НийгмийнУЛС ТӨР

"Сумын ИТХ-д нэр дэвшихдээ АТГ-д бүртгүүлээгүй гэж Увсын 60 гаруй иргэн 10 саяын ялд унасан"

Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн тэргүүтэй төлөөллүүд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга Б.Заяабал, АМХЭГ-ын Газрын тосны дарга Б.Дашпүрэв нарыг АТГ, ТЕГ-аар шалгуулахаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ах, дүү нартайгаа нийлж Увс аймгийн “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосчуудад 30 сая доллароор зарсан гэж үзээд орлогын албан татварыг төлүүлэхийг тэд шаардлаа. Сонгуулийн Ерөнхий Хороо аймаг, сумдын сонгуулийн хороо хууль сурталчлаагүй улмаас Увс аймгийн ИТХ-д нэр дэвшигч 60 гаруй иргэн тус бүр 10 сая төгрөгөөр торгуулах болсон байна.

Тэдний хэлж байгаагаар "Ч.Хүрэлбаатар сайдын гаргасан 10 хувийн татвар хаана хэдийд шилжээд, хааш шингэсэн бэ 2018 оны нэгдүгээр сараас хойш төлсөн татварын нийтэд ил тод болгох ёстой. Энийг тойрч маш их хууль бус авлига, хээл хахууль бий гэж хардаж байна. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Дашпүрэв, Татварын ерөнхий газрын дарга Д.Заяабал нь Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийн хүн. Энэ бүлэглэл гэмт хэрэг үйлдээд байгаа юм биш биз. Монгол Улсын баялаг хэнээс хэн очиж байгааг бүрхэг болгож, төлөв ёстой татвар хууль бусаар төлөгдөхгүй байгаа гэж хардаж байна.

Энэ хугацаанд хэчнээн хэмжээний лиценз гарч байгааг судлах хэрэгтэй. Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, хандивын данс нээчхээд түүнийгээ бүртгүүлээгүйн төлөө 10 саяын ял авч, хөхөө өвлөөр эдийн засгийн бүхий л эх үүсвэр, дансаа хаалгаж, тэтгэвэр тэтгэмжээ барьцаалууллаа. Төрийн өндөр албанд сууж байгаа хүмүүс улс орныг хэдэн арван тэрбумаар нь хохироодог. Газар нутгийг нь зарж, лицензээ хооронд нь шилжүүлдэг, татвараас бултуулдаг асуудлыг бид хөндөж байна" гэх мэдээллийг өгсний дараагаар сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.


-Нийт хэчнээн хүн 10 саяар торгуулж, тэтгэвэр тэтгэмжээ барьцаалуулсан бэ?

-Увс аймгийн хэмжээнд 60 гаруй хүн байна. Бид төлөөлөл нь болж 10-уудаа ирлээ. Энд МАН, АН-ын болоод бие дааж дэвшсэн хүмүүс байна. Зөвхөн данс нээснийгээ бүртгүүлээгүй л хүмүүс шүү дээ. Үүний төлөө энэ өндөр дүнгээр торгуулж байна. Заяабал гэж хүн анхан шатны шүүхийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хүмүүс улсад ямар ч хохирол учруулаагүй

-2020 оноос хойш бүх дансаа битүүмжлүүлсэн юм уу?

-Шүүхийн шийдвэр гарсан. Давах шатны шүүхэд Татварын ерөнхий газраа давж заалдаад энэ хүмүүсийг ялд унагаасан. Шүүхийн шийдвэр гаргасан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх газар данс, хөрөнгө бүгдийг нь битүүмжилсэн.


-Бидэнд аврагдах ганцхан гарц байна. Ард түмний хүү Монгол Улсын Ерөнхийлөгч Та өршөөл үзүүлээч-

Уг асуулт хариултын дараагаар өөр нэг иргэн өглөө. Тэрбээр "Би арван сая төгрөгийн ялтны нэг. Одоо 72 настай. Сумын ИТХ-аар таван удаа суусан. 2020 оны сонгуульд нэр дэвшээч, нэг суудал авчхаач гэсэн учраас орсон. Нэр дэвшээд сонгууль болоход

бид улсад нэг төгрөгийн ч хохирол учруулаагүй. Ганцхан АТГ-т бүртгүүлээгүй. Сумын ИТХ-д нэр дэвшинэ гэдэг ямар нэгэн ашиг олдоггүй. орлого олохгүй, цалин мөнгө байхгүй. Бид Заяабал гэж хүнд маш гомдолтой байна. Одоо Увс аймгаас нэр дэвшихээр горилж байна. Ийм төрлийн ялтан Монгол Улсад ганцхан Увсад л байна. Энэ хүн давж заалдаж, ядарсан иргэдээ өрөнд оруулсан.

Биднийг аврах ганцхан гарц нь шүүхээр ял авсан ямар ч гэмт хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлж болдог. Иймд ард түмний хүү, эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та бидэндээ өршөөл үзүүлээч хэмээн гуйж байна. Учир нь бид улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй шүү дээ. Биднийг сумыг хуралд нэр дэвшсэний төлөө амьдралыг нь "хааж" болохгүй. Бидэнд ядаж 10 саяар торгож байхаар 10 сараар хоригдох сонголт өгвөл сонгоно. 10 сая байтугай нэг саяын торгууль ч төлөхөд бид хэцүү байна. 10 мянган төгрөг байсан бол болно оо.

Хөдөөгийн ядарсан ард сумынхаа ИТХ-д нэр дэвшээд ийм их мөнгөөр торгуулж чадахгүй нь ээ. Улсын мөнгө иддэг хүмүүст энэ бол 10 мянган төгрөгтэй л тэнцэхүйц санагддаг байх. Үнэхээр ард иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй хүн ийм хууль батлуулжээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-16 23:27

Юу уншчих ваа, ямар хачин шүүхийн шийдвэр вэ, тос дотроосоо өтнө гэдэг л энэ байх. Засаж тохируулж өгмөөр юм.

Холбоотой мэдээ

Back to top button