засгийн газар

Сайд нар хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул Засгийн газар хуралдахгүй

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан товын дагуу болох байсан. Гэвч улс оронд үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн өнөөдөр Засгийн газар хуралдахгүй гэж мэдээллээ. Учир нь, Засгийн газрын бүх гишүүд хөдөө явж орон нутагт ажиллаж байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар нийт хоёр удаа хуралдсан. Хоёрдугаар сарын 14-ны өдрийн ээлжит хурлаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Харин хоёрдугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус байдлаар зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болсон. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааг сайжруулах чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд цаг уурын урьдчилсан мэдээг нарийвчилж гаргадаг радарын ажиглалтын станц хоёрыг нэмж байгуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тус тус шийдвэрлэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд
2 сар 21, 2024 12:03

Засгийн газар агаараас аман шоугаар 8 жил ажилласны үр дүнд хэн ч биш ОуюнЭрдэнэ ерөнхий сайд болж, өсөж дэвжлээ. Мөн энэ 8 жилийн хугацаанд үзээгүй юмаа үзэж, нөгөө түрүүний бөөс толгойд гарна гэгчээр сайд, дэд сайд болсон хэнч бишүүд ам ангайх бүрдээ сүүлийн 3 жил өөрийн намын өөрийн нь өсгөж өдийд хүргэсэн ачтнуудыг эс тоож, муулж, жинэхэн улны хүн гэдгээ харууллаа.

Зочин
Зочин
2 сар 21, 2024 15:19

ВООВ ИЙМ ЭХ ОРОНЧ САЙД НАРТАЙ БАЙХАД ЯАХЫН БИДНИЙ МАЛЧИД САЙД НАР ИРЭХ СУРГААР ЦАС ЗУД АЛГА БОЛЧИХЛОО САЙД НАР ИРЭХ СУРГААР АЙМАГ СУМДЫН ЗАСГУУД ИХ УЯН НААЛИНХАЙ БОЛООД ЯАСААР БАЙНА БИ ЯАХ ВЭ? ӨМСӨЖ ЯВАА ДЭЭЛ МАЛГАЙГАА МАЛД ЧИНЬ ИДҮҮЛЧИЙ ГЭСИЙШТ САЙД НАРААРАА БАХАРХАЯ

Зочин
Зочин
2 сар 21, 2024 15:41

Хөдөө ажиллах гэрээсээ илүү сонгуулийн шоугаа хийж яваа улс төрчдөд ашигтай зуд зурхан болж бна

зочин
зочин
2 сар 21, 2024 20:14

Сонгуулийн жил зуд болдог нь улстөрчдийн хувьд том завшаан болж байх шиг, нохой зуднаар зоолно гэгчээр улс төрчид л завшиж байх шив улсаас унаа хөлөглөн, улсын нөөцөөс тойргоо услаад л, аврагч баатрын дүр эсгэцгээгээд л

Холбоотой мэдээ

Back to top button