Top StoriesЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

Б.Батгэрэл: Хосууд эрүүлээр салж сурах хэрэгтэй, эргэж харилцахгүй гэвэл хүүхэд л хохирдог

Гэр бүлийн харилцаа, тэр дундаа сүүлийн үед нийгэмд ихээр нэмэгдэж буй салалтын асуудлаар сэтгэцийн эмч, сэтгэл засалч Б.Батгэрэлтэй ярилцлаа.

Эрэгтэй хүн ганц бие байхдаа сул дорой байж чаддаг

-Гэр бүлээ цуцлуулж буй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Үүнд нийтлэгээр юу нөлөөлж байна гэж харж болох вэ?

-2018 онд хийсэн судалгаанаас эш татъя. Энэхүү судалгааны үзүүлэлтээс харахад нэгдүгээрт архидалт, хүчирхийллийн шалтгаанууд ордог. Архидалтад хүйсийн хувьд эрчүүд илүү автдаг. Үүнийгээ дагаад хүчирхийллийн асуудал яригдана. Хүчирхийлэлд биеийн болон бэлгийн хүчирхийлэл, эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэл багтана. Мөн хүмүүсийн төдийлөн ойлгож, нийтлэгээр мэддэггүй үл хайхрах хүчирхийлэл гэдэг ойлголт бий. Энэ төрлийн хүчирхийлэл нь хүүхэд, хөгшид, гэр бүлд түлхүү илэрдэг онцлогтой гэж хэлж болно. Жишээлбэл, халамжгүй байдал зэрэг нь өөрөө үл хайхрах хүчирхийлэл болдог.

Хоёрдугаарт, үнэнч бус байдал. Энэ тухайд манай улсад гэр бүлийн үнэнч бус байдлыг бий болгох нөхцөл нь бүрэн хангагдчихаад байна. Үнэнч бус байдлын гол шалтгаанд хүн дур хүсэл ихтэйгээсээ болж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх нь бага байна гэж үздэг. Харин ихэнхдээ өөрийн хамтрагчаасаа, нөхрөөсөө сэтгэл зүйн хэрэгцээгээ буюу хайр халамж, халуун дулаан харилцааг мэдрээгүйн улмаас гэр бүлээс гадуурх харилцааг бий болгодог гэсэн судалгаа бий. Энэ шалтгаан бол гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхэд 80-90 хувь нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ гэр бүлийн асуудалтай байгаа бол өөр хүнтэй уулзаж болно гэж хэлж байгаа ойлголт бол биш юм  шүү.

Гуравдугаарт, хосууд хоорондын үзэл бодол тохирдоггүй байх явдал. Мэдээжийн хэрэг үзэл бодол 100 хувь тохирдоггүй хосууд гэж угаас байхгүй. Харин тохирно гэдэг нь хосуудын хувьд бие биенээ хүлээн зөвшөөрөх л явдал юм. Үүний тулд бас тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй.

Дөрөвдүгээрт гэр бүл тусдаа амьдрах. Жишээлбэл, нийтлэгээр бол нөхөр нь гадаадад ажиллахаар явсан гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд гэр бүл салах магадлал нэмэгддэг.

Тавдугаарт, хадам аав ээжүүдийн нөлөө. Өөрөөр хэлбэл эхнэр, нөхрүүдийн аав, ээжийн оролцоо гэр бүлийн амьдралд хэт оролцоод ирэхээр сөргөөр нөлөөлж буй.

-Хосын харилцаанд юу хэрэггүй вэ?

-Хосын харилцааг нэг завинд суусан хүмүүс гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг багийн хүмүүс гэсэн үг. Тийм учраас хаашаа явах вэ гэдгээ хамтдаа ярилцаж зөв зам руугаа чиглэх ёстой. Түүнээс биш хэн хэнийгээ айлгадаг, хэн хэнийхээ хувийн орон зайд халддаг, эрхийг боогдуулдаг байж болохгүй. Харин ярилцах чухал асуудлууд байгаа бол хамтдаа суугаад ярилцдаг байх хэрэгтэй. Ингэхдээ эрүүлдээ ярилцаж сурах нь мөн чухал.

-Хүйсийн давамгай байдлаа хосуудын харилцаанд буруу байдлаар оруулж ирэх нь ямар үр дагавартай вэ?

