ДАТАГРАФИКДатаграфик СтатистикНийгэм мэдээ

Статистик: Манай улсад өдөрт 10 хос гэрлэлтээ цуцлуулж байна

Манай улсад сүүлийн 50 жил гэрлэлтээ батлуулж байгаа иргэдийн тоо нэгэн хэвийн байсан бол эсрэгээрээ гэрлэлтээ цуцлуулж байгаа гэр бүл өсжээ. 2022 оноос эхлэн гэр бүл цуцлалтын тоо огцом өсөж, өнөөдрийн байдлаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Манай улсад гэр бүл салалтын нийтлэг шалтгаанууд:

  • Соёлын ялгаа Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.
  • Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
  • Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
  • Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
  • Шилжилт хөдөлгөөн
  • Архидалт, муу зуршил
  • Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
  • Хэрүүл маргаан, Үл ойлголцол.
  • Хүчирхийлэл, Дарамт шахалт

Гэр бүл салалт нь ганцхан манай улсад гэлтгүй дэлхий дахинаа өндөр үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд гэрлэлтийн түвшин хоёр дахин буурч, гэр бүл салалтын түвшин хоёр дахин нэмэгджээ. Энэхүү асуудалтай холбогдуулан олон улсын байгууллагаас гэр бүл цуцлалтын найман гол шалтгааныг гаргажээ.

Үүнд:

  1. Амлалтдаа хүрэхгүй байх
  2. Үл ойлголцох
  3. Гэр бүлээс гадуурх харилцаа
  4. Хэт залуудаа гэрлэх
  5. Хэт их хүлээлт үүсгэх
  6. Тэгш бус харилцаа
  7. Гэр бүлийн амьдралд бэлтгэлгүй байх
  8. Гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалан гэр бүл салалт нэмэгддэг гэж тогтоожээ.

Гэр бүл салалттай холбоотойгоор хүүхдэд сөрөг нөлөөлөл их байдаг. Тухайлбал салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг байна.

Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.

Салалтаас үүдэх хохирол:

  • Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх.
  • Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хуваарилах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэх болдог.
  • Хүүхэд хариуцах эцэг эхийн аль нэг нь хэт их ачааллыг хүлээдэг.
  • Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах.
  • Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг.
  • Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах.
  • Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай.
  • Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах гэх мэт асуудлууд гардаг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button