НийгмийнНийгэм мэдээ

Гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

Үндэсний статистикийн хорооноо гадаад худалдааны 2026 оны нэгдүгээр улирлын тайланг танилцууллаа. Монгол Улс энэ оны эхний гурван сард 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар болсон байна.  Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 2.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.8 (32.5%) тэрбум ам.доллар, экспорт 1.9 (62.3%) тэрбум ам.доллар, тэнцэл 1.9 (5.2 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн бол импорт 68.3 (2.7%) сая ам.доллароор буурсан байна.

Экспорт эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнд зэсийн хүдэр ба баяжмал 1.3 тэрбум, нүүрс 453.7 сая, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 148.8 сая, хар тугалганы хүдэр, баяжмал 21.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин боловсруулаагүй газрын тос 16.0 сая, жоншны хүдэр, баяжмал 9.4 сая, тунгаасан зэс ба хайлш 10.4 сая, адууны мах 4.6 сая ам.доллараар багассан байна. 

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button