-Жендерийн эрх тэгш байдлын тухайд хүйсийн оролцоо, эзлэх байр суурь 50, 50 хувь байна гэж ярьдаг. Гэсэн хэдий ч байгалийн өгөгдөл болоод нийгмийн байр сууринаас харахад эрэгтэйчүүдийн хувьд яах аргагүй эмэгтэйчүүдээс давамгай илүү байгаад байдаг. Сонирхолтой зүйл дурдахад эрэгтэй хүн ганц бие байхдаа сул дорой байж чаддаг. Жишээлбэл, эр хүн ганц бие байхдаа ямар ч эвгүй байдалд орсон, ямар ч болчимгүй алдаа, үйлдэл гаргасан түүнийгээ хөнгөнөөр хүлээж авч, өнгөрөөж чаддаг. Харин яг хүнтэй нийлсэн, гэр бүл зохиосон тэр үеэсээ эхлээд нэрээ хичээж, хамгаалж, алдаж гишгэхгүйг чухалчилж эхэлдэг. Учир нь эмэгтэй хүний дэргэд эрэгтэй хүний эршүүд зан байдал илүү тодорч гарч ирдэг. Харин эмэгтэй хүн өөрийнхөө эмзэг, турьхан, төлөв даруу буюу илүү зөөлөн шинж чанаруудыг аваад эхэлдэг.

Шийдвэр гаргалтын тухайд гэр бүлд эр хүн ямар ч байдалд давамгай шийдвэрийг гаргадаг. Мөн гэр бүлд ямар нэгэн асуудал тулгархад эрэгтэй хүн би үүнийг давна, хэнээс ч хараат бусаар шийдэх ёстой гэдэг хаалтыг, давааг өөртөө бий болгодог. Угтаа бол гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж зөвлөлдөөд шийдвэл асуудал арай хөнгөн байхыг мэдэж буй ч хэрэв асуучихвал надад итгэхээ болиод эсвэл намайг сул дорой нүдээр хараад эхлэх болов уу гэдэг айдас, болгоомжлолдоо хүлэгдээд ихэвчлэн хэлдэггүй. Энэ нь нэг талаар тухайн хүн өөрийн эзлэх байр сууриа хэвээр байлгах гэсэн эго юм л даа. Тиймээс бүх асуудлыг ганцаараа шийдэж давах гээд зүтгээд байлгүй гэр бүлийн хэмжээний томоохон асуудал гэж үзвэл эхнэртэйгээ заавал ярилцаж байх нь өөрөө зөв шийдэл. Эр хүн олон асуудлыг зөвхөн өөртөө хурааснаасаа болоод хаана хандахаа мэддэггүй. Жишээлбэл, сэтгэл зүйч, сэтгэл засалчид ч ханддаггүй. Харин эмэгтэй хүмүүс л их ханддаг. Тэр тусмаа охидууд. Эрчүүдийн хувьд асуудлаа би өөрөө давж гарах ёстой гэдэг өнцгөөс л хардаг учраас ийм аргаар даван туулахыг боддоггүй. Наад зах нь бие нь өвдчихөөд байхад хүртэл эмнэлгийн тусламж авахыг чухалчилдаггүй. Үүнээс харахад эрчүүдийн өөрийнхөө сул дорой байдлаа харуулахгүй гэсэн  нийтлэг хэм хэмжээнд хүчээр захирагдаж зохицох энэ байдал нь учир дутагдалтай. Яваандаа асуудлаас зугтдаг болж эхэлдэг.

Архи уудаг хүн гэр бүлээ гэмтээж, хямрааж, хүчирхийлж байгаагаа ухаарахгүй л бол салалтаас өөр шийдэл байхгүй

-Гэр бүл салалт шийдэл мөн үү?

-Бас л хоёр талтай. Хуучны үед хүнтэй суусан л бол насан туршдаа амьдардаг байсан. Энэ нийгмийн статусынхаа хувьд ч нөлөөтэй байсан гэж ойлгож болно. Жишээ нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн бол тухайн хүнийг нийтийн албанд, албан тушаалд томилдоггүй журамтай байсан. Харин одоо нийгэм цаг үе өөрчлөгдөхийн хэрээр  илүү задгайрч, сонголтыг чөлөөтэй хийж байна. Нөгөө талаас салахаар хэмжээний асуудалтай байсан ч салахгүй байгаа гэр бүл байгаа бол салахаар хэмжээний биш атлаа салж байгаа хосууд ч байна.

