Нийгэм мэдээ

“Ялта хүрэх зам” наадамд Б.Одмандах эх орноо төлөөлөн оролцоно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн VI наадамд эх орноо төлөөлөн оролцон уран бүтээлчээр улсын филармонийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах шалгарчээ.

Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУБТА Д.Сарантуяагийн удирдлага дор флейт хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын консерваторыг дуурийн дуучин мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Тэрбээр “Universe best songs” нэвтрүүлгийн шилдэг 25-д багтаж, “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцож, олонд танигдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button