УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН: Хянан шалгах хороо байгуулах асуудлаар 40 гишүүний гарын үсгийг цуглуулсан

Өнөөдөр (2026.09.21) АН-ын зүгээс бүлгийн хурлын шийдвэрээ олон нийтэд танилцууллаа. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл уг хурал дээр Засгийн газрыг АН огцруулах гэж буй тухай худал цуурхал, гүтгэлэгт мэдээлэлд итгэхгүй байхыг санууллаа. АН-ын зүгээс төсвийн тодотголын тойрсон бодлогын алдаатай асуудлууд басхүү ТӨК-иудын сүүлийн 10 жилийн санхүүгийн луйвар болоод тендерийн асуудлаар тоо баримт дэлгэн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

Хянан шалгах түр хороонд гарын үсэг цуглуулж байна. Эрдэнэс Монгол компаниар жишээлэхэд нэг жилд 480 сая орчим төгрөгийг сурталчилгаанд зарцуулсан байна. Төрийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээллээр 2016-2026 онд давхардсан тоогоор нийт 127,194 тендер зарлагдсан байна.133.1 их наяд зарлагадсан байна. Ардын намынхан 10 хувиа авдаг гэж бид ярьдаг шүү дээ. Арван хувийг нь тооцоход 13.1 их наяд нь авилгалд явсан байна. Үйл ажиллагааны зардлыг бодоход үүнээс 5 дахин өндөр буюу 250 орчим их наяд төгрөгийг сүүлийн 10 жилд зарлагадсан байна.

Тендер худалдан авалттай холбоотой баримтыг сонгуулийн циклээр аваад үзэхэд 2016-2020 онд 36,753 тооны худалдан авалт зарлагдаж байсан бол, 2020-2024 оны хувьд 56 их наяд төгрөгийн худалдан авалт зарлагдаж байгаа юм. Үүний цаана ашиг сонирхол байгаа.

Тэрбээр ийнхүү ТӨК-иудын тогтолцооны алдаа дутагдалтай байдал буюу өөрсдийн төлөөний хүнээ тавьдаг, сонгуульд ажилласан хүнээ тавьдаг тухай асуудалд шүүмжлэлт байр суурь суурьтай байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн:

“Монгол улсад 22 яам байна гэж үзэхэд эдгээр яамд нь сүүлийн 10 жилд 9.6 их наядын тендер, ТӨК-иуд 56,7 их наядын тендер, орон нутгийн өмчит компаниуд 3,4 их наядын тендер зарлагдаж, худалдан авалт хийгдсэн байна. Ийм асуудлыг бид заавал эргэж харж байж ярих хэрэгтэй. Зөвхөн нэг ТӨК-ийг аваад үзэхэд ажилдаа ирдэггүй сул цалин авдаг 24 хүн байна” хэмээн мэдэгдлээ

Одоогийн байдлаар О.Цогтгэрэл хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар нийт 40 гишүүний гарын үсгийг одоогоор цуглуулж чадсан гэдгээ олон нийтэд мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button