Тэгэхээр салахаар хэмжээний асуудал мөн үү биш үү гэдгийг эхлээд бодож, тунгааж, дүгнэх хэрэгтэй. Яагаад архинаас болж гэр бүл их салаад байгаа вэ гэхээр нэгэнт архинд орсон хүн буцаж гарна гэсэн ойлголт байдаггүй. Харин тэдэнд зохистой хэрэглээ гэх ойлголт л үлддэг. Энэ нь их хэмжээгээр биш бага хэмжээгээр тогтмол уух дадал, зуршлаа хадгалсаар явахыг хэлж буй. Мөн гэр бүлийн хүчирхийллийг салахаас өөр аргагүй нөхцөл байдал гэж бас хэлмээр байна.

-Архины асуудлыг шийдэх, эмчлэх арга байхгүй гэсэн үг үү?

-Байж болно. Тодруулбал, хүмүүсийн сайн мэдэхээр кодлох, наалт наах гэдэг ч юм уу хүмүүсийн сайн мэдэх эдгээр эмчилгээ үр дүнтэй юу гэвэл тийм. Гэхдээ энэ эмчилгээ зөвхөн үнэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрсөн, архинаас гармаар байгаа, жигшиж байгаа, сэтгэлээсээ хүсэж байгаа тийм хүнд маш хурдан үр дүнтэй нөлөөлдөг.

-Сэтгэл зүйг нь дагадаг гэсэн үг үү?

-Тийм. Өөрөөр бол сэтгэлзүйгээрээ гаръя гэж шийдээгүй хүн хэзээ ч архинаас гарахгүй шүү дээ. Мөн хүн болгонд ухаарах цаг хугацаа гэж байдаг. Би одоо л зогсохгүй бол гэр бүлээ, бүх зүйлээ алдах нь ээ ч гэдэг юм уу. Урт хугацааны дараа ийм сэхээрэл хүнд орж ирдэг. Яг энэ үед л өөрийгөө татан авч, эмчлүүлж чадвал боломжтой. Гэвч харамсалтай нь энэ тохиолдол маш бага. Нийтлэгээр архинд донтсон хүмүүс өөрийгөө би архичин биш л гэж хэлдэг. Яг энэ хариулт л архинд орсныг нь илтгэж буй юм. Өөрөөр хэлбэл архинд донтсон хүмүүст хамгийн түрүүнд илэрдэг шинж бол үгүйсгэл. Үүгээр юуг хэлэх гээд байна гэвэл би гэр бүлээ хямраагаад байна аа, хүчирхийлээд байна, бие сэтгэлзүйн хувьд хүчирхийлэлд өртүүлээд байна аа  гэдгээ мэдэхгүй байгаа тохиолдолд энд салалт байхаас өөр аргагүй.

-Ямар ч салалтад эрэгтэй хүн яагаад буруутгагддаг вэ?

-Нийгэм маань өөрөө эрэгтэй хүнд хэтэрхий их ачаа үүрүүлдэг. Гэвч төрөхдөө эр эм хүн ялгаагүй л хүүхэд шүү дээ. Харин нийгэм чи эрэгтэй болж төрсөн учраас илүү ухаантай бай, хэрсүү бай, хариуцлагатай, тэвчээртэй бай гээд шаардаад эхэлдэг. Тийм ч учраас нийгэм эр хүнээс давамгай чанаруудыг нэхдэг, хардаг, хүлээдэг. Жишээ нь, хурим хийхэд зардлыг эрэгтэйн талаас гаргадаг. Нэг ёсондоо чи эрэгтэй болж төрснөөрөө хүсэхгүй байгаа зүйлээ хийж, чадахгүй байгаа зүйлээ хүртэл чаддаг болох хэрэгтэй болж байгаа юм. Мөн илүү их мөнгө олох хэрэгтэй болдог. Их мөнгө олохын тулд илүү цагаар, амралтгүйгээр ажиллах хэрэг гарна. Ингээд ажиллахаар гэр бүлдээ цаг гаргахгүй байна гээд бас л шүүмжлүүлнэ. Үүнийг нийгмээс эрэгтэй хүн зохицуулж сурах л хэрэгтэй гээд шахчихдаг. Нэг ёсондоо эрэгтэй хүнд тавьж буй шаардлага өндөр, эмэгтэй хүнд тавьж буй шаардлага бага. Мөн хүүхдийг багаас нь хүйсээр ялгаварлаж өсгөдөг буруу байдал манай нийгэмд хавтгайрчихсан. Хөвгүүдийг хайхрамжгүй, хайр дутуу өсгөснөөр ирээдүйд наад зах нь л хайрлаж, хайрлуулж мэдэхгүй хувь хүн болж төлөвшдөг. Энэ нь асуудал биш мэт боловч ирээдүйн гэр бүлийн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний хортой зүйл гэж ойлгож болно.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ хүйсээр ялгалгүй эрх тэгш, хайраар дутаалгүй өсгөх нь маш  чухал байна. Учир нь таны хүүхэд ирээдүйд тантай биш өөр нэг хүний хүү, охинтой амьдралаа холбоно гэдгийг усамсарлаж ойлгох нь зүй.

