Нийгэм мэдээ
Хөвсгөлийн Цэцэрлэгт 3,6 магнитудтай газар хөдөллөө

Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 16-ны 12:56:24 цагт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт газар хөдөлжээ.
Тодруулбал, Цэцэрлэг сумын төвөөс 53 км зайд болсон газар хөдлөлтийн хүч нь 3.6 магнитуд байжээ. Газар хөдлөлт Завхан аймгийн Асгат сумын төвөөс зүүн зүгт 30 км, мөн аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт 52 км, Баянтэс сумын төвөөс зүүн урд зүгт 52 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.