ЭДИЙН ЗАСАГ

Жилийн дотор 143.2 мянган иргэн ажил хөдөлмөр эрхлэхээр гадны улсыг зорьжээ

Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр оны эхний улиралд давхардсан тоогоор 1.6 сая зорчигч нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 290.2 мянгаар нэмэгдсэн дүн аж.

Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 699.5 мянга нь монголчууд, 125.6 мянга нь гадаадын иргэн байна. Нэгдүгээр улиралд  825.1 мянган зорчигч улсын хилээр орсон бол гадаад улс руу зорчигсдын тоо давхардсан дүнгээр 688.1 мянга, БНХАУ руу 88.9 мянга, ОХУ руу 3400, Вьетнам руу 7000, БНСУ руу зорчсон иргэдийн тоо 5800-аар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс хойш Вьетнам улс руу аялагчдын  тоо 20 мянга давсан нь жилийн өмнөх үеэс 64 хувиар өсчээ.

Гадаадад зорчигсдын 20.3 мянга нь албан ажлаар, 667.8 мянга нь хувийн зорилгоор зорчсон бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор 143.2 мянга, аялал жуулчлалаар 110.3 мянга, бусад зорилгоор 384 мянган иргэн улсын хилээр гарсан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button