-Гэрлэлтийн насыг хойшуулснаар салалт багасах боломжтой юу?

-Ортой. Учир юу вэ гэвэл Харвардын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимээс гаргасан судалгаагаар гэрлэхэд тохиромжтой насыг 28-32 нас гэж тогтоосон байаг юм. Энэ  үед хүний сэтгэлзүй хамгийн тогтвортой үе дээрээ ирсэн байдаг гэж үздэг. Мөн санхүү эдийн засаг, карьерийн хувьд хамгийн боломжтой, харьцангуй төлөвшчихсөн ийм нас гэж тодорхойлоод байгаа. Харин 32 наснаас хойш бол дасан зохицол муудчихдаг. Яагаад дасан зохицох байдал нь суларчихсан байдаг вэ гэхээр хэтэрхий бие даасан, хэн нэгнээс хараат бус болчихдог. Тиймээс гэр бүлтэй болох нь бараг л боломжгүй буюу маш ховор. Энэ насны хүмүүс нийллээ ч хугацаа хэрэгтэй гэсэн үг. Давуу тал нь бүх зүйлийг ул суурьтайгаар харж хариуцлагатай, ухамсартайгаар ханддаг.

Харин 28 наснаас өмнөх буюу залуу хосуудын хувьд дасан зохицох байдал нь хурдан байдаг гэж үздэг. Энэ бол давуу тал нь. Залуус энэ үедээ аливаа зүйлд хөнгөн, сэтгэл хөдлөлөөр хандах нь элбэг. Жишээ нь хүүхдийн асуудал гэдэг ч юм уу. Нөгөө талаас гэрлэлтэд нөлөөдөг тодорхой хүчин зүйлүүд манай нийгэмд байна. Жишээ нь техник технологи, нийгмийн хурдацтай хөгжил, эдийн засгийн байдал гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл, одоо үед миний хүү гэрлэ гээд шууд байр, орон сууц аваад өгчих чадалтай аав ээжүүд хэр олон билээ. Эсвэл миний хүү одоо тусдаа гарах болсон гээд хэлмэгц заа гэж зөвшөөрөөд өөрөө түрээсийн төлбөрөө төлөөд бие даагаад явчих боломжтой цалин хөлсийг залуус авч чадаж байгаа юу гэх зэрэг асуудлууд давхар сөхөгдөнө. Энэ маш чухал асуудал. Тиймээс нийгэм талаас залуусыг эрт гэр бүлтээ болохоос илүү хожуу амьдрал зохиох сонголт руу хүчээр оруулж байна.

Хоёрдугаарт, сайн сонголт хийхийн тулд хэд хэдэн хүнтэй уулзаж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл би ер нь эмэгтэй хүнийг хайрлаж чадах хүн мөн үү, би ер нь ямар хүн билээ гэдгээ мэдэхийн тулд эмэгтэй хүнтэй үерхэж үзэх хэрэгтэй. Иймд магадгүй 30 гараад сонголтоо хийх нь зөв байх боломжтой.

-Энэ чиглэлээр залуу үеийн төлөвшилд хэрхэн анхаарах боломжтой бол?

-Залуу шинэ үеийнхэнд гэр бүлийн талаарх ойлголт хичээл, сургалтыг өгмөөр байна. Яах аргагүй нийгэмд хэрэгцээ шаардлага нь байгаад байна. Залуус бол ихэнхдээ төсөөллөөрөө ханддаг. Шуудхан хэлэхэд гэр бүл зохиох нь байнга сайхан байх юм шиг, үргэлжид жаргалтай байх юм шигээр төсөөлж хандаад байгаа нь өөрөө алдахад хүргэж байна шүү дээ. Тиймээс залуус, шинэ үе рүү чиглэсэн энэ талын мэдлэг, боловсролыг зайлшгүй олгодог, ойлгуулдаг байхыг чухалчилж хармаар байгаа юм.

