Л.Оюунжаргал: Цаг агаарын савлагаатай нөхцөл төмөр зудын эрсдэлд хүргэж, гамшигт нөхцөл үүсгэсэн

УОК-ын шуурхай штабаас хаваржилт хүндэрч, цаг агаарын онцгой нөхцөл үүсээд буйтай холбогдуулан өчигдөр хуралдсан. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа Засгийн газрын ээлжит бус хуралд танилцуулж зарим арга хэмжээнүүдийг авахаар болсон юм. Үүнээс гаргасан шийдвэрийг танилцуулсны дараагаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын төлөв байдал, өнөөгийн нөхцөлийн талаар мэдээллээ.
Тэрбээр "Өвөлжилтийн нөхцөл нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Хотгор газраа 60 см цастай, хунгарсан газраа 100 хүртэлх см-ын цасан бүрхүүлтэй байгаа мэдээлэл байна. Энэ нь зудын нөхцөл байдлыг хүндрүүлсэн. 17 аймгийн 89 сум цагаан зудын нөхцөлтэй байгаа бол 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Үүн дээр нэмэгдээд төмөр зудын нөхцөл нэмэгдэж орж ирсэн. Энэ нь гэнэт дулаараад гэнэт хүйтрээд буй нөхцөлөөс үүсдэг. Одоогийн байдлаар зургаан аймгийн 23 сум төмөр зудын буюу шилэн зудын нөхцөлтэй байна. Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч байгаа. Зарим нутгаар +15 хэм хүртэл дулаар байна. Энэ нь төмөр зудыг улам хүндрүүлнэ. Эргээд баруун аймгийн нутгаар хүйтэрч байна. Баруун аймагт салхины дундаж хурд нь 24-30 м/сек хүртэл шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан.
Харин цасан шуурганы аюултай үзэгдэл баруун аймгаар ажиглагдаж байна. Энэ үзэгдэл үргэлжилж, өнөө шөнө төвийн аймаг руу орж ирэхээр байна. Тиймээс энэ бүсээр бүү зорчоорой гэж маш ноцтой анхааруулж байна. Учир нь зам халтиргаа гулгаатай болно, зам хонхор гүдгэр нь мэдэгдэхгүй болж болсноор цасанд суух, үзэгдэх орчин харагдахгүй болох эрсдэл маш өндөр байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мах үнэд орно
Улсын �##�бан ёсны байгууллага нь хүртэл төмөр, шилэн зуд гээд нэр томъёо хэрэглээд унах юм,
Монгол хэлний үгийн санд байдаггүй
Zasgiin gazriin togtoold tumur, shilen zud gej bii. Togtooloor batalsan shalguuriin daguu 10 honog tutamd zudiin unelgee hiideg