Нийгэм мэдээ
ОБЕГ-ын нисдэг тэрэгний нэг цагийн үнэ 3.8 сая төгрөг

Хоёр жилийн өмнөөс эхлэн ОБЕГ гамшиг, осол болон эрэн хайх ажиллагаанд ашиглах гурван онгоцтой болсон. Тэгвэл иргэд яаралтай тусламж болон, эрэн хайх ажиллагаанд тус онгоцыг ашиглахдаа төлбөрийг нь төлөх бөгөөд онгоцны нэг цагийн төлбөр 3.8 сая төгрөг юм байна.
Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд дугуй нь буудаж тархиндаа гэмтэл авсан залууг онгоцоор авчирсан бөгөөд тухайн иргэний гэр бүлээс онгоцны нийт зардал 44 сая төгрөгийг нэхэмжилсэн аж. Үүнтэй ижил эрэн хайх ажиллагаа болон, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авахаар онгоц хөлсөлбөл, онгоцны түлш болон урсгал зардлыг төлөх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.