УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Батбаатар: Лхагва гарагийн 11.00 цагт 35 намыг дугуй ширээний уулзалтад урьж байна

Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар өнөөдөр /2024.02.19/ олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

Шууд дамжуулалт:

Тэрбээр, "Монгол Улсад цас зудны хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдал үүсээд байна. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ч тохиолдол гарсан. Ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ийм хүнд хэцүү цаг үед монголчууд нэгдэн нийлж, нягтарч чадвал ялан дийлж чаддаг. Тийм болохоор бүх монголчууддаа туслах, нэгдэн нягтрахыг уриалж байна.

Хоёрдугаар сарын 05-ний өдөр хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой асуудал. МАН, АН гэсэн улстөрийн хоёр намаас бусад 35 нь нэгдэж, хамтдаа зүтгэхийг иргэн хүнийхээ хувьд гуйсан. Энэхүү 35 намаас 15-д нь өөрйн биеэр гуйлтаа хүргэж өгсөн. Заримтай нь цаг тохирч уулзахаар төлөвлөж байна. Одоогоор улстөрийн 10 нам дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн. Энэ лхагва гарагт 11.00 цагаас улстөрийн 35 намыг дугуй ширээний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. СЕХ-ны дугуй ширээтэй хурлын танхимд уулзалт товлож өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Өнөөдөр хариу өгөх байх. Энэ танхим бүтэхгүй бол өөр байршил зохион байгуулна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2 сар 19, 2024 13:12

Байнгын сэхээнд байдаг намууд сонгууль дөхөхөар тасагт шилжих юм. Сонгууль дуусхаар буцаад сэхээндээ ордог боллоо.

Зочин
Зочин
2 сар 19, 2024 14:42

Батбаатараа наад намууд чинь �##�ь хэдийн намын нэрээ худ�##�дчихсан чи хоцорсон за

Зочин
Зочин
2 сар 20, 2024 09:11

Ямар юмных нь нам байхав дээ. Өөртөө нам пайзтай нэг л хүний наманцарууд байгаа шүү дээ. Бүгд наманцараа татан буулах шийдвэр гаргах нь л гоё ш дээ.

Зочин
Зочин
10 сар 21, 2024 20:17

Батбаатар ч дээ яаж дарга хийгээд байгаа юм бэ дээ! Санааг нь дэмжиж Нарагаа урамшуулахын оронд хөөж туугаад байдаг. Ккккккккк Тийм л сүрхий юм бол хэлж зааж өгөөч!! Чадахгүй л байгаа биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button