-Гэр бүл салалтад зөвхөн хүүхэд хохирдог уу?

-Ганц бие ээжүүд манай нийгэмд маш олон болсон. Нийтлэгээр бол гэр бүл салж байгаа тохиолдолд хүүхэд нь голчлон ээжтэйгээ үлдэж байна гэсэн л үг шүү дээ. Зарим гэр бүлүүдийн хувьд гэрлэлтээ баталгаажуулсан хэрнээ салж байна. Мөн нийгэмд гэр бүл гэж харагддаг ч гэрлэлтээ батлуулаагүй хэрнээ салж буй тохиолдлууд ч байна. Энд хүүхдийн тухай асуудал хөндөгдөж таарна. Албан ёсоор гэр бүл байж байгаад цуцлуулж байгаа бол хүүхдийг аав ээжийнх нь хэн дээр үлдээх вэ гэдэг асуудал яригддаг. Дийлэнх тохиолдолд ээжтэй нь үлдээдэг л дээ.

-Тэр байдлыг сайн ойлгодоггүй. Бас л хүйстэй холбож хардаг?

-Угтаа бол салалтад эрэгтэй хүн л буруутай гэж харагддаг. Энэ бол массын харах өнцөг. Гэвч тухайн аавд хүүхдээ авах хүсэл байсан байж л таарна. Нөгөө талаас салчихаад жаргалтай явж байгаа. Эрх чөлөөтэй, дураараа сайхан амьдарч байгаа гэж эрэгтэй хүнийг бодох нь нийтлэг шүү дээ. Гэвч салалтын дараа эрэгтэй хүнд ч адил хэцүү байдаг. Гэхдээ хамгийн анхаарах ёстой хүн бол хүүхэд. Иймд аав ээж хоёр салсан ч эргээд хүүхэдтэйгээ заавал уулздаг, эргэх холбоотой байх зайлшгүй шаардлагатай. Ер нь хосууд эрүүлээр салж сурах хэрэгтэй л дээ. Салалт гэдгийг дахиж хэзээ ч харьцахгүй байх ёстой харилцаа гэж ойлгож болохгүй. Энд хүүхэд л хохирдог. Учир нь хүүхэд заавал гэр бүлдээ өсөх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-04 11:09

Зөв ярьжээ

Зочин
Зочин
2023-05-04 11:28

Зурагтаар баахан дуу цэнгэээ арзганасан шоунууд их байх юм … Иймэрхүү нийгэмд хэрэгтэй мэдээ мэдээлэл ойлгодоггүй тархинуудад ойлголтол явуулмаар байна …Сэтгэл зүй гь тогтвортой эрүүл монгол хүн ер нь бараг байхгүй болж бнадаа …

Зочин
Зочин
2023-05-04 11:36

Тийн шүү хүүхдүүдийнхээ ирээдүй төлөө хамтран ажиллараас өөрцнүй гэдгийг ойлгох хэрэгтэй хүүхдүүд юун буруу байхав гэхдээ анхны амьдр�##� шиг сайхан юм байдаггүй юм даа з�##�уучуудаа хэрүүл маргаан байлгүй яахав гэхдээ үр хүүхдэд эцэг эхээс өөр

Зочин
Зочин
2023-05-04 13:06

Сэтгүүлчийн болосруул�##�т сайн байна уу эмч эсвэл ийм сайн ярьдаг хүн үү. Юутай ч маш чух�##� зүйлийг сайн ойлголт өгөхөөр хэмжээнд ярилцжээ

Зочин
Зочин
2023-05-04 13:20

True. Good job

иргэн
иргэн
2023-05-04 16:37

тийм шүү,эхлээд зүү орох зайгүй юм шиг байцгааж байгаад с�##�ах болохоороо үзэн яд�##�т бие биенээ танихгүй юм шиг болох нь аймшигтай.Ялангуяа охид хүүхнүүд юу юугүй жирэмслээд л хүүхэд төрүүлснийхээ дараа мөнгөнөөс өөр юм толгойд нь орохоо больдог.Хардаж сэрдээд л бөөн дарамт,с�##�ахаас өөр аргагүйд хүргэх нь ихэсчээ

Уншигч
Уншигч
2023-05-04 17:28

Зөв шүү, с�##�чихаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв булайгаа ухан, дууд�##�цах шиг муухай зүйл үгүй, ядаж л хүүхэд дунд нь хохирч байгааг ойлгох ёстой. Дуучин чулуунчимэг Болд 2 бол энэ асуудлын жишээ.

