Нийгмийн

MC Sniper: Би Монголын хип хопд хайртай. Big Gee намайг харж байна уу

Өмнөд Солонгосын уран бүтээлчид болох MC Sniper, Bloo, Ким Хюн Жүн нар өчигдөр Монголд газардсан. Тэд өнөөдөр 20:00 цагт "Holiday Inn" зочид буудалд хэвлэлийн бага хурал зохиож тоглолтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. "Your Valentine" тоглолт маргааш 18:00 цагт Буянт-Ухаа цогцолборт болох юм.

Уг хэвлэлийн хурлын үеэр түүний ярьсан зүйлсийг нэгтгэн хүргэж байна.

Тэрбээр "Би MC Sniper байна. Би маш их баяртай байна. Намайг тоглолтод урьж оролцуулсан талархаж байна. Яагаад гэвэл би Монгол Улс руу аялахаар ирэх бодолтой байсан юм. Би Монголын хип-хоп урлагт хайртай. Big Gee намайг харж байна уу?" гэв.

Үүний дараагаар сэтгүүлч "Та Монголын уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл хийх сонирхол байдаг уу" гэх асуултыг асуулаа.

-MC Sniper: Баярлалаа. Миний яг хүсэж байсан асуултыг надаас асуулаа. Би Монгол уран бүтээлчтэй хамтарч ажиллах, нэг уран бүтээлийг бий болгох хүсэлтэй байгаа. Та бүхэн танилцуулж өгөөрэй. Би хамгийн хурднаараа очоод та бүхний санал болгосон хүнтэй хамтарч ажиллах болно.

-Танд найз охин бий юү, Монгол эмэгтэйчүүд Солонгос эмэгтэйчүүдээс хэр царайлаг санагдаж байна вэ?

-MC Sniper: Би гэрлэсэн хүн байгаа шүү. Хоёр хүүхэдтэй. Одоо бодохдоо хүүхдүүдтэйгээ болох гэргийтэйгээ долдугаар сард ирье гэж бодож байна. Тиймээс эмэгтэй хүний талаар дахиад битгий асуугаарай.


MC Sniper гэж хэн бэ?

MC Sniper гэх уран бүтээлчийн нэрээрээ алдаршсан Ким Жун Ёо нь 1979 оны хоёрдугаар сард мэндэлжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын хип хоп урсгалын анхны үеийн рэпперүүдийн нэг юм.

Солонгост тус урсгалыг дэлгэрүүлэхэд оролцсоноос гадна MC Sniper нь “Buddha Baby” нэртэй хип хоп хамтлагийн ахлах бөгөөд “Sniper Sound” гэх дуу бичлэгийн компанийг 2004 онд үүсгэн байгуулжээ.

Тэрбээр Солонгосын хип хоп урсгалын эх тавигдсан гэгддэг “Master Plan” нэртэй клубт дуулж карьераа эхлүүлсэн байна. 2000 онд цацагдсан “StarCraft” тоглоомд түүний “Revelation” нэртэй уран бүтээл орсноор MC Sniper олонд танигдах болсон юм.

MC Sniper 2002 онд “So Sniper” нэртэй хамгийн анхны цомгоо “Pony Canyon” энтертайнментын дор гаргаж дебютээ хийсэн байна. Тэрбээр хамгийн сүүлд “Album 1” нэртэй цомог өөрийнхөө “Sniper Sound” бичлэгийн компанийн нэр дор гаргажээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
teneg mongol setguulchidee anhaar
teneg mongol setguulchidee anhaar
2024-02-17 00:03

manai serguulchid aygui tenegee. gadnii humuust mongol emegteichuudee zarj borluulahgeedch bga yum shig hachin asuult dahij bitgii asuuj bai.

teneg mongol setguulchidee anhaar
teneg mongol setguulchidee anhaar
2024-02-17 00:06

mongol emegteichuud solongos emegteichuudees tsarailaguuch gehshig . buh orond tsarailag emegteichuud baigaashuudee. teneg mongol yum uzeegui jalganii setguulchid

teneg mongol setguulchidee anhaar
teneg mongol setguulchidee anhaar
2024-02-17 00:11

biyee unelegch zardag hunii naimaachin shig teneg teneg asuult gadnii humuusees asuudgaa bolioroi mongol setguulchidee! mongol emegteichuudiin tsaraig gadnii hunees asuudag teneg ork mongolchuud

Зочин
Зочин
2024-02-17 08:30

ЭХНЭРГҮЙ БОЛ ЯАХ ГЭЭВ ХУСАХ ГЭЭ ЮУ? ХА ХА БОДДОГ Л БОДОЛ НААДАХ ЧИНЬ ХУСУУЛАХГҮЙ ЯНЗТАЙ БОЛООД ЯВЧЛАА ТӨЛӨВЛӨГӨӨ ЧИНЬ НУРЛАА ДАА

Зочин
Зочин
2024-02-17 15:08

Байдаг л нэг дуучин ирээл биз хөл �##�даж хэвлэлийн хур�##� хийгээл байдаг . гэтэл манай дуучид со-д очиход үнэндээ бол огт тоодоггүй юм байна лээ. Юм үзэж нүд тайлмаар юм даа.АДИЛХАН Л БАЙЯЫЛДАА

Зочин
Зочин
2024-02-18 07:01
Reply to  Зочин

t1 s#a be hha

Холбоотой мэдээ

Back to top button