭСНЭЭР ПҮТЭНИЙ ӨНӨӨГИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХ ДАЙНАА ЗӨВТГӨН, БИД ТҮҮХЭН ГАЗАР НУТГАА Л АВАХ ГЭЖ БНА ГЭСЭН ХУДАЛ ҮЙЛДЛИЙГ ИЛЧИЛЖ ОРХИВ. МӨН ӨНӨӨГИЙН ОХУ-ЫН ТОМ НУТАГ ДЭВСГЭР БОЛ ТЭДНИЙ ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ БИШ, ОРОСЫН ҮЕ ҮЕИЙН ИМПЕР БОДЛОГЫН НӨЛӨӨГӨӨР ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ОРНУУДАА ХЭРХЭН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛСНЫГ ТҮҮХИЙН БАРИМТААР НОТЛОН ХАРУУЛАВ. ХЭРВЭЭ ТҮҮХИЙН ЯВЦАД ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЖ БСАН УЛС ОРНУУДАА МАНАЙ ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ ГЭЖ ЗАРЛАЖ БГАА ЮМ БОЛ ОРОС УЛСЫН ГАЗАР НУТАГ Ч ТЭГВЭЛ МОНГОЛЫН ТҮҮХЭН НУТАГ ДЭВСГЭР БОЛНО ШҮҮ ДЭЭ ГЭЖ ТҮРЭМГИЙЛЭХ ДАЙНАА ЗӨВТГӨСӨН ПҮТЭНИЙ АМЫГ ТАГЛАЖЭЭ! ХА ХА ХА

Зочин
Зочин
2 сар 13, 2024 15:51

Сүржигнэх юм даа

Зочин
Зочин
2 сар 13, 2024 16:24

Энэ өлөн хулгайчийн үг явлаа юу

Зочин
Зочин
2 сар 13, 2024 17:42
Reply to  Зочин

Бат хааны цусыг нь савируулж явсан үндэстэн ийм ч арчаагүй дорой унхиагүй гарууд болчих гэж дээ.

Del
Del
2 сар 13, 2024 16:37

Энэнд монголд багтах шингэх газар байхгүй тэгээд дандаа гадаадад байгаа биз дээ

Зочин
Зочин
2 сар 13, 2024 16:48

Адгийн новш хүн дүрст �##�бин чөтгөр Цао ху гийн Илжигдоржийн даруй барьж яллая.

Зочин
Зочин
2 сар 14, 2024 01:16
Reply to  Зочин

Элбэгдоржийг Монголын эзэнт гүрэн байсан гэхэд чам шиг хужаа дутчих за өмхий хужаагийн шээс минь

Zochin
Zochin
2 сар 13, 2024 17:07

HULGAICH,HUDALCH,UMHII HYTADIIN TAGNUUL CHI Z##LAARAI.

Зочин
Зочин
2 сар 14, 2024 01:17
Reply to  Zochin

Элбэгдорж Монголын эзэнт гүрэн та муусайн Оросуудыг боолчилж байсан гэхэд чи бухимдаж хараах чинь чи монгол хүн мөн үү хужаагийн шээс үү

Лол
Лол
2 сар 13, 2024 17:08

Тах�##�тай тарваган хулгайч Монголын ард түмнийг төлөөлөхгүй. Угийн гуйлгачин удамтай новш улс орныг сүйтгэсэн. Удахгүй хариугаа хүртэнээ

Зочин
Зочин
2 сар 14, 2024 01:19
Reply to  Лол

Элбэгдорж Монголын эзэнт гүрнээ өмхий фашист Путинд сануулахад уурладаг чи муу харин хэн юм олон юм хуц�##�гүй дутчих хужаагийн шээс минь

Сука
Сука
2 сар 13, 2024 17:20

Манай оркуудад Элбэгдоржийг барьж амьдаар нь Путинд тушаагаад- хүндэт Путин ерөнхийлөгчөө Та бол бидний аав ,Монголын эзэн хаан ,бид таны үнэнч боолууд шүү гэж мэхийн хөлийг нь үнсэх санааа мөнч их байна даа.. аймхай долигнуур шүү..

Зочин
Зочин
2 сар 14, 2024 01:22
Reply to  Сука

Монголын эзэнт гүрний боол байсан Путинг өмөөрч Элбэгдоржийг муулж буй бааснууд адилхан Монголын эзэнт гүрний боол байсан хужаагийн шээснүүд шүү дээ тэд их хорсож Монголын эзэнт гүрнийг сануулсан гэж зүхэж байгаа юм тэднийг сайн тогтоож ав

дэлээ
дэлээ
2 сар 13, 2024 18:20

Хулгайчын морь хурдан

Зочин
Зочин
2 сар 13, 2024 18:27

Setguulch Tengesiin zuv

Зочин
Зочин
2 сар 13, 2024 18:43

Уул нь зөв л хэлсэн байна. Үгийн өөг андахгүй цаг тухайд нь дуу гаргах хэрэгтэй. Орос яах бол гэж айж явсаар �##�гадах тоолонд нь бөхөлзөх цаг дуусаж байгаа нь тодорхой болчихоод байна. Улс төрч эх оронч хүн ийм л байх ёстой...