Зочин
Зочин
2023-05-04 23:15

Хүйсээр нь ялгаж хүүхдийг эцэг эх нь с�##�сны дараа хуваарилахгүй. Олон нөхцөл байдлыг харг�##�зана. хэдэн настайг нь бодно. 10-аас доош байх тусам хүүхдэд эх нь хэрэг болдог үе нь. Мөн тухайн үед хүүхэд өөрөө аавдаа илүү сайн гэвэл аав нь санхүүгийн боломжтойгоос гадна хүүхдээ аюулгүй байлгах боломж нь их бол мэдээж аавд нь өгнө. Тухайн гэр бүл хүмүүсийн амьдр�##�аас ш�##�тга�##�на. Шүүгч автоматаар эхэд нь хүүхэд өгөхгүй. Хэдий ихэнх нь тэгж шийдэгдсэн харагддаг ч ... Тэгээд ч эрэгтэй хүүхдийг хэн ч илүү ухаантай бай илүү тийм бай гэж хэлдэггүй. Жоохон ч гэсэн авъяас тулгуур зүйлс нь байв�##� хүйс харг�##�захгүй шахна. Би өмнө нь ингэж шахах буруу гэж бодож байсан бол одоо бодлоо өөрчилсөн. Яагаад гэвэл хүүхдүүдэд тэгээд сонгоод солиод байх цаг байхгүй. Хичээсэн нь л амжилтанд хүрнэ. Мөн хүн юм сурдаг гол нас нь хүүхэд нас тул тархины хөгжлийн тэр үеийг ашиглав�##� хүүхэд том болсон хойноо гэнэт ухаан ухамсар суугаад дуртай юмаа одоо суугаад суръя гэхэд цаг хугацаа байхгүй болсон байдаг. Авъяасгүй хүнийг шахах маш хэцүү. Дургүйд хүчгүй. Мөн тэд з�##�хуу байдаг.

Зочин
Зочин
2023-05-04 23:19
Reply to  Зочин

Сурдаг насыг нь ашиглаж юм сургав�##� хүүхдэдээ ашигтай. 18 хүрчихээд гэнэт мэргэжлээ сонгоод ур�##�дах гэвэл зарим мэргэжилд өрсөлдөх боломжгүй. Сурах юм нь их учраас амархан гүйцэхгүй. 7-10 наснаасаа тодорсон байнга хичээлээсээ гадуур сонирхож эсвэл �##�бадлагаар сурсан хүүхдүүдтэй өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл 10 жил мэргэжлийнхээ чиглэлээр мэдлэг туршлага хуримтлууласан хүнтэй өрсөлдөж чадахгүй.

Настай хүмүүс бол ингэдэг. Таарч байна.
Настай хүмүүс бол ингэдэг. Таарч байна.
2023-05-04 23:23

Настай хос өвөө эмээ нар ингэдэг. Нэг гэр бүлийн 2 ямар нэг шийдвэр гаргахдаа заав�##� хоорондоо ярилцаж тохиролцож нэг шийдвэрт хоёулаа хамт хүрч байх ёстой гэж. Энэ зөвлөгөөг нь дагасан зарим хүмүүсийн амьдр�##� сайжирч буй харагддаг. Ялангуяа з�##�уу хосод энэ байхгүй дураараа дунд нас хүрнэ. дунд насандаа с�##�на.

Зочин
Зочин
2023-05-05 07:46

Үнэн.

Зочин
Зочин
2023-05-07 00:57

Зөв зөв Хүүхэд аав ээжийн тохиромжгүй байд�##�д өсөхөөр хэцүү буруу хандлагатай хүн болно тэгэхээр сайхан ярилцаад өөрсдөө шийдсэн дээр хүүхэд м�##� ээжийн хайранд өсөх хэрэгтэй болохоос таарамжгүй харилцааны золиос биш хүүхдүүд жижигхэн хүмүүс ирээдүйгнь зөв дардан байх болтугай

Холбоотой мэдээ

Back to top button