"Дэлхийн мисс 2024"-т эх орноо төлөөлөх Б.Болор Энэтхэг улсыг зорилоо

Дэлхийн мисс-2024 тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б. Болор эх орноо төлөөлөн оролцоно. Тэгвэл Б.Болор өчигдөр буюу 2024.02.18-ны өдөр Энэтхэг улсын Нью Дели хотыг зорилоо. Тэрбээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, “Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч юм.
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Болор 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторыг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. 2018 оноос хойш Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байна.
Гоо үзэсгэлэнгийн олимп гэж нэрлэгддэг “Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Нью Дели хотноо маргааш буюу 2024.02.20-ны өдөр эхэлнэ. Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцохоор болсон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуд турхамтай байхад энэ шалдан бас юу вэ? Үүнд зарцуулах мөнгийг зудтай аймаг явуулаач
Хөөрхөн охинд амжилт хүсэн ерөөе
Гоё юм ерөөсөө өө алга энэ дүнгийн будахад захын эмэгтэй ийм харагдана битгий худлаа магтаж бай ичиж сур
Хэнд хэрэгтэй юм бэээ энэ мисс зисс
Ёстой хөөрхөн бүсгүй байна түрүүлэх байхаа.
Eruu nuurnii gajiggui hun oldoogui umuu? Shaamii emegtei baina
Мандуухай хатны үр удам юм биш үү? Их адилхан харагдлаа кк
Ёстой сайхан охин байна дэлхийн мисс болноо.