zochin
zochin
2 сар 13, 2024 18:53

Elbegdorj odoo bolio. Ooriigoo Putintei neg zindaand tavix geed bgaa yum uu xaashaa yum. Putiny uland ch xurexgui baix shuu

Зочин
Зочин
2 сар 14, 2024 01:27
Reply to  zochin

Финляндын шинэ ерөнхийлөгч Путин байгаа цагт Оростой ямар ч харилцаа тогтоохгүй Украиныг ялах хүртэл дэмжиж туслана гэж шууд хэлсэн чинь баруунд Финлянд ерөнхийлөгчтэй болжээ гэж Элбэгдоржийг Путинаас эмээхгүй шууд Оросыг манай газар нутагт байгааг сануулсанд Монгол улс урд нь ерөнхийлөгчтэй байсан гэж харьцуулж дүгнэж байна лээ

zochin
zochin
2 сар 13, 2024 18:55

Elbegdorj ex oronch xun uu. Esregeeree ex ornoo tonon deeremdej xulgailsan xulgaich gej boddog

Зочин
Зочин
2 сар 13, 2024 19:56

Худ�##�ч, хулгайч, хошгирогч ...

Зочин
Зочин
2 сар 13, 2024 20:19

Агуу оросын өөдөөс ингэж рокодсон Элбэгдорж гэх м�##�ыг барьж авч агуу удирлагч Путинд тушаагаад илжигдорж болгоод монголоос хөөн �######�уулах хэрэгтэй.

зочин
зочин
2 сар 13, 2024 21:30

гүймөн тэнэг хүзүүгүй хошигруулагч ахиад л улны 3-сая өмбүүг хошигруулна инээдтэй шүү энэ л�##�рыг уул шугамандаа жангийн идүүүлж нүгэл буяныг нь дэнслэх ёстой байт�##� аан инээдтэй хүмүүс ийм тролдсон зүйлд итгээд л энэ байтугай Эбэ жүжинэ дагаж намираад бай үхэрнүүдээээ

Зочин
Зочин
2 сар 13, 2024 21:58

Зүйрлэх аргагүй хоёр хүнийг зүйрлэх гэж оролдоод яахав дээ. Элбэгдоржийн жиргээ Монгол улсад хэрэг болохоосоо илүү уршиг тарьж болохоор санагдсан.

ИХ монгол УЛС
ИХ монгол УЛС
2 сар 14, 2024 00:12

Өвөг дээдэс маань агуу бөлгөө Орос ах гээд байгаа нөхөд сайн харж ав ичмээр ч юмдаа та нар

Зочин
Зочин
2 сар 14, 2024 00:59

Эх орноо газар нутгаа харийнханд таван толгойг бэлэглэх гэж байсан.чадаагүйдээ одоо өшөө авах гэж яс хаяж байгаам

Зочин
Зочин
2 сар 14, 2024 01:13

Битгий мангар юм бич. Харин ч Элбэгдорж зөв хэлж эзэнт гүрэн байгуулах гэсэн Путинг эзэнт гүрэн байгуулж байсан Монгол улс шүүмжлэлээ гэж барууныхан онцолсон. Орос гэж улс тэр үед байгаа ч үгүй Киевийн Русь гэж өнөөгийн Киевт амьдарч буй Украин улс л байсан харин Россия бол Русь огт биш олон үндэстэнээс бүрдсэн Холбооны улс 1721 онд Монголчуудын байгуулсан Москвагийн вант улсын ван Петр өөрийн улсыг нэрлэж бмй болгосон тэрнээс Россия гэдэг нэртэй улс дэлхийд байгаагүй. Россия бол Русь гэсэн үг биш. Одоогийн Россия дотор русский гэсэн үндэстэн байх ч үгүй тийм нэртэй газар шороо республика ч байхгүй Россия задрахад бүх үндэстэнүүд өөр өөрийн түүхэн газар нутгаа аваад с�##�на Русский гэгдэх хүмүүст өөрийн газар нутаг байх ч үгүй

зочин
зочин
2 сар 14, 2024 04:33

Хөөрхий дөө, Путины нохойн ч болов сүүдэрт гүйж байгаад хүнд харагдчих санаатай. Учрыг нь мэдэхгүй хүн Путины хаяанд байдаг, их эд юм гэлцэх байх даа.

хэн ч бишш
хэн ч бишш
2 сар 14, 2024 11:30

элбэгийн жиргээнээс монголд ямар ч ашиг байхгүй. хоосон хийрхэл

зочин
зочин
2 сар 14, 2024 12:24

�##�ийн болгоноос айж �##�гийн чинээ болхов дээ.

Бат
Бат
2 сар 14, 2024 14:09

Элбэгээ шиг амьдар. Дэлхийг шуугиулж байна. Манай Орос баасны ялаанууд жорлондоо үхнэ. Элбэгээг дэлхий ярьж Монгол хамт мөнхжинө. Ямарваа дээ

Зочин
Зочин
2 сар 17, 2024 14:07

Элбэгээгийн жиргээнд "Бид дайн хийдэггүй" гэж бичигдээгүй байна. “Путиний ярилцлагын дараа. Би Монголын түүхэн газрын зургийг оллоо. Бүү санаа зов доо. Бид энх тайванч, эрх чөлөөт үндэстэн” гэж л бичсэн байна. зөв орчуулцгаая

Холбоотой мэдээ

